Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өчигдрөөс хүргэж эхэллээ.
Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээлийг зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм.
Хуваарийн дагуу өнөөдөр 11:00 цагт Англи хэл, 15:00 цагт Орос хэлний цахим хичээлийг Боловсролын үнэлгээний төв хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.
Цахим хичээлийн хуваарь:
Гуравдугаар сарын 23-н буюу өчигдөр физик, математикийн хичээлийг заажээ.
Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан. Улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долдугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!