ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш АНУ-д коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт АНУ-ын засгийн газар Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олголоо.

Ингэснээр тус улс Их Британи, Бахрейн, Канад, Саудын Арабын дараа уг вакцинд зөвшөөрөл олгосон тав дахь улс болж байна.

Эхний ээлжийн вакциныг энэ амралтын өдрүүдэд АНУ даяар тарааж, вакцинжуулалт Даваа гарагт эхлэхээр болжээ.

Бямба гарагт АНУ-д 3,309 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь нэг өдрийн дотор хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болсон байна. “АНУ-ын мужууд дахь эрүүл мэндийн 145 төв Даваа гарагт вакцин хүлээж авах бол Мягмар гарагт 425 төв, Лхагва гарагт 66 төвд хүргэж дуусна” гэж хүн амыг вакцинжуулах засгийн газрын “Operation Warp Speed” хөтөлбөрийн төлөөлөгч, генерал Густав Перна өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Эхний ээлжинд 3 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин тараагдах юм байна.

Хүн амын өндөр эрсдэлтэй бүлгийнхэн нэн түрүүнд вакцинжуулалтад хамрагдах ба ирэх оны нэгдүгээр сараас бусад хүмүүсийг хамруулж эхлэхээр төлөвлөжээ.

Улмаар 2021 оны дөрөвдүгээр сард Covid-19 өвчний эсрэг вакцин нийт хүн амд хүрэлцэхүйц хэмжээнд түгээгдэх гэнэ.

Pfizer/BioNTech компаниудын вакциныг нэг хүнд 21 хоногийн зайтай хоёр тун тарих ёстой. Эхний тунгийн дараа хүний биед дархлаа тогтож эхлэх ба хоёр дахь тунг хийлгэснээс хойш долоо хоногийн дараа дархлаажуулалт дээд хэмжээндээ хүрэх юм байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.110] 2020/12/13
😘 gciinud uhtsgee
1 | 1 Хариулах
Зочин [64.119.19.185] 2020/12/13
Энэ вакцинаас 6 xvн нас барсан гээ биз дээ?
0 | 1 Хариулах
Зочин [122.201.31.181] 2020/12/13
Төр засаг руугаа агсарч муулаад байгаа оркууд тэгээд л байрандаа эргээд эргүүтээд байж л байг ээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.5] 2020/12/13
Коронавирусийг хүн төрөлхтөн дэлхийн бүх улс орнууд ялж бүх зүйл хэвийн горимондоо орох болно.
5 | 1 Хариулах
Зочин [202.126.88.152] 2020/12/13
Өндөр хөгжилтэй Улсууд мундаг юмаа систем нь ямар ч хурдан ажилладаг юм бэ, манайх ч хөөрхий хэцүүхэн байна даа, удирдагчдаа муулаад яахав бидний өөрсдийн царай л тэд шүү дээ
4 | 3 Хариулах
Зочин [202.9.46.208] 2020/12/13
vnen
1 | 0 Хариулах