ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын 800 иргэнтэй холбоотой цахим луйврын гэх хэргийг зохион байгуулсан 15 хүнийг энэ сарын 23-нд шүүнэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тагнуул, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажиллагаа явуулж, цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, 783 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан үйл явдал 2019 онд болсон.

Уг хэрэгтэй холбогдуулан Хятадын 14, Монголын 3 иргэнийг шалгаж, хэрэг нээснийг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм.

Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 23-нд товлогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг /Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /залилах/ хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лью Тинг Хуа /Liu Ting Hua/, Жун Хуа /Zhong Hua/, Еэ Тин /Ye Ting/ нарт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь /залилах/ хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жан Хун Чан /Zhang Hong Chang/, Вула /Wula/, Ли Жиa Сэнг/ Li Jia Seng, Ниу Жи Хэнг /Niu Zhi Heng/, Ю Жи /Yu Zhi/, Жау Донг Линг /Zhao Dong Ling/, Пан Жин /Pan Jin/, Лю Жун Вэй /Liu Jun Wei/, Ян Гуй /Yan Gui/, Бай Жун Лиан /Bai Jun Liang/, Ли Янг /Li Yang/, Лю Чианг /Liu Qiang/ нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Нийт 15 хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны есдүгээр сарын 2-ны өдөр товлон зарлагдаж, 2020 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Тус шүүхийн 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр хэлэлцэгдсэн шүүхийн  урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэжээ.
 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Gerlee [64.119.22.119] 2020/9/13
ENE thahimaar togloj luiwarduulsan hvmvvsin mongiig butsaan olgoh uu
0 | 0 Хариулах
9 [66.181.161.51] 2020/9/11
Eden todorhoigvi hereeg
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.229] 2020/9/11
Монголын 3 хан хүн үү? Үгүй л бх.
1 | 0 Хариулах
Наран [202.9.40.190] 2020/9/10
Энэ олон хятад орж ирэн үйл ажиллагаа явуулдаг нь маш ээдрээтэй, ноцтой асуудал. Үнэн мөнийг маш нягтлан тогтоох хэрэгтэй дээ.
1 | 1 Хариулах
jdu-мaн [64.119.22.40] 2020/9/10
МОНГОЛ 3 ХЭН БЭ
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.100] 2020/9/10
Naad hujaanaraa tsaazaar aw
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.62] 2020/9/10
Энэ бол орон нутгийн сонгуулийн өмнөх анхаарал сарниулах арга шүү. Ийм юмаар манаруулж бгаад л далаар чинь тавина даа.???? Мөлчгөр гөлчгөр тархиныхаа хальсанд ганц хоёр ч болтугай нугалаас гаргахыг хичээгээрэй таанууд минь.?
5 | 0 Хариулах
зочин [202.179.8.210] 2020/9/10
Манай гарууд покероос авхуудлаад 13, муушиг гэх мэтийн зүйлүүүд онлайн боцоотой дандаа тоглодог. Тэдгээр хүмүүс энэ зүйлийг олж мэдээсэй зүгээр л монгол нэртэй 5 хятадтай нэг монгол тоглоход мөнгөө алдаал дуусна, мөн программ зохиож тоглуулж байгаа нөхдүүдэд зохих ёсны хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байна.
5 | 0 Хариулах
aaaa [202.9.47.20] 2020/9/10
nevtruulsen hil gaaliihaniig bs shalgah hergtei
7 | 1 Хариулах
Зочин [202.131.227.82] 2020/9/10
МЭДЭЖ БАЙГАА АНДАА
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.20] 2020/9/10
amaa ugaaj bail daa
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.111] 2020/9/13
Шалгаж байгаа цагдаа прокурор шүүхийхнийг бас шалгах хэрэгтэй
0 | 0 Хариулах