ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн виртуал аялал

ikon.mn
2020 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Гэрээсээ музейд

"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд бэлтгэж буй виртуал аяллын сүүлийн дугаарыг хүргэж байна.

Энэ удаад бид таныг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээр аялуулах болно. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэг урлагийн музейг үүсгэн байгуулах ажил 1965 оноос эхэлж, 1966 оны 7-р сарын 23-ны өдөр анхны үзэгчдээ угтан авч, үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Тус музей нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 20000 шахам үзмэр цуглуулгатай бөгөөд 10 гаруй танхимдаа нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг дэлгэн үзүүлж байгаа аж.

"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд танилцуулах танхим бол Цамын бүжгийн танхим юм.

Цамын бүжгийн танхимд Хүрээ цамын зураг, Очирваань, Жамсран, Гомбо бурханы нэг нөхөр Дагийранз, Цагаан өвгөний цаасан шуумал дүрүүд, Шашны хөгжим зэргийг дэлгэн үзүүлсэн байна. Мөн Хүрээ цамын баг, хувцас, бүжиглэх үедээ гартаа барьдаг багаж хэрэгсэл, шашны хөгжим гэх мэт зүйлүүд тавигдсан байна.

Цам харайхад 108 төрлийн бурханы багийг өмсөж харайдаг. Энд Дагийранз, Зинамэдэр, Жамсран, Очирваань, Намсрай, Дамдинчойжоо, Шанага малгайт бурхадын цаасан шуумал багнууд бий.

Ингээд үндэсний өв соёлоо дээдлэгч эрхэм танд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн “Цамын бүжиг”-ын виртуал аяллыг хүргэж байна.  

 
Эх сурвалж: Гэрээсээ музейд

 

Хэрвээ та гар утсаар үзэж байгаа бол ЭНД дарж, YouTube апп-аас үзээрэй.

 
Эх сурвалж: Гэрээсээ музейд

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь эртний эдлэлийн, Г.Занабазарын бүтээлийн, танка зургийн, торгон зээгт наамлын, Хүрээ цамын, дүрслэх урлагийн, Майдар эргэх ёслолын гэх мэт 9 танхимаас бүрддэг.

 
Эх сурвалж: Гэрээсээ музейд

Тайлбар: Гэрэл зургийг Б.Ирээдүй

Музейн сан хөмрөгт эртний хүмүүсийн хад чулуун дээр зурж үлдээсэн зургаас эхлэн эртний нүүдэлчин улсууд Хүннү, Түрэг, Уйгарын үеийн урлагийн дурсгалууд, XVI-XX зууны эхэн үе хүртэлх шавар, хүрэл баримал, уран зураг, шүтээн зураг, зээгт наамал, мод чулуун сийлбэр зэрэг ардын урлалын бүтээлүүд, нэр нь үл мэдэгдэх урчуудаас эхлээд Их хүрээний бурханч Хас-Очир, Жүгдэр, Гэндэндамба, уран хатгамалч Долгор, уран сийлбэрч Сүрэн, Бөөрийн Жүгдэр, Далай Чойнхорын Самбуу, С.Шарав зэрэг зураач, барималч, дархан, хатгамалч, сийлбэрчдийн бүтээсэн ур хийц, ухаан сэтгэлээ шингээсэн бүтээлүүд бий.


Та тус музейн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Хаяг (what3words): ///ээмэг.бүрсэн.цөцгий

Цагийн хуваарь:

Өвлийн хуваарь (10 дугаар сарын 01 - 05 дугаар сарын 01):

  • Даваа - Баасан 10:00-17:00
  • Бямба, Нямд амарна

Зуны хуваарь (05 дугаар сарын 01 - 10 дугаар сарын 01):

  • Даваа - Ням 09:00-18:00

Тасалбарын үнэ:

  • Том хүн: 8000 төг
  • Оюутан: 2500 төг
  • Хүүхэд: үнэгүй
  • Фото зураг авах: 45,000 төг

Төслийн тухай мэдээлийг ЭНД дарж сонирхох боломжтой. Та "Гэрээсээ Музейд" төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэж, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу. 

 

Таныг хүндэтгэсэн, "Гэрээсээ музейд" төслийн хамт олон

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.118.236] 2020/12/1
Зээгт наамлыг зүү ороож оёхгүй шүү. Зээг даруулж оёх гэж нэрлэдэг.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.160] 2020/11/26
nyamkhuu yachiv covid shaachvuu
2 | 0 Хариулах
Зочин [122.201.21.160] 2020/11/26
uxhed arai ydahrgaatai [хориотой үг] ymaa utsaa zaaval erguuldeg lalriin boojgoi bainshd
1 | 0 Хариулах
Зочин [178.175.148.224] 2020/11/26
Энэ алмасуудыг шүтэх хэнд хэрэгтэй юм. Эрэгтэй эмэгтэй бэлгийн ажил хийж байгаа зурагч байна.
0 | 2 Хариулах