Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

"БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн шинэ коронавирусийн халдвар авсан гэх мэдээллийг тодруулж байна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

БНСУ-д байгаа Монгол Улсын хоёр иргэн шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгджээ.

Энэ талаар Улсын Онцгой комиссийн хэвлэлээс тодруулахад "Уг мэдээллийг тодруулахаар тус улсад суугаа ЭСЯ-руу яаралтай албан хүсэлт явуулсан. БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ тус улсын холбогдох албаныхан руу яаралтай хариу өгөх албан хүсэлт явуулаад байна. Хариу ирмэгц албан ёсны мэдээллийг өгөх болно" гэв. 

БНСУ-д “COVID-19”-н халдвар авсан нь батлагдсан тохиолдлын дотроос 60 нь гадаадын иргэн болохыг тогтоосон гэдгээ тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.

Гадаадын 60 иргэнээс хамгийн их нь БНХАУ-аас 38 хүн байна. Дараагаар нь АНУ-ын долоо, Монгол, Вьетнам, Аргентин, Австрали, Тайландын тус бүр хоёр, Польш, Япон, Индонези, Узбекистан, Малайзын тус бүр нэг иргэн байгаа хэмээн мэдээлжээ.

БНСУ-д ажлын цаг дууссан тул маргааш өглөө ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдэээлж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсад Монгол Улсын хоёр иргэн Covid-19 халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна.

БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд ч явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр боллоо.

БНСУ-д ажлын цаг дууссан тул маргааш өглөө ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна.

 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.