Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ коронавирусийн дэлхийн болон Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Голомт банкны нөөцийн удирдлагын газрын арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэ болон Эдийн засаг, судалгааны албаны макро эдийн засагч Г.Батзориг нар шинэ коронавирусийн дэлхийн болон монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар тайлбарлаж байна.

 
  1. Вирусээс үүдэн Хятадын эдийн засгийг бүрдүүлэгч томоохон мужуудад тээвэр, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбар буурах нь тодорхой боллоо. 
  2. Үүнийг дагаад дэлхийн хамгийн том газрын тосны хэрэглэгч, зэсийн хэрэглэгч орны эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байгаа нь эдгээр түүхий эдийн үнэ цаашид ч богино хугацаанд буурах нөхцөлийг бүрдүүлж байна. Харин алтны ханшийг дэмжиж байна.
  3. Бодит секторын өсөлт буурах хүлээлтээр Хятадын хөрөнгийн зах зээлийн индекс унаж эхэлсэн бөгөөд баярын дараа арилжаа эхлэхэд огцом буурч эхлэх нь тодорхой боллоо. Цаашид ч зах зээлд уналт ажиглагдах төлөвтэй байна. 
  4. Харин вирусийн тархалт Хятадаас гадна дэлгэрч хяналтаа алдвал АНУ-н хөрөнгийн зах зээлд уналт үүсэх магадлалтай.
  5. Вирусийн тархалт бүрэн тодорхой болоогүй байгаа тул эдийн засгийн нарийвчилсан шинжилгээ хийхэд эрт байна.

График 1. Санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлж буй байдал

 

 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/480329579331760/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.