Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Өндөг, нарийн ногооноос бусад хүнсний бүтээгдэхүүн сараас дээш нөөцтэй байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Энэ хуулийн төсөлд амьдралд ойр заалтууд ерөөсөө тусгагдаагүй байна. Амьдралд дээр өөр байгаа. Хүнсний хангамжийн хямрал гэдэг зүйл яг одоо болж байна. Өндөг ногоо эхнээсээ тасраад эхэлсэн. Хотынхондоо туслах аян зохион байгуулаад хүнс аваад өгье гээд хайхаар гадуур хангалттай хүнсний нөөц гэж зүйл алга. Удахгүй бидэнд хүнсний хямрал гэдэг зүйл бодитоор нүүрлэх нь. Үүнийг яаж хуулийн төсөлд тусгасан бэ?

Хөдөө орон нутагт цас нэмэгдэж, хүйтний эрч чангарах нь тодорхой болчихлоо.  Өвс тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөөд байсан хуулиуд хэзээ хэрэгжих гэж байна вэ? Хэвэгний үнэ 25,000-28,000 мянга болсон.

Хувийн нууцтай холбоотой асуудал хуулийн төсөлд яаж туссан бэ? Дотуур байранд оюутнууд мөнгө төлж суудаг. Энэ асуудал бас л хуулийн төсөлд алга. Иргэд өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд орох ас уудал үүсэж байна. Үүнийг бас яаж тусгасан бэ? Цар тахал тарсан нь ойлгомжтой боллоо. Бодит эдийн засгийг сэргээх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?" гэлээ. 

Өндөгний долоо хоног хүрэхгүй нөөц байгаа

Шадар сайд Я.Содбаатар "Цөөн төрлийн бараанаас бусад нь хангалттай байгаа. Хоёр төрлийн бүтээгдэхүүн дээр хүндрэл гарч байна. Нэг нь өндөг. Өндөгний 50 хувь нь ОХУ-аас орж ирдэг. Алтанбулагийн боомт хаагдсантай холбогдуулан хүндэрч байна. Гэхдээ бид вагоноор ачиж оруулж ирж  байгаа. Өчигдөр дөрвөн вагон орж ирсэн. Өндөгний долоо хоног хүрэхгүй нөөц байгаа.

Хоёр дахь нь нарийн ногоо. Замын-Үүдийн боомтын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотойгоор нарийн ногооны тасалдал гарч байна. Бусад хүнсний бүтээгдэхүүн сараас дээш хувийн нөөцтэй байна.

Хүнсний хангамжийн шуурхай штабыг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Өмгөөллийн байгууллагын асуудлаар заалт хуулийн төсөлд оруулаагүй. Засгийн газрын шийдвэрээр өмгөөллийн байгууллага, нотариат хоёрын ажиллах эрхийг нээсэн" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1100470803756491