2020/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,847.99₮
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
23°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
12°
01:00
S31
10°
02:00
S31
10°
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S32
07:00
S32
10°
08:00
S32
12°
09:00
S32
14°
10:00
S32
16°
11:00
S32
19°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

COVID-19 халдвараас сэргийлэх тухай олныг хамарсан ТАШАА ЗӨВЛӨГӨӨНҮҮД

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн 109 улсад бүртгэгдээд байгаа шинэ коронавирусийн халдварыг эмчлэх аргыг одоогоор олоогүй байгаа. Гэвч олон нийтийн сүлжээгээр янз бүрийн зөвлөгөө нийтэд түгсээр байна.  

Тэдгээрээс хамгийн олон хүнд хүрч, түгээгдсэн дараах зөвлөгөөнүүд ХУУРАМЧ бөгөөд шинжлэх ухаанчаар хэрхэн тайлбарласныг хүргэе. 

1. САРИМС

Саримс идэх нь халдвараас сэргийлдэг талаарх зөвлөгөө Фэйсбүүкээр дамжин маш олон хүнд хүрсэн. 

Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлбарласнаар саримс нь нянгийн эсрэг үйлчилгээтэй, эрүүл зөв хоолны нэг хэсэг ч шинэ коронавирусийн халдвараас сэргийлдгийг нотлох баримт алга. 

Энэ төрлийн эм тан нь олон тохиолдолд ямар нэгэн хор нөлөөгүй ч энэ нь нотолгоонд суурилсан эрүүл мэндийн зөвлөгөө биш. Гэхдээ тийм боломж байхыг мөн үгүйсгэхгүй. 

South China Morning Post 1.5 кг түүхий саримс идээд хүнд үрэвсэлтэй болж, эмчилгээ хийлгэсэн эмэгтэйн түүхийг нийтэлсэн. 

Ер нь жимс, ногоо идэж, ус уух нь эрүүл мэндэд тустай ч тухайлсан хүнсний бүтээгдэхүүн тодорхой вирусийн эсрэг үйлчилдэг гэсэн нотолгоо байдаггүй. 

2. ШИДЭТ БЭЛДМЭЛ 

Олон нийтийн бусад сүлжээнд ч мянга мянган дагагчтай youtuber Жордан Сатер шидэт эрдэст нэмэлт(MMS) буюу шидэт үрэл нь коронавирусээс хамгаалдаг талаар зарласан. 

Хлорын давхар исэл агуулдаг уг бэлдмэлийг шинэ коронавирус дэгдэхээс өмнө Сатер сурталчилж байсан бөгөөд нэгдүгээр сард "Хлорын давхар исэл нь зөвхөн хавдрын эсээр зогсохгүй коронавирусийг ч устгах нөлөөтэй" хэмээн жиргэж байв. 

Өнгөрсөн жил АНУ-ын Хүнс, эмийн холбооноос MMS уухын аюулын талаар анхааруулсан. Бусад улс орны эрүүл мэндийн голлох байгууллагууд ч энэ талаар сэрэмжлүүлсэн. 

АНУ-ын Хүнс, эмийн холбоо "Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь ямар нэгэн төрлийн өвчнийг анагаахад аюулгүй бөгөөд үр дүнтэй болохыг харуулсан ямар ч судалгаа байхгүй" хэмээн мэдэгдсэн. 

3. ГЭРИЙН АРГААР ХИЙСЭН ГАР АРИУТГАГЧ 

Гараа сайтар угаах нь коронавирусийн халдвараас сэргийлэх нэг арга зам болохын хувьд гар ариутгагч гельний талаар олон мэдээлэл гарсан. 

Итали улсад гар ариутгагчийн хомсдол үүссэн талаарх мэдээлэлтэй зэрэгцэн гэрийн аргаар гар ариутгагч хийх жор нийгмийн сүлжээгээр тархав. 

Гэвч тэдгээр жор нь гадаргууг цэвэрлэхэд илүү тохиромжтой, ариутгалын зориулалттай байсан ба эрдэмтдийн хэлснээр арьсанд хэрэглэхэд тохиромжгүй ажээ. 

Спиртэнд суурилсан гар ариутгагч гель нь ихэвчлэн спиртийн 60-70 хувийн агууламжтай бөгөөд зөөлрүүлэгч бодистой байдаг.  

Лондоны их сургуулийн Эрүүл ахуй ба халуун орны анагаах ухааны сургуулийн профессор Сэлли Блүмфиэлд "Гар ариутгагчийг гэртээ үр дүнтэйгээр хийж чадна гэдэгт итгэхгүй байна. Тэр тусмаа 40 хувийн спиртийн агууламжтай архи ашиглаад шүү" гэжээ. 

4. МӨНГӨЖҮҮЛСЭН ШИНГЭН

Жим Бэйкерийн шоугаар мөнгөжүүлсэн шингэний талаар сурталчилгаа явсан. Тус шоуны оролцогч мөнгөжүүлсэн усны үр дүнд зарим төрлийн коронавирусийг 12 цагийн дотор устгаж байгаа талаар мэдээлсэн. 

Улмаар коронавирусийг үр дүнтэйгээр эмчлэх боломжтой хэмээх тэрхүү мессеж олон нийтийн сүлжээгээр хүчтэй явав. Үүнд мөнгөжүүлсэн шингэн нь халдварын үед эрүүл мэндийн бүхий л нөхцөлд эмчилгээ болж, дархлааны системийг дэмжихэд тусалдаг гэж байв. Гэвч АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс мөнгө нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй болох талаар ямар нэгэн нотолгоо байхгүй гэдгийг тодорхой зөвлөлөө. 

Харин ч бөөрийг гэмтээхээс гадна арьс хөхрөх нөхцөл үүсгэдэг аргирозын шалтгаан болох эрсдэлтэй аж. 

Төмөр эсвэл цайраас ялгаатай нь мөнгө бол хүний биед ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэг металл биш болохыг ч хэлэв. 

5. 15 МИНУТ ТУТАМД УС УУХ

Японы эмч 15 минут тутамд ус уух нь амаар дамжиж буй ямар ч вирусийг урсгаж, цэвэрлэдэг гэх эшлэл Фэйсбүүкээр маш ихээр тархсан. Зөвхөн араб хэл дээрх хувилбар нь л гэхэд 250,000 удаа шэйрлэгдсэн байна. 

Профессор Блүмфиэлд энэ нь халдварын эсрэг тустай гэдэг ямар ч нотолгоо байхгүй гэв. 

Агаарт тархсан вирус амьсгалын замаар дамжин хүний биед нэвтэрдэг. Зарим нь ам руу орж болно. Гэвч тогтмол ус уух нь вируст өртөхөөс сэргийлэх боломжгүй. 

Харин ус ууж, шингэнээ нөхөж байх нь эрүүл мэндийн хувьд сайн зөвлөгөө юм. 

6. ХАЛУУН & ЗАЙРМАГНААС ТАТГАЛЗАХ 

Халуун нь вирусийг устгадаг ба халуун ус ууж, халуун ваннанд суух, үсний сэнс ашиглах гэгчлэн маш олон зөвлөгөө тархаад буй. 

Олон өөр орны иргэдэд тархаж, маш олон хүнд хүрсэн дээрх агуулга бүхий мэдээллийг НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас үгүйсгэв. 

Коронавирустэй холбоотой ташаа мэдээллийг нягтлан ажиллаж буй тус сангийн мэргэжилтэн Шарлотта Горницка "Сүүлийн үед гарсан алдаатай мэдээллийн нэг бол зайрмаг зэрэг хүйтэн төрлийн хоол хүнснээс татгалзах нь урьдчилан сэргийлэх нэг арга гэсэн мэдээлэл тэр чигтээ ташаа" гэжээ. 

Зуны улиралд ханиадны вирус тэсвэргүй байдгийг бид мэдэх ч шинэ коронавируст халууны улирал ямар нөлөөлөл үзүүлдгийг хараахан мэдээгүй байгаа. 

Профессор Блүмфиэлдийн ярьсанчлан вирус хүний биед нэг л орсон бол түүнийг устгах ямар ч боломжгүй бөгөөд таны бие л эсэргүүцэн тэмцэхээс өөр аргагүй. Хэрэв биеийн гаднах халуунаар вирусийг устгая гэвэл 60 градус хүртэл халуунтай байх шаардлагатай. Энэ нь ямар ч саун, ваннаас халуун гэсэн үг гэжээ. 

Гарын алчуур, орны хэрэгсэл зэргээ 60 хэмд угаах нь бөс бараан дахь ямар ч вирусийг устгах сайн арга хэдий ч арьсаа ийм халуунаар угаах нь сайн арга биш. Халуун ваннанд ороод, халуун юм уулаа гээд таны биеийн халууныг нэмэхгүй. 

 

Эх сурвалж: BBC      

  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x