Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар гадаадад байгаа монголчууд 2019 онд 574.4 сая ам.долларыг нутаг руугаа шилжүүлсэн байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад 143 сая доллар буюу 30% өссөн дүн юм.
Дэлхийн банк энэхүү судалгаандаа 1998 оноос хойших үзүүлэлтүүдийг харьцуулан харуулжээ.
Зураг. Гадаадад байгаа иргэдийн шилжүүлсэн мөнгө
Энэхүү графикийг хүснэгтээр илэрхийлбэл
Он | 2000 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 |
Шилжүүлсэн мөнгө(сая доллар) | 1.10 | 266.00 | 250 | 324 | 257 | 255 | 261 | 260 | 273 | 440.5 | 574.4 |
Гадаад харилцааны яамны судалгаагаар дэлхийн 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Харин тэдгээр иргэний гэр бүл рүүгээ шилжүүлсэн мөнгөний хэмжээ ийнхүү $574.4 сая буюу ДНБ-ий 4.1%-тай тэнцэж байна. Энэ нь 2019 оны арванхоёрдугаар сарын Монголбанкны албан ханш буюу 2,715.22 төгрөгөөр тооцоход ойролцоогоор 1.6 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа юм.
Монгол Улсын нийт татварын орлого ₮9.7 их наяд байгаагаас 65.3 хувийг ТОП 100 ААН бүрдүүлдэг. Тэгвэл гадаадад байгаа монголчуудын шилжүүлсэн мөнгөний хэмжээ нийт татварын орлогын 16.6%-тай тэнцэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!