ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ коронавирусийн халдвартай Франц улсын иргэнийг нутаг руу нь буцаахгүй. Энд эмчилнэ"

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
"Шинэ коронавирусийн халдвартай Франц улсын иргэнийг нутаг руу нь буцаахгүй. Энд эмчилнэ"
Sara, ikon.mn - text to speech

COVID-19 халдвар илэрсэн Франц улсын иргэнийг Дорноговь аймагт тусгаарлаад байгаа. Түүний биеийн халуун 36.7 хэм байгаа талаар албаныхан мэдээлсэн. 

Одоогоор давтан хяналт, шинжилгээг хийж байгаа бөгөөд түүнийг Франц улс руу буцаах эсэхийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодруулахад "Шинэ коронавирусийн халдвартай Франц улсын иргэнийг нутаг руу нь буцаахгүй. Энд эмчилнэ" хэмээн хариуллаа.

Франц улсын иргэнтэй гар барьсан хүмүүс болоод орчуулагчийг нэгдүгээр хавьтал гэж үзэн тусгаарлах арга хэмжээнүүдийг авч байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн. Юун түрүүнд нэгдүгээр хавьтал байж болох Улаанбаатар дахь 80, Дорноговь дахь 43 хүний мэдээллийг тодорхой болгож тусгаарлаж байгаа бол Цагдаагийн ерөнхий газар хавьтал бүхий 500 орчим иргэн байгааг хэлж буй.

Мөн тухайн иргэний үйлчлүүлсэн үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.