ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнх цаст оргилуудад Онцгой байдлын байгууллагын тугийг мандуулжээ

ikon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын ерөнхий газраас өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.

Сургалт Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд зохион байгуулагдсан бөгөөд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдсан.

Алба хаагчид сургалт, дадлагаар мөнх цаст өндөр уулын хүнд нөхцөлд осолдогч, нэрвэгдэгсдийг аврах, өргөх буулгах, шилжүүлэн байршуулах техникт суралцсан юм.

 
 

Түүнчлэн сургалтын үеэр Цамбагарав хайрханы Цаст оргил/4,196м/, Цэнгэл хайрханы Цэнгэл оргил/3,943 м/, Хөх Сэрхийн нурууны Тахилт оргил/4,192 м/, Мөнххайрханы Жамъяангарав оргил/4,150 м/-д авиралтыг амжилттай гүйцэтгэж, Онцгой байдлын байгууллагын тугийг мандууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.75.254] 2020/8/24
Хэнд ч хэрэгтэйн
1 | 1 Хариулах
Зочин [148.253.18.86] 2020/8/24
Туг нь энэ залуусын хувьд Эрхэм дээд зүйл, бахархал нь. Харин энэ залуус чамд амь тэмцэх үед чинь аврах улс.
1 | 0 Хариулах
Зочин [103.50.207.150] 2020/8/24
Мөнх цаст оргилуудад Онцгой байдлын байгууллагын тугийг мандуулжээ. . . geed yag yadiin bol te.
1 | 1 Хариулах
Зочин [193.5.216.100] 2020/8/24
Тэнэг гарчиг өгдөг сэтгүүлч вэ. Эрэн хайх, аврах сургалт хийсэн нь чухал болхоос туг дарцаг өргөх нь төрийн байгууллагын зорилго байгаагүй харагдаж байна
3 | 0 Хариулах