Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхжин: Google компанид ажиллаж буй Б.Баттулга тэргүүтэй Монголын шилдэг хөгжүүлэгчид манай аппыг бүтээсэн

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Та бүхэнд хүний нөөцийн салбарт хувьсал хийх зорилготой Nito аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлж буй НитоТек компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Алтансүхийн Энхжинтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-НитоТек компанийнхаа үйл ажиллагаа, онцлогыг тайлбарлаж өгнө үү?

Google компанид ажилладаг Б.Баттулга тэргүүтэй АНУ, Сингапур, Япон улсуудад ажилладаг Монголын шилдэг программистууд хүний нөөцийн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилготой Нито аппыг хөгжүүлж дуусаад байна. Энэ платформ Япон, Сингапур, Монгол гэсэн Азийн гурван улсад эхний ээлжинд нэвтэрнэ. Монголын зах зээлд энэ аппыг манай НитоТек компани нэвтрүүлж байгаа юм.

Нито нь хөдөлмөрийн зах зээл дээр идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа залуусыг дата аналитикийн тусламжтайгаар мэдээллээр хангах юм. Хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогч нарын талаарх хангалттай мэдээлэл байдаггүй. Татвар төлсөн хэмжээгээр нь шилдэг ААН гэж тодруулдаг. Гэвч тухайн компаниудын дотоод ажиллах орчин, ажилтнууддаа олгодог боломж зэрэг нь тодорхойгүй байдаг. Иймээс залуу мэргэжилтнүүдийн хувьд карьеаа төлөвлөх, шийдвэр гаргахад хүндрэлтэй байдаг. Бидний хийсэн судалгаанаас харахад ажил олгогч нарын талаарх мэдээлэл ихэвчлэн ам дамжиж тархаж байна.

 

-Маш сонирхолтой аппликэйшн байна. Миний ойлгож байгаагаар ажлын зар тавигддаг сайт, аппликэйшнуудаас өөр гэж ойлгож болох нь ээ.

HR-Tech, хүний нөөцийн салбарт үйлчилгээ үзүүлдэг аппликэйшн, технологийн шийдлүүд ихэвчлэн ажлын байрны зар түгээх буюу recuitment, hiring чиглэлд төвлөрдөг. Энэ бол манай аппын нэг л функц нь юм. Үүнээс гадна бид яг тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд байгууллагынхаа соёл, ажиллах орчин, удирдлагаа хэрхэн үнэлж байгааг нээлттэй болгох зорилготой. Цаашлаад Монголын хөдөлмөрийн зах зээл дээрх цалингийн түвшингийн мэдээллийг ч Нитогоос үзэх боломжтой болно.

 

-Үнэлгээ нь олон шалгууртай байгаа байх, мөн үнэн бодит байж чадахуу гэсэн асуулт гарна.

Таван үндсэн үзүүлэлтийг нэгээс тав хүртэл оноогоор үнэлнэ. Эхний ээлжинд байгууллагуудыг өсөж дэвжих боломж, цалин, урамшуулал, удирдлагын ур чадвар, байгууллагын соёл гэх мэт гол 5 шалгуур үзүүлэлтүүдээр яг одоо ажиллаж байгаа verified ажилтнууд үнэлж байгаа.

-Ажилдаа бид хөдөлмөрийн идэвхтэй хугацаагаа, залуу нас, мэдлэгээ, зарим хүмүүс амьдралаа зориулдаг. Сүүлийн үед залуучууд ажил хийх сонирхол бага байна гэх шүүмжлэл байгаа нь нөгөө талаараа таны ярьж байгаа мэдээлэл хомс байгаатай холбоотой гэж харж байна.

Манай компанийн хөгжүүлж байгаа технологийн үндсэн үүрэг одоо эмх цэгцгүй байгаа мэдээллийг эмхэтгэн зохион байгуулах юм. Ингэснээр хөдөлмөр эрхлэгчид илүү бодитой мэдээлэлтэй болоод зогсохгүй ажил олгогч нар цаашид засаглал, соёлоо сайжруулах чигээ илүү тодорхой олж харах боломжтой. Ингэхгүй бол бид шилдэг мэргэжилтнүүдээ гадаадын хөдөлмөрийн зах зээлд алдсаар байх болно. Үнэхээр ур чадвартай мэргэжилтний хувьд гадаадын компанид ажиллах боломж өнөөдөр нээлттэй болсон.

Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дэх мэдээлэл ил тод болгох замаар ажил олгогч байгууллагуудын соёл засаглалыг сайжруулах нь манай нэг зорилго. Орчин үеийн залуус ажил, цалин голдог, идэвхигүй болсон гэх шүүмжлэл байдаг. Үүний нэг шалтгаан нь хөдөлмөрийн зах зээл дэх мэдээллийн зөрүү юм. Жишээ нь шинэ ажилтны ажил олгогчийн талаарх хүлээлт нь бодит байдлаас зөрөх үед сэтгэл ханамжгүй байдал үүсдэг. Ингэхээр мэдээллийн ил тод байдал нь энэ хүлээлтийн зөрүүг арилгах нэг арга зам юм. 

 

-Тэгэхээр компаниудын үнэлгээ үнэн бодит уу? Ажилтнууд нь зөв дүгнэж байна уу гэдэг асуулт гарч байна?

Нито аппликэйшнийн мэдээллийн санг манай хэрэглэгчид өөрсдөө бүрдүүлнэ. Хэрэглэгчид үнэн зөв мэдээлэл өгөх боломжийг нэмэгдүүлэхийн тулд тухайн хэрэглэгчийн нууцлалыг маш сайн хангасан байгаа. Туршилтын буюу soft launch-ийн үед залуус бодит үнэлгээ өгч байгаа нь ажиглагдсан. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.