Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

"$900 орчим саяар Цахилгаан станц баривал 2048 оноос эхлэхээр хойшилсон ногдол ашиг 2060 он болно"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Засгийн газартай татварын маргаанаа эцэслэж чадахгүй байгаа тул Лондон дахь Арбитрын шүүхэд хандахаар болсон талаар TRQ мэдэгдсэнийг өнөөдөр бид мэдээлсэн

Тэгвэл энэ талаарх Засгийн газрын байр суурийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ илэрхийлсэн юм.

Тэрбээр:

Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоол гарсан. Засгийн газар байр сууриа нэгтгэсэн.

  • Оюутолгойн үндсэн гэрээтэй холбоотой үүргээ биелүүлж байгаа эсэхийг тодруулахаар бид Coninc хэмээх байгууллагыг оруулахаар болж байгаа. 
  • Татвартай холбоотой маргааны тухайд Засгийн газар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явна. Ямар нэгэн байдлаар зөвшилцөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Хэрэв бид ямар нэгэн байдлаар зөвшилцлийн зарчмаар шийдээд явбал цаашдаа Монгол Улсын хууль тогтоомж хэрэгжихгүй байх нөхцөл байдал үүснэ. Тийм учраас арбитрын шүүхэд хандах шийдлүүд Засгийн газраас явсан гэж ойлгож болно. Арбитрын шүүхийн шийдвэрийг харахыг хүсэж байна. 
  • Дубайн гэрээн дээрх татвартай холбоотой, зардал өсөхтэй холбоотой хэд хэдэн нөхцөлүүд дээр эрх мэдлээ хэтрүүлж буюу Засгийн газрын тогтоол гаргуулахгүйгээр өөрөө мэдээд шийдвэр гаргасан Ч.Сайханбилэг ерөнхий сайдын асуудал байгаа. Гадна, дотнын ямар нөлөө орсныг хэлэхэд хэцүү ч энэ бол Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцээгүй зүйл болсон. Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газар гэдэг субьект орсон учраас Арбитрын шүүх дээр ямар байдлаар авч хэлэлцэхийг бид урьдчлан таамаглахад амаргүй. 
  • Эрчим хүчтэй холбоотой асуудлаар "Рио Тинто"-оос өмнө гаргасан санал бол өөрсдөө станц барих. 900 орчим сая ам.доллараар цахилгаан станц барина гэдэг нь зардал энэ хэмжээгээр өснө буюу 2048 оноос эхлэхээр хойшилсон ногдол ашиг дахиад 2060 он хүртэл хойшлох нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Тиймээс дахин зардал өсөхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. 

Энэ мэт байр суурийн олон зөрүү гарч байгаа. Тийм учраас явдаг газраараа яваад, бизнесийнхээ зарчмаар явах нь буруу зүйл биш" гэлээ.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1475302802637728/