ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн ОНЦЛОХ - 18 өөрчлөлт

ikon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг сүүлийн нэг жилийн  хугацаанд хийсэн ажлын тайлангаа салбартаа болон тус эмнэлгийн эмч, ажилчид, үйлчлүүлэгчиддээ танилцуулжээ. Ингээд эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан ОНЦЛОХ - 18 өөрчлөлтүүдийг нэрлэж байна.

НЭГ. Монголд анх удаа 21 аймгаас цахимаар эмчид үзүүлэх цагаа захиалдаг болсон

Өмнө нь үйлчлүүлэгч хөдөө, орон нутгаас УНТЭ-ийн эмчид үзүүлэх цаг авах гэж Улаанбаатарыг зорьж, шаардлагатай хоногоор нь хүлээдэг байсан. Энэ хүндрэл, чирэгдлийг бууруулахын тулд УНТЭ цахим системийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, улмаар 21 аймгийн хоёрдугаар шатлалын эмнэлгээс шууд цахимаар үзүүлэх цагаа захиалан үйлчлүүлдэг болсон. Монголдоо анх удаа нэвтрүүлсэн энэхүү үйлчилгээний ачаар иргэд, үйлчлүүлэгчид хүлээгдэл, чирэгдэлгүй захиалсан цагтаа ирж үзүүлэх боломж бүрдсэн юм.

 
ХОЁР. Үйлчлүүлэгч хурууны хээгээрээ дамжуулан шинжилгээнийхээ хариуг киоск машинаас авдаг болсон

УНТЭ нь ухаалаг системийг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилтын хүрээнд үйлчлүүлэгчийн хурууны хээг цахим бүртгэлд бүртгэх төвлөрсөн системийг нэвтрүүллээ. Үйлчлүүлэгч хурууны хээгээ уншуулаад киоск машинаас шинжилгээнийхээ хариуг хугацаа алдалгүй, шуурхай, хялбар аргаар авах боломжтой болсон. Энэхүү цахим системийг нэвтрүүлснээр шинжилгээ олгох хугацаа хоёр дахин буурч, хүлээгдэл, чирэгдлийг бодитоор бууруулж чадсан юм.  

 
ГУРАВ. Амбулаторын тусламж үйлчилгээг өргөжүүлж, хүлээгдлийг буурууллаа

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь иргэдэд илүү хурдан шуурхай, найдвартай үйлчлэх үүднээс Амбулаторийн  тусламж үйлчилгээг өргөжүүлэн зөв менежментээр хүлээгдлийг 84 хувиар буурууллаа. Өөрөөр хэлбэл тус эмнэлгийн амбулаторын үйлчилгээг авах гэж дунджаар  21 хоног хүлээдэг байсан бол одоо дунджаар гурван хоногийн дотор цаг авсан эмчдээ үзүүлдэг болсон юм. Энэхүү менежментийг хийснээр 2019 онд тус эмнэлгийн амбулаториор 147 мянган үзлэг хийгдсэн бол 2020 оны эхний хагас жилийн байдлаар 140 мянган үзлэг хийгдээд байгаа аж. Илүү хүртээмжтэй, олон хүнд үйлчлэх боломж бүрджээ.

 
 
ДӨРӨВ. “Салбарын хөгжилд хамтдаа төсөл”-ийг эхлүүллээ

УНТЭ-ээс “Салбарын хөгжилд хамтдаа төсөл”-ийг эхлүүлж, хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд  Багануур,  Хан-уул  дүүрэг, Баянхонгор,  Хэнтий, Өмнөговь, Ховд аймгуудын эмч, мэргэжилтнүүдийг  чадавхижуулж,  төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллалаа. Цаашид уг төслийг илүү хүртээмжтэй болгохоор төлөвлөсөн аж.

 

ТАВ. Эрчимт эмчилгээний тасгийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүллээ

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасаг нь анх 1977 онд байгуулагдсан бөгөөд хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг тасаг юм. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй өвчтөнүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотой ачааллаа дийлэхгүй, очер дараалал их үүсдэг байв. Тиймээс энэ онд тус тасгийн  хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, 9 ортой байсан тасгийг 18 ортой болгон, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн ханган, стандартад нийцсэн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ.

 
 
ЗУРГАА. Яаралтай тусламжийн тасгийн ажиллах хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүллээ

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдэд эмнэлгийн хамгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх “Яаралтай тусламжийн тасаг”-ийн ажиллах хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үйлчлүүлэгчид шаардлагатай оношлогоо , шинжилгээг газар дээр цогцоор, яаралтай хийдэг боллоо.

 
ДОЛОО. Улсын хэмжээний “Сургалтын төв”-ийг байгууллаа

УНТЭ-ээс эрүүл мэндийн салбартаа төрөлжсөн сургалтын төвийг байгууллаа. Уг төв нь төрөлжсөн номын сан болон гардан үйлдлийн сургалтын хэсгийг багтаасан байна. УНТЭ-ийн хувьд сургалтын жишиг эмнэлэг учраас тус шинээр байгуулагдсан сургалтын төв дээр бүх талын эмч, мэргэжилтнүүдийг сургаж, бэлтгэх аж. Сургалтын хөтөлбөрийг олон улсын чанар, стандартад нийцэхүйц боловсруулан бэлтгэж, тусгай  хөтөлбөртэйгээр чанартай, чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд энэхүү төв чухал нөлөө үзүүлэх юм.

 
 
НАЙМ. Нийслэлд 2 дахь “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг байгууллаа

Олон улсын судалгаагаар 800 мянган хүн ам тутамд нэг “ зүрхний шигдээсийн нэг” үйлчилдэг байна. Гэтэл Улаанбаатар хот 1.5 сая хүн амд нэг зүрхний шигдээсийн төв ажиллаж байсан бол УНТЭ бодлогоор ажил болгож, “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг 10 ортойгоор өөрийн эмнэлэг дээрээ байгууллаа. Энэхүү зүрхний шигдээсийн нэгжийг шинээр байгуулсантай холбоотойгоор зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний тусламж үйлчилгээг (7/24 цагийн) зарчмаар тасралтгүй явуулах боломжтой болсон. Нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болох зүрхний шигдээсийн өвчнийг эмчлэх, цогц арга хэмжээ авах төв болж байгаа юм.

 
 
ЕС. Мэдрэлийн мэс заслын төрлийг нэмэгдүүлж, Мэдрэлийн эмнэлзүйн төв цогц үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Мэдрэлийн эмнэлзүйн төв нь цогцоороо үйл ажиллагаагаа явуулдаг боллоо. Энэ төрлийн хүний нөөцийн дутагдалыг арилгах, шинээр эмч, мэргэжилтэн бэлтгэдэг болж байна. Одоо тус төв нь гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээг хот болон 21 аймгийн хүн амд мэргэжлийн болон эрдмийн цол зэрэг бүхий эмч нар мэдрэлийн тусламж үзүүлж, орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжийг оношлогоондоо ашиглаж байна. Үүнээс гадна Мэдрэлийн мэс заслын төрлийг нэмэгдүүлж, мэдрэлийн эмнэлзүйн төв цогц үйл ажиллагаа явуулснаар салбартаа энэ төрлийн ачааллыг үүрэх, хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байгаа юм.

 
АРАВ. Дурангийн оношлогоо, эмчилгээг цогцоор олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хийдэг боллоо

Дурангийн оношлогоо, эмчилгээг  цогцоор нь олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн, халдвар, хамгааллын дэглэмийн дагуу өргөжүүлэн бүрэн засвар хийж тохижуулав. Дуран нь хүний биед ороход халдвар авах эрсдэл өндөр учраас халдвар хамгааллыг сахих зорилгоор иж бүрэн шинэчлэлтийг хийлээ. УНТЭ нь улсын хэмжээнд дурангийн оношилгоо, эмчилгээг хийдэг гол төв нь юм. Тиймээс дурангийн оношилгоо, эмчилгээний төв болгон өргөжүүлж, шинэчиллээ.

АРВАН НЭГ. Дотор болон мэс заслын эмнэлзүйн зөвлөл байгуулж, хэвтэн эмчлүүлэгчийн орны хүлээгдлийг 3 дахин буурууллаа

УНТЭ нь Дотор болон мэс заслын эмнэлзүйн зөвлөл байгуулж,  дотрын нэгдэсн төвийг байгуулсан. Энэхүү зохион байгуулалт, төлөвлөлтөөрөө дамжуулан нийт 140 орны хэвтэлт гаралтын нэгдсэн системийг бий болгож, хэвтэн эмчлүүлэгчийн орны хүлээгдлийг гурав дахин бууруулсан юм.

 
АРВАН ХОЁР. 12 ортой тусгаарлах хэсгийг байгууллаа

УНТЭ нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулах зорилгоор 12 ортой тусгаарлах хэсгийг байгууллан ажиллаж эхэллээ. Ингэснээр цар тахлын үед сэжигтэй тохиолдлыг цаг алдалгүй тусгаарлах бүрэн боломжтой боллоо.

 
 
АРВАН ГУРАВ. Хоёр талт эмийн сан буюу амбулаторын үйлчлүүлэгчдэд зориулсан эмийн санг Монголд анх удаагаа ашиглалтад орууллаа

УНТЭ нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох “Хоёр талт буюу амбулаторын эмийн сан”-г Монголд анх удаа ашиглалтад орууллаа. Өмнө нь өвчтөн эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангуудаар эмээ хайж авдаг байсан бол одоо хоёр талт буюу амбулаторын эмийн сангаас цаг алдалгүй, хурдан шуурхай, даатгалын хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдэж байгаа юм. Мөн үйлчлүүлэгчийн эмийн хэрэглээний цахим мэдээллийн дата үүсч, эмчилгээний чанарыг сайжруулахад чухал алхам болох юм.

 
АРВАН ДӨРӨВ:  Урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогооны жишиг төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг ашиглалтад орууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг ашиглалтад орууллаа. Тус төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээ, үйлчилгээг үзүүлэх иж бүрэн төв юм.

 
 
АРВАН ТАВ. Эмнэлгийн хагас бие даасан байдлыг хэрэгжүүлж, эмч ажилчдад хандлагын 10 хувийн нэмэгдэл олгож эхлэв

УНТЭ эмч, эмнэлгийн ажилтныхаа хандлагыг өөрчилж, иргэдэд ойр, дотно үйлчилгээг бүрдүүлэх зорилгоор “Хандлагын 10 хувь” урамшууллын системийг эмнэлгийн нийт 810 ажилтанд хэрэгжүүлж эхэлсэн. Үйлчлүүлэгчээс тухайн ажилтны нэр дээр гомдол санал ирэхгүй бол хандлагын урамшуулал авч, эсрэгээр гомдол, шүүмжлэл баримт, нотолгоотой ирвэл урамшуулал авах боломжгүй юм.

 
АРВАН ЗУРГАА. Монголд анх удаагаа эмнэлзүйн ховор тохиолдлын Анхдугаар чуулганыг зохион байгуулав

УНТЭ нь салбартаа анхдагч, ууган эмнэлгийн хувьд “Эмнэлзүйн ховор тохиолдол”-ын анхдугаар чуулганыг санаачлан зохион байгуулж, улсын хэмжээнд ховор тохиолдох эмгэгүүдийг эрт хугацаанд зөв оношлох,  эмнэлзүйн ховор тохиолдлын  нэгдсэн  сан үүсгэх суурийг тавилаа. Энэхүү чуулганаар ирсэн бүх эрдэм, шинэжилгээний материалуудыг гарын авлага болгон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын эмнэлгүүдэд өгөх юм. Энэ нь салбарын эмч, мэргэжилтнүүдэд ховор тохиолддог өвчин, эмгэгийн талаар ойлголт, мэдээлэл, сургалт өгөх чухал ажил юм.

 
 
АРВАН ДОЛОО. Лаборатори, амбулатори, эргэлтийн хэсэг болон эмнэлгийн гадна талбайг  засварлан шинэчилэв

Нийт үйлчлүүлэгчдэд болон эмч эмнэлгийн ажилчдад ээлтэй орчин бүрдүүлж, хурлын заал, лаборатори, амбулатори, эргэлтийн хэсэг, эмнэлгийн гадна талбай зэрэг  4000 м2 талбайг засварлан шинэчиллээ. УНТЭ нь 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу олон улсын жишигт нийцсэн эмнэлэг болохын төлөө эмнэлгийн орчин, стандартыг иж бүрэн цогцоор нь ажиллаж байна.

 
 
 
АРВАН НАЙМ. УНТЭ-т нэг жилийн хугацаанд нэвтрүүлсэн эмчилгээний шинэ технологиуд
  • Тархины үхэлтэй донороос яс болон шөрмөсийг шилжүүлэн суулгах
  • Өвдөг үений мөрний дурангийн мэс засал
  • Бамбай булчирхай дурангаар авах
  • Хамрын таславчын цоорхой нөхөн сэргээх,
  • Хамрын хөндийн доод самалдаг шилжүүлэн суулгах,
  • Тархины хавдар авах мэс засал,
  • Үрийн суваг залгах мэс засал
 
 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
54
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
БАХАРХМААР
6
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [192.82.70.96] 2021/1/20
Өөөрийгөөих юм хийсэн гэхийн улсын мөнгийг ганцхан эмнэлэгт зориулж байгаа мөнхсөайхан чи май шүү новш минь. өчнөөн эмнэлэгүүд байна
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.96] 2021/1/20
Улсын 1эмнэлэгт өгдөг мөнгөө өөр эмнэлэгт өгөөч мал Мөнхсайхан минь чи энд мөнгөө угаадаг уу
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.178] 2020/12/27
3 дахь шатлал шүү дээ 2 сарын дараа игр гдгэээ хэзээ операцид орох хүн 10 удаа үхэх хугацааа хөгийн мэдлэг боловсрол үгүй өөрсдийгөө буоханаас илүү эмч гээд бодсон хөдөөө мал нартай адилхан ийм эмч үхэж дууусах хэрэгтэй байна шүүү наад эмнэлэгт чин
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.178] 2020/12/27
Түвшинтөрийгөө нээрээ аваач ээ, өлбөлзсөн хачин юм пээдийхээс өөр шидгүй
1 | 0 Хариулах
zochin [66.181.189.215] 2020/12/27
Neg ym helchih u? Daguulj irsen mangar batsaanaa daguulaad ybahgui yaga ve? Zahirlaasaa iluu medeltei neg peedger hun end tolgoigooroo hul hiij huluuruu tolgoi hiigeed bj bna.
4 | 0 Хариулах
Zochin [103.26.193.145] 2020/12/27
Яасан сайхан болоо вэ?
0 | 1 Хариулах
Зочин [103.26.195.191] 2020/7/7
Маш гоё болсон гэвч ганц 2 хүн бас балаг болох юм аа тэр зохин байгуулагч гэх Цэрэндэөид гэх хүүхэн байна утсам маажаад л үг дуугарахгүй арай гэж дуу гаргахаар ууртай хэрүүлч бас тэр эмчилгээ эрхэлсэн Баярмаа гэдэг нь мөн адил өнгө үзэмжээр ажил хийдэг харилцааны мэдлэг муу ийм л хүмүүс нэр төрийг муутгаж байх юм даа хөөрхий
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.191] 2020/7/7
Гоё болжээ
1 | 0 Хариулах
Irgen [66.181.161.57] 2020/7/7
Darga hun iim baih estoi. Getel Nyamhuu gej eeren muuran baij heden too helehees tsaashgui darga bn.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.42] 2020/7/7
Олон сайхан ажил хийжээ. Гэхдээ энэ 1р эмнэлгийн гадна талбайн тохижилтийг эмнэлгээс биш Нийслэл дэх бүх эмнэлгийн гадна талбайг тохижуулах ажлын хүрээнд хотоос хийсэн ажил шүү. Бусдын хийсэн ажлыг өөртөө наах нь ёс зүйгүй л юм.
4 | 0 Хариулах
zochin [57.70.113.17] 2020/7/7
MC mundag baina, ulam ih amjilt husye!
0 | 0 Хариулах
Зочин [199.249.230.162] 2020/7/7
За цаад палатуудаа нэг үзүүлчихдээ. Цоорхой матрас тэнийдэггүй ор аймшгийн бохир ус нь татагддаггүй жорлон шөнөдөө сувилагч нь хаачсан нь мэдэгдэхгүй алга болчдог хэзээ ч шалаа угаадаггүй тасагт хоёр хоноод гарсандаа. Аан бас коридорт байсан кило нь ажилладаггүйм байналээ
2 | 0 Хариулах
хар дарсан зүүд [199.249.230.162] 2020/7/7
шөнө хүн нас барангуут бөөн орилоон уйлаан майлаан арц хүж машин тэрэг шарил ачих ажиллагаа ч явагдаж байх шиг унтуулаагүйдээ иймхэн асуудлуудыг зохицуулж болмоор өвчтөнүүд амгалан тайван амарч байх ёстой шүү хэддүгээр зуун бэ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.68.230] 2020/12/27
Ойрд 1-р эмнэлэг ороогүй юм байнаадаа бүх тасгууд нь засвар хийгээд өөр болцон байна лээ
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.122] 2020/7/7
1 emneleg aimaar daraalal ih barag 1zag 30 min hvleej bsan zarim kass ni aashtai gedes ni elsgelen yum blee
1 | 0 Хариулах
Galt [192.82.72.164] 2020/7/14
gadaadad chi 3 tsag huleene.esvel 3 sarin umnu tsag avna.Mongol huleegdelgui shuu tegej yarival.hun yum hiiveed baihad hudlaa soliorood l
2 | 0 Хариулах
Зочин [64.119.24.181] 2020/7/7
Ууг нь ингээд сайхан болгоод өөд нь татаад ажил хийж болдог л юм бна, өмнө нь яагаад ингэж болоогүй юм бол?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.114] 2020/7/7
Менхсайхан курсийн найз Галбадрахдаа гэмтлийн даргын суудлыг евлvvлсэн, бас курсийн найз Энхболдыг 2-р эмнэлэгийн даргаар томилуулсан. Курсийхнийгаа цуглуулж идэж ууж одоо нэг нэгнээ дэмжиж ЭМСалбарт сvлжээ байгуулна гж ярьсан. Угтаа салбарыг хувьчилж авах аян эхлvvлж бна
6 | 1 Хариулах
Galt [192.82.72.164] 2020/7/14
galzuu uvchtei yumuu chi.hamt surch bausan ni buruu.zaluuchuud salbariig salam uurchilj bn.chi muu hugshin burhi yamni yamaa yu ch hiihgui baij solior
2 | 0 Хариулах
Зочин [202.224.24.48] 2020/7/7
сайн менежер байна аа
0 | 0 Хариулах
G [202.21.116.78] 2020/7/7
нэгдүгээр эмнэлэг үнэхээр гоё болсон байна лээ шүү, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, хэзээ эмчийн бараа харахаа мэдэхгүй урт очертой сууж байдаг байсан даа саяхан л. Богино хугацаанд ёстой гоё болсон, дүүргийн эмнэлэг болон бусад эмнэлэгүүд ийм болоосой билээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.86] 2020/7/7
МӨНХСАЙХАНэмч ер нь ир мундаг зохион байгуулалт сайтай зан харьцаа сайн асрагч сувилагч эмч гэж ялгалгүй зөв харьцдаг манай гэмтэлиин шилдэг эмч нарын нэг байлаа
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.114] 2020/7/7
Танай гэмтлийн хамаг тендэрийг идэж, та нарт ирэх естой юмны хэдхэн хувийг та нарт зориулсан шд. Нохой зассан хvндээ янаг гж энэ л бх да
0 | 3 Хариулах
Зочин [66.181.161.15] 2020/7/7
Терийн эмгэн гатан эрдэнийн @лны алчуур сайд болох пиараа эхэллээ. Гэмтлийн хамаг тендэрийг Агар фармаараа иддэг байсан, хадгаламжиндаа 7 тэрбумтай хэрнээ л хулгай хийнэ. Vнэхээр л есехийн елсгелен арилдаггvй юм байна да
2 | 1 Хариулах
tegvel [193.218.118.131] 2020/7/7
samgantai niilj eruul mendiin salbariig samrah nee
1 | 1 Хариулах
Зочин [202.72.245.122] 2020/7/7
Єнєєдєр орсон орчин нь их сайхан болж
1 | 0 Хариулах
18 оны зун [202.9.46.122] 2020/7/7
Нэг ороод гарахад л ямар болсон нь мэдэгдэнэ дээ. Ээдээ мөн зүрх зүсмээр газар байсан шүү.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.122] 2020/7/7
Зураг бол зураг
1 | 1 Хариулах
Зочин [202.131.227.51] 2020/7/7
Юм хийж чаддаг хүн сайд болход болохгүй нь юу байхав. Комментчин вяддакууд битгий атаарх!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.164.202] 2020/7/7
Сайдын ПР эхэлжээ.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.152] 2020/7/7
Ямар амбицтай пязда вэ зүгээр ажилаа хийж чадахгүй бна уу сайд нүдэнд харагдаад чи Сарангэржлтэй хамт сайдыг нь хийгээ биз дэ дахиулахгүй ээ чамайг
3 | 5 Хариулах
Hehe [66.181.161.127] 2020/7/7
Teriig chi shiideh uu ?
0 | 1 Хариулах
Зочин [49.0.212.29] 2020/7/7
залуу хүн амбицтай л байгаа биз яахав дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.50] 2023/1/13
Залуу хүн чаддаг зүйл дээрээ амбицтай байх хэрэтэй
0 | 0 Хариулах
Зочиг [103.212.119.152] 2020/7/7
Энэ Сарангэрэлийн алчуур болиочээ бүр сайд болох дүрэндээ итгэчихчээ Сарангэрэлд хэдэн зуун саяаар хэдэн эмнэлэг аваа биздээ одоо бүр салбараар нь авах нь үү Та 2.н орон дотроо шийдсэн асуудлыг төр нь бас шийдчих үү.
7 | 1 Хариулах
Galt [192.82.72.164] 2020/7/14
yamar embelgiig hen avsan genee.twneg huur vee.turiin emnelgiig uih hend uguh uvuhguigee shiiddegiin baigaa bizdee tenegee.medeh yum baihgui bas demii soliotold oroktsono.yayda chamaig
0 | 0 Хариулах
Зочин [202.70.37.34] 2020/7/7
Манай Мөнхсайхан сайдруу явсаан
2 | 0 Хариулах