Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл болон сургуулийн автобустай холбоотой асуудлаар нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон.
Танхимын сургалтын үйл ажиллагаа зогсоосноос хойш долдугаар сарын 28-ны өдрийн УОК-оос үе шаттайгаар нээх шийдвэр гаргасан. Үүнийг тухайн сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Засгийн газар дэмжиж, баталгаажуулсан байдаг.
Харин Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан.
Энэ дагуу цэцэрлэгүүд хяналтын тоогоо тогтоох, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ авах гэх мэт бэлтгэл ажил их хийгддэг. Одоогоор бэлтгэл ажлууд хангагдаж байна.
Бүртгэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!