Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Гурил, талхны өсгөсөн үнээ буулгахыг шаардлаа. Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдийг шалгана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гурил, талхны үнэ нэмэгдээд байгаа.

Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ "Төрөөс олгох ёстой хөнгөлөлт урамшуулал болон чөлөөлөх ёстой гааль, татвараас чөлөөлсөн. Үнэ нэмэгдэх болсон нөхцөлийг Олон улсын стандартад шилжиж дэлхийтэй хөл нийлүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, ажилчдаа халаагүй гэдэгтэй холбон тайлбарлаж байна. Энэ нь гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл болохгүй. Өнөөдөр, маргаашдаа багтаан өсгөсөн үнийг буулгахыг шаардлаа.

Үйлдвэрлэгчээс үндсэн үнээр нийлүүлж байгаа ч худалдан борлуулагч нар үнэ өсгөн худалдаалж байгаа асуудлууд гарсан. Тухайн ААН-үүдэд албан шаардлага хүргүүлж, Өрсөлдөөний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох зүйлээр арга хэмжээ авна.

Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдэд Татвар, Гааль, Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын гамшгийн үеийн улсын хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг хийнэ" гэв.

ААН-үүдийг гааль, татвараас чөлөөлсөн тухай хуулиас: