Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёр компани гар ариутгагчийг техникийн спирт ашиглан үйлдвэрлэж байсан зөрчил илэрсэн"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
"Хоёр компани гар ариутгагчийг техникийн спирт ашиглан үйлдвэрлэж байсан зөрчил илэрсэн"
Sara, ikon.mn - text to speech

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хийж буй шалгалт, зөрчлийн талаар мэдээлэл өглөө. 

Нэгдүгээрт, ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 34 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан байжээ. Учир нь ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий  бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн байна. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөв. 

Хоёрдугаарт, гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Үүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 ААН хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-наас аваагүй байсан нь илэрчээ. 

Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт. Гэтэл хоёр компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан талаар тэрбээр мэдээллээ. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллах шаардлага хүргүүлсэн байна. 

Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад хяналт шалгалт хийж эхэлж байгаа юм байна. 

ВИДЕО:

https://www.facebook.com/588990477781350/videos/853911978441381/