Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад ажиллагсдын Монгол руу илгээж буй мөнгөн гуйвуулга 12%-иар буурчээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Азийн Хөгжлийн Банкнаас (АХБ) Ковид 19-ийн нөлөө хөдөлмөрийн зах зээл тэр дундаа цагаач ажилчдын хөдөлмөрийн орчинд ямар өөрчлөлт гарч байгааг судалсан байна.

Дэлхийн Банкнаас өмнө нь гадаадад байгаа монголчууд 2019 онд 574.4 сая долларыг Монгол руу шилжүүлсэн талаар мэдээлж байсан.

Тэгвэл энэ удаад танилцуулсан АХБ-ны мэдээлэлд гадаадаас Монгол руу хийгдэх мөнгөн гуйвуулга 2018 онтой харьцуулахад сүүлийн хэдэн сарын дотор 11.9 буюу 12 орчим хувиар буурсан байгааг танилцууллаа.

График, Мөнгөн гуйвуулгын бууралт, (график дээр дарж томруулж үзнэ үү)

 

АХБ-ны мэдээлж буйгаар 2020 онд дэлхий даяарх цагаач ажилчдын мөнгөн гуйвуулга хамгийн муу хувилбараар тооцвол 108.6 тэрбум доллар буюу 18.3 хувиар буурна гэсэн тооцоолол хийсэн байна. Үүн дотор Ази, Номхон далайн орнууд руу хийх гуйвуулга 54.3 тэрбум доллар буюу 19.8 хувиар буурна гэсэн тооцоолол хийжээ. 

Энэ нь цагаач ажилчдын олсон орлогоор амьдарлаа залгуулдаг болон тус нэмэр болдог байсан ар гэрийнхэн тэр дундаа эмзэг давхаргын өрхүүдэд хүнд цохилт болж байгаа учраас нутаг буцсан цагаачдыг эх оронд нь ажлын байраар хангах, өрхийн орлогод нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй талаар Азийн Хөгжлийн Банкнаас улс орнуудын Засгийн газарт зөвлөжээ. 

Монгол Улсын хувьд цагаач ажилчдын хувьд эх орондоо ирэх боломж нь ч хязгаарлагдмал байгааг хэлэх хэрэгтэй.