Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2,700 орчим иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
- 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар
- 10 сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
- 10 сарын 10-нд Токио-Улаанбаатар
- 10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
- 10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- 10 сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
- 10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
- 10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
- 10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
- 10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- Сиэтл-Улаанбаатар /хугацаа тодорхойгүй/ чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
Эх орондоо ирсэн иргэдийн тоо:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!