Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Playboy -ийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй өнөөдөр уулзана

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 7
iKon.MN

Зураг дээр дарж томруулж харна уу.

"PLAYBOY MONGOLIA" нэг жилийн ой

“Playboy Night Fever” шоу буюу "Playboy Mongolia" сэтгүүлийн нэг жилийн ойд зориулсан арга хэмжээ өнөөдөр болно.  

Тус сэтгүүл нь дэлхий даяар 60 жилийн турш секс, нөхөн үржихүйн хяналт, иргэний эрх, ДОХ, ижил хүйстний эрх, дайн, нийгмийн хүлцэнгүй байдлыг сурталчилж ирсэн билээ. 

"Playboy Mongolia" сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа "Playboy бол жирийн нэг сэтгүүл биш. Энэ бол дэлхийн соёл, гоо сайхны түүхэнд хувьсгал, өөрчлөлт авчирсан сэтгүүл юм. Монголчууд бол азийн бусад орны хүмүүстэй харьцуулахад аливаа шинэ соргог зүйлийг амархан тусгаж авдаг. Тиймээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд сэтгүүлийн маань уншигчид улам бүр нэмэгдэж байна" гэлээ. 

"Playboy Mongolia" сэтгүүлийн нэг жилийн ойн баярт  Германы playmate, DJ Катрин, Кристан, ОХУ-ын "Забава" хамтлагийн бүжигчид оролцох бол "Playboy Mongolia" сэтгүүлд мөн зургаа авхуулсан үзэсгэлэнт бүсгүйчүүд бүгд ирэх юм байна. Энэ үеэр тус сэтгүүлд зургаа авхуулсан үзэсгэлэнт бүсгүйчүүдээс хамгийн шилдгийг нь шалгаруулах арга хэмжээ болох ажээ.