ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН
ИРГЭД: Бид босоо монгол бичгээ сэргээн хэрэглэх ёстой юу
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Манай улсад босоо монгол бичгийг ЕБС-ийн дунд ангид буюу зургаадугаар ангиас эхлэн үздэг. Харин өдөр тутмын хэрэглээнд байдаггүй. Тиймээс хуучин монгол бичгээ сэргээх талаар иргэдийн байр суурийг сонссон юм.
- Үндэсний бичгээ сэргээсэн нь дээр гэж бодож байна. Хэдэн мянган жилийн түүхтэй бичгийг устгаад хэрэггүй.
- Хятадууд монгол бичгийг устгах гээд байна. Бид сэргээхгүй бол өөр сэргээх улс гүрэн байхгүй. Бид сэргээн хэрэглэх ёстой.
- Манай үндэсний эрх ашиг учир хуучин монгол бичгийг сэргээх нь зүйтэй. Монгол хүн болгон хэл соёлоо дээдэлж, хүндэлэх ёстой.
- Тиймээс монгол бичгийг хүн болгон хэрэглэдэг болгохын тулд ном, сонин, сэтгүүл, комикс гаргах хэрэгтэй.
- Бидний өдөр тутмын хэрэглээнд байхгүйгээс ашиглахгүй байна.
- Монгол бичгийг бага болон дунд ангид оруулах хэрэгтэй.
- Өвөрмонголчууд өөрсдийн хэл бичгийн төлөө тэмцэл хийж байгаа нь зөв. Тэд уйгуржин монгол бичгээ авч үлдсэнээр хэлний аялгуу нь хүртэл бичгийн аялгуугаараа байна.
- Манай улсын хувьд янз бүрийн гадаад хэл гэж байхаар үндэсний хэл бичгээ сэргээмээр байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

