Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Францын иргэнтэй нэгдүгээр хавьтлын 126 иргэний COVID-19 шинжилгээний хариу БҮГД ХАЛДВАРГҮЙ гарлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Францын иргэнтэй нэгдүгээр хавьтлын 126 иргэний COVID-19 шинжилгээний хариу БҮГД ХАЛДВАРГҮЙ гарлаа
Sara, ikon.mn - text to speech

COVID 19 халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа билээ.

Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байгаа юм.

Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу гарсан эсэх талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгээс тодруулахад "126 иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан" гэлээ. Гэхдээ одоо давтан шинжилгээ авч баталгаажна гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эхний шинжилгээний дараа тэдгээр хүмүүсээс 7, 14, 21 хоногт нь давтан шинжилгээг авах бөгөөд эдгээр ажлууд заавар зөвлөмжийн дагуу үргэлжлээд явна" гэдгийг өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ хэлж байв.

Мөн нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарчээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.