"COVID-19" илэрсэн Франц иргэнтэй нэгдүгээр хавьталд байсан 23 хүний онош сөрөг буюу халдваргүй гарчээ
Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн хурал эхэлсэн байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулах, шилдэг уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Удлаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, үнэргүйжүүлэх ажлын явц гээд 17 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад нууцын зэрэглэлтэй асуудал ч багтсан байна.
Засгийн газраас маскаа зүүж, гараа угааж, бие биедээ эерэг мэдээлэл түгээж дархлаагаа хүн бүр дэмжихийг уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
