ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Монголын сурагчдын сурлагын ЧАНАР

Ч.Болортуяа
2020 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сурагчдын сурлагын чанар ямар байгааг жил бүр сурагчдаас түүвэрлэн судалдаг байна.

Тухайлбал, 2017 онд энэ судалгаанд 100 сургууль хамрагдаж байсан бол 2018 онд 121 сургуулийн 5, 9, 12-р ангийн 46,286 сурагч хамрагджээ.

Боловсролын Үнэлгээний төвийн зохион байгуулдаг энэхүү шалгалт нь чанарын үнэлгээний шалгалт юм.

Энэхүү чанарын үнэлгээний шалгалтаар 12-р ангийнхан гэхэд сүүлийн 3 жил ямар үзүүлэлттэй байгааг харъя.

График 1, Чанарын үнэлгээний судалгааны үр дүн 12-р анги:


Дээрх графикаас харвал, 2018 оны байдлаар сурагчид хамгийн багадаа физикийн хичээл дээр 100 хувиас 23.1 оноотой байна. Хамгийн өндөр оноотой нь Монгол хэлний хичээл 53.2 буюу аль ч хичээл дээр сурагчдын дундаж оноо 60 оноонд хүрч чадаагүй байна.

2016 онд мөн чанарын судалгаа хийж байсан Боловсролын Үнэлгээний төв сурагчдын сурлагын чанарын үзүүлэлт тун хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг өгч байж.

Гэтэл 2018 онд гэхэд 2016 оны дунджаас 3 хичээл буюу Монгол хэл, нийгэм, физик гэсэн хичээлийн оноо буурсан үзүүлэлттэй байна.

Бас нэг сонирхолтой зүйл нь сурагчдын сурлагын үзүүлэлтийг Боловсролын үнэлгээний төвийн дээрх чанарын судалгаа мөн сурагчдын улсын шалгалтын дүнтэй харьцуулбал 51 хүртэл онооны зөрүүтэй байгаа юм.

График 2, Сурагчдын сурлагын чанарын үзүүлэлт ба улсын шалгалтын онооны зөрүү:

Тухайлбал, сурагчдын чанарын үнэлгээний оноо математикийн хичээл дээр гэхэд 51.1 онооны зөрүүтэй, сонгох агуулга дээр 51.5 онооны зөрүүтэй байна.

Дээрх зөрүү нь ямар шалтгаантай нь одоогоор тодорхойгүй ч Боловсролын Үнэлгээний төв 2 шалгалтын онооны дундаж хэтэрхий их зөрүүтэй байна дүгнэсэн ч шалтгааныг нь тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй байна. Бидний олж авсан мэдээллээр БҮТ-ийн тайлан, танилцуулгад хоёр шалгалт хэтэрхий зөрүүтэй байгааг лав тэд хүлээн зөвшөөрсөн байна.

Улсын шалгалтын оноо чанарын шалгалтаас маш хол зөрүүтэй байгаа нь шалгалтын тест задардаг уу, багш, сургуулийн ажилчид сурагчдын дүнд нөлөөлдөг үү гэх мэт асуултыг тавихад хүргэж байгаа юм.

Хөгжингүй орнуудын хувьд сурагчдын дээрх чанарын судалгааны дүн, улсын шалгалтын дүн зэргийн түүхий дата мэдээллийг судлаачдад нээлттэй болгосноор учир шалтгааныг нь илрүүлэх боломжийг олгож байна.

Тухайлбал, АНУ-д гэхэд багш нар өөрсдийн үнэлгээнд сөрөг нөлөөлөл учруулахгүйн тулд сурагчдын дүнг засж тайлагнадаг тухай цуврал баримтыг Freakonomics номын судалгааны хүрээнд олж илрүүлж олон нийтэд танилцуулсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
58
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ХАХА
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
70 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.179.27.185] 2020/9/22
Боловсролын системээ өөрчилмөөр байна. Багш нараа чанартай болгох хүүхэд бүр дээд сургуульд ороод арай л бишээ. Их сургуулийн шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.105.166] 2020/1/22
Ер нь бол төрийн бодлого маш их хэрэгтэй. Сонгууль болоод л хэдэн сайд, харьяа дүүрэг эрхэлсэн газрын дарга,захирал, менежер гээд л бүгд солигддог. Тэгээд л нөгөө журам тушаал энэ тэр нь дахиад л солигдоно. 4 жил арай гэж дасаж нөгөөхөө судлаж учрыг нь гаргаж бхад л дахиад л тэс өөр юм гардаг. Анги дүүргэлттэй бол ярих ч юм биш. Ер нь бол багш чанаргүй багш нар хамгийн муу сурдагнь байсан энэ тэр гээд бхад хэн л энэ ажлыг хийхийг хүсхэв дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.215] 2020/1/21
Тооны хичээл сайн зааж баймаар юм,тоондоо сайн хүүхэд бусад хичээлдээ сайн байдаг, логик сэтгэлгээ илүү хөгждөг
8 | 0 Хариулах
Зочин [184.69.80.130] 2020/1/22
tiim shuu. Toondoo sain hun IQ setgen bodoh chadwar sain. IQ sain bol yamarch yumnii uchiriig olchihno, yamarch ajiliig hiichihne.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.215] 2020/1/21
Шалгалт авахдаа хөндлөнгийн багш нараар шалгалт авахуулмаар юм,нагац эгч нь бүх дүнгийн засаад о-н ногоон тэгийг онц сурлагатан болгоод төгсгөчхөж байсан
1 | 0 Хариулах
Зочин [202.21.116.130] 2020/1/21
Angli hel yadaj jil bur saijirch l bga yum bn. 2020 ond D awj magadgui l yum bn.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.166.6] 2020/1/21
Чадвартай багш нар байдаг Орчлон Asu гэсэн сургуульд сургалдаа тиймл их хүүхдүүдээ бодож байгаа бол
0 | 1 Хариулах
orchlon asu [59.5.94.15] 2020/1/21
ulaan pr-chin shats hahahaha
1 | 0 Хариулах
Зочин [66.181.166.6] 2020/1/21
chadvartai chadaltai bagsh ajilchidaa mongoldoo ajiluulah chadal baigaa biluu mongold minii medheer mongoliin ihenh bagsh nar gadaadruu ywj ajilj bn bugdl chadvartai bagsh nar tsalin mungunuusl bolj uur oronluu ywj bga shde bagshiig bish bagshid hangaltgui tsalin ugj bga ulsd ni buruu bga gj bodogdohgui bnu?
0 | 1 Хариулах
Зочин [147.251.231.213] 2020/1/20
mongoliin 10 jiliin bolovsrol ug ni gaiguishdee . ih surguuliud ni l hetsuu
1 | 1 Хариулах
Зочин [203.91.115.56] 2020/1/21
Uchriig n olj ugee heleerei
0 | 1 Хариулах
зочин [202.21.116.6] 2020/1/21
ээ чааваасдаа. Энэ юуны тухай график, мэдээ байгааг ч ойлгох чадваргүй байж бас шүүмжлэгч сэтгэлгээ нь давамгайлчихаж.
0 | 0 Хариулах
engiin jishee [192.82.72.164] 2020/1/20
Manai ih surguuliin hicheel hiideggui arai yadan tugssun hed n unuudur bugd bash hiij bn. Bagsh nariin shalruur gej yum bnu.
6 | 0 Хариулах
Зочин [37.48.14.39] 2020/1/20
Багшийн сургууль босго оноо багатай. Хуваарь авч чадаагүйнүүд нь улсын сургууль юм даа гээд МУБИС-д ордог байх хараад байхад. Дүүгийн ангийн англи хэлний багш нь идэвхигүй цагийн дүрмээ ч олигтой мэдэхгүй манай дүүтэй маргалдсан сурагтай.
4 | 3 Хариулах
Ba [203.91.115.51] 2020/1/20
Ene sudalgaagaar manai oron bolowsroliin asuudalaa nen terguund tawij edgeer gamshigiin hemjeenii asuudaliig shiideh bolsoniig l heleed bna ldaa tehees odoo hen negnii boonoor homrorgolon yallaj shuuh hereggui biz uneheer manai orond buh talaaraa shinchlel heregtei bna ene gants uls toriin udirdagchid ch bish buh undesten dayaraa anhaarah bolson asuudal huwi hunii erhem zuil gej bh bol ger buliin erhem zuil mon udam ugsaan unet aj ahiun negjiin unet zuil alban baiguulgiin zuil tsaashlaad uls ornii maani erhemlen deedleh erhem zuils etsesiin zorilgo gej bh yostoi yum manai ornii huwid bi l bolj bwal manaih l bayjchihwal gesen erhem zuils yawaad bh shig ene bol bh shaardlagatai zuil bolhoos erhem zorilgo bish shuu dee tiimees l bid hunii mudag matematikch hel shinjeech hun mashin bish harin hun bolgoh ger bul uls oron delhiin irgen bolgoh tiim l bolowsroliin zow sestemiig newtruuleh shaardlaga tulaad bgaam
1 | 0 Хариулах
Ba [203.91.115.51] 2020/1/20
Ene bagsh narch mon yalgaagui ene buruu ungets sestemiin zolios bolson humuus shuu dee gehdee bas bagsh hunii huwid shinchlel zow nariin butets sestemd orj ochin tsagiin nuhtsul bdaliig oilgon awch suraltsah dainii chadwar garahaar humuus blgui dee yamar jaahan huuhed bish unheer gologdph ni shigshigdeed l yawna biz gol ni tiim bolowsrolriin tsog nariin bodlogtoi sestemiig mash ul suurtai undestenii ontslogt niitsuulj gargah yawdal ni chuhal sanagdaj bna
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.215] 2020/1/21
Багш байж сестем гэж бичих үү?
1 | 0 Хариулах
Ba [203.91.115.51] 2020/1/20
Tegeedl onoo heden bagsh naraa shuugeed ehlehiin ennii ug undes suuri ni ooroo tootsoogui buruu unguts sudalgaa ni deer tulguulsan sestem bolood bnashuu dee humuusee orchin tsagt yamar arga zamaar yaj l bol yaj surah bolomjtoi bolson bolowsroloo buur undeseer ni mash nariin sudalgaatai shinjilj zasaad yawhad yawaandaa ter sestemiin daguu bagsh nar ch oorsdoo arga barilaa olood shinjchegleed suraltsaad yawahiin bishuu gej bodopd bna tegeed l ene bolowsroliin reform geed hududguun garchihaad olon humuust oilguul huree hamrah geed bgaan bishu dee
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.173] 2020/1/20
Бодит үнэлгээ байхгүй сурагчдын ирээдүйг баллуурдаж байгаа хэрэг үү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.16] 2020/1/20
Germany d jisheen: elseltiin 1r garsan n anagaah,2r garsan n bagshaar surah bolomjtoi bdag. Busad mergejluud sgalguur bdag sanagdjiin.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.234] 2020/1/20
Германы багшийн цалин хэд вэ, мэдэх үү??? Сард 3000 евро, тийм учраас дүн засах, шалгалт шүүлгэн дээр харж үзэх гэдэг асуудал байхгүй....
0 | 0 Хариулах
ЗОЧИН [46.244.29.146] 2020/1/20
СУДАЛ-СУДАЛ БЛОГСПОТ ЦЭГ КОМ ГЭСЭН САЙД ДЭЭР ТАТАЖ ХЭВЛЭХ БОЛОМЖТОЙ СУРАХ БИЧГҮҮД БАЙДАГ ЮМ БАЙНА ШҮҮ.
2 | 0 Хариулах
Зочин [103.229.120.44] 2020/1/20
Дунд сургуулийн багш нар чанар гэдэг зүйлд санаа тавих хүүхдийн хойноос хөөцөлдөх шаардлагатай хүүхдүүдтэйгээ тулж ажилах гэдгийг мартсан шүү дээ. Улсын сургууль нь ачаалалаа дийлэхгүй. Хувийн сургууль нь хичээл эхлэхэд төлбөрөө өдөр шөнөгүй нэхэж аваад муу сурвал юмаа мэдэхгүй бол таны хохь л гэдэг болсон. Гэтэл цалин авч бгаа бол төлбөр төлж бгаа бол чанар гэдэг зүйл яригдах л ёстой шүү дээ. Ээж аав нар нь ч хүүхдүүддээ гаргах цаггүй болчихсон. Замдаа бөглөрч захиралын царай харж арай гэж сургуулиас нь аваад аяга хоол идүүлээд л унтуулж бнашт. Энэ дунд учраа олохгүй хүүхдүүд л хохирч бна. Хичээл заах нэрийдлээр цагаа бүртгүүлээд давтлага нэрээр цалингаа нэмүүлээд дунд нь өөрсдөө дүн нэмж хүүхдүүдээ хорлоод яг нэтэр дээрээ ингээд л үр дүн нь гараад ирж бгаам даа.
9 | 0 Хариулах
зочин [202.21.116.6] 2020/1/21
тэр дунд сургуулийн багш нар чинь өөрсдөө муу сурдаг нөхдүүд байсан байхгүй юу. Дээхэн үед хамгийн онц сурлагатан нь багш болдог байсан бол одоо хамгийн муу сурдаг нь багшийн анги л авч байна. Хоосон үлдсэнээс МУБИС-д орьё гээд. Тэгэхээр бидний хүүхдүүд ямар хүмүүсээр хичээл заалгаж байгаа нь ойлгомжтой.
1 | 0 Хариулах
зочин [202.21.116.6] 2020/1/21
ЕБС-ийн багш нар цалин нэм нэм гэж орилохоос өөр юу хийдэг юм. Харин ч тэдэн шиг мэдлэгтэй, сэтгэлтэй хүмүүсийн хувьд хэтэрхий өндөр цалин авдаг. Зааж байгаа хичээлдээ ямар ч сэтгэл байхгүй, хүүхдийг сургая гэсэн бодол огт байхгүй, яаж энэ цагийг өнгөрөөх вэ? л гэсэн бодолтой. Хэтэрхий их чөлөөт цагтай. Хичээлтэй үедээ л сургууль дээрээ очино бусад цагт огт байхгүй. Яагаад бүтэн цагаар ажлын байрандаа байж өөрийгөө хөгжүүлж, сурагчидтайгаа тулж ажиллаж болдоггүй байна аа.....
0 | 0 Хариулах
Нийслэлийн боловсролын га [192.82.75.82] 2020/1/20
Багш эцэг эх сурагчтайгаа хамтарч ажиллаж чадахгүй байна. Ангийн фб пэйж дээр амралтын даалгаварыг нь тавьсан гэнээ хүүхэд фб ороогүй учраас тэр хичээлийн даалгаварыг хийгээгүй очлоо. Ангийн багшаас даалгавар өгсөн бол надруу чатаар явуулаад өгөөрэй гээд явуулсангүй, 3-р улирлын хичээлийн хуваарь гарсан бол ангийн эцэг эхийн группээ нээгээд тавиад өгөөч надруу бас явуулаад өгөөч гэсэн бас л уншчихаад хариу өгсөнгүй.Худлаа нүүр хараад инээд алдаад хүүхэд нь сайн байгаа гэдэг масктай дээр нь чадваргүй сэтгэлгүй багш нар их байнаа
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.42] 2020/1/20
surgaj bgaa bagsh nar ni elseltiin shalgaltand hamgiin dood onoo avaad yu ch ugui bhaar geed BAGSHIIN surguulid orood arai gej tugsuud BAGSH .iim humuus huuded yu zaah ve hums huruugaa budaj ,etseg ehiin gar daguulj harsan ,huuhduudee etseg ehiin ajil turliin bdalaar huvaasan haritsaa ch yalgavartai
1 | 0 Хариулах
Зочин [182.160.38.238] 2020/1/20
Бага ангийн багш нараас ядаж цээж бичгийн шалгалт авч байж ажилд авдаг баймаар байнаа.
7 | 0 Хариулах
Зочин [103.229.120.44] 2020/1/20
Үнэн шүү. Яг үнэндээ багш нарыг чадавхжуулах чанаржуулах хэрэгтэй бгаам. Зэрэглэлтэй болгоод урамшуулал олгосон ч болношт. Үнэхээр чанартай Сайн багш илүү цалин авах л дээ. Өнөөдөр чанар тэдэнд хамаагүй ч чанаргүйчүүд нь өөрийг нь эмчлэх эмч цалинг нь бодох нягтлан хоолыг нь хийх тогооч болоод ирэх г.м ирээдүй маань шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.64] 2020/1/20
Ёс суртахуун, эдийн засгийн 2 шалтгаанаас үүдэлтэй
1 | 0 Хариулах
Зочин [70.68.135.76] 2020/1/20
Жишээ нь гадаадад тоо, физикдээ сайн хүүхдүүд том болоод ийм ч компьтерийн инженер болоод тийм ч салбарт амжилт гаргаж болно гэх мэт урхмдсан юм юу ч байхгүй лалрынн бүр хоцрогдсон оросын зутарсан стилээр бүх юмаа шахаж ямарч хичээлийг сонирхолгүй уйтгарын далай болгож хаяна
5 | 1 Хариулах
Саруул [202.9.40.127] 2020/1/20
Боловсролыг цэцэрлэгээс нь эхлэх нь зөв улсын зарим цэцэрлэг сайн бн зарим нь маш муу бн интернет хөгжсөн өнөө үед өдрийн хичээлийг f дээр тавиад эцэг эхтэй хамтраад хүүхдийг хөгжүүлж болно.чүү чих өдрийн өнгөрөөж бн.боловсролын хяналт шалгалт нь юу хийж бн.ж:Баянзүрх дүүрэг тэгтэл Баянгол дүүрэг шал ондоо байх жишээтэй
0 | 0 Хариулах
zochin [202.126.89.185] 2020/1/20
Baga angiin bagsh naraas unelgeenii tuv bolon hundlungiin shalgaltiig avah heregtei bna. Ter baga angiin huuhduudiin zarim ni uneheer hotsorson shuu. Angi deer bagsh medehgui, hariad etseg, eh ni medehgui, yostoi balarch baigaa shuu.
3 | 0 Хариулах
Зочин [70.68.135.76] 2020/1/20
Монголд хүүхдүүд юуны тулд, яагаад сурах ёстой, мэрэгжил эзэмшээд цаашдаа юу хийх, ирээдүйд ямар мэрэгжил улс эх оронд хэрэгтэй байгаа, яаж хүүхдүүдийн сонирхолыг дутагдалтай нарийн мэрэгжлүүд чиглүүлэх гэх мэтчилэн системчилсэн арга барил түй ч бхгүй. 10 жилд байхад аав ээжийнхээ төлөө, багшийн төлөө л сургуульд явж байгаа мэт ойлголттой хүүхдүүд
6 | 0 Хариулах
Зочин [192.82.76.225] 2020/1/20
1 ангид 25 хүүхэд суулгаад дараа нь яанар яриарай
2 | 4 Хариулах
Зочин [103.26.194.116] 2020/1/20
neg angid 50 huuhed surch baihad chanartai bolovsroliin tuhai bodoh ch hereggui yum
3 | 0 Хариулах
Тамираа [66.181.187.95] 2020/1/20
Жухам аа жухам... хэхэ
1 | 0 Хариулах
Зочин [103.26.194.116] 2020/1/20
ene yu haruulj baina ene bol bolovsroliin system 20-r zuundaa uldchihsen hotsrogdson hun am zuin yamarch bodlogo yavuulahgui baigaagiin shinj yum ulaanbaatar hotod 2-s deesh huuhedtei ailuudaas tatvar avch baij l shiidne chanargui hun am het ih bolohoor niigem emh zambaraagui boldog.
0 | 2 Хариулах
Шавь цогцолборын багшид [202.21.109.40] 2020/1/20
Бага ангийн багш 1 биш нилээн хэдэн удаа алдаатай, найруулгагүй бичдэг. Жишээ нь: Байгаад байх нь байна гэж бичсэн үнэхээр гайхалтай найруулга огт байхгүй. Үзэгээр, бичигээр гэх мэтээр алдаатай бичнэ. Гээгдэх эгшигийн дүрэмдээ муу. 7 жил багшилсан багш шүү дээ. Багш нараас цээж бичгийн шалгалт авч баймаар байна.
7 | 0 Хариулах
Зочин [182.160.38.238] 2020/1/20
Ер нь улсын сургуулийн бага ангийн багш нарын мэдлэг чадвар маш муу байгаа шүү. Үүнийг яам нь анхаарч яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Бага ангийн багш нарын олдоц муу байна гэдэг шалтгаанаар дэндүү чадваргүй хүмүүсийг бага ангийн багшаар авч ажиллуулж байна.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.217.58] 2020/1/20
Сургуулиуд одоо хүүхдүүдийн бие даалгаж байна аз жаргалтай байлгана гээд юу ч заахгүй юм.Арай гайгүй эцэг эхчүүд нь өөрсдөө нэмэлт курст явуулж математик физик хими гүнзгийрүүлж сургаж байна ш дээ.Бусад хүүхэд нь ву ч хийхгүй болохоор хүүхдээ шахах ч хэцүү юм.4-р ангийн хүүхдийн бичсэн юмыг хараад гутарсан.Тоо сурахгүй ч ном уншиж уншсан юмаа ойлгосоноо бичиж сурах хэрэгтэй байна
2 | 0 Хариулах
Зочин [103.229.122.173] 2020/1/20
Тэрийгээ Гантөмөр сайдтай ярь даа. Өөрийнхөөр нь байлгана, жаргаана, битгий тоо бодуулаад шахаад бай гээд тэ бүхэн ТВ-ээр хараад бишрээд магтаад гүйгээд байсан биз дээ. Өнгөрсөнөө амархан мартцгаах юм даа
3 | 0 Хариулах
Ану [202.126.89.109] 2020/1/20
Zugeer l bolovsorliin systemee uurchil, huuhediig bur neg zovooj baigaa yum shig hicheel zaaj, zovj bga yum shig hetsuu bailgahaa l bolichih! Baga angiin suragchdiin hicheeliig sonirholtoi togloomon argaar zaah hergtei. Gadnii bolovsorliin argiig sudlah heregtei
0 | 0 Хариулах
Заяа [66.181.161.51] 2020/1/20
Хичээл орох явцыг сайжруулах, заах аргыг нь өөрчлөхөд анхаарах хэрэгтэй байх. Багш иөвтэй хичээллэснээр уйддаг, залхдаг. Нээлттэй хичээл ороход л багш нар янз бүрийн хэрэгсэл ашиглаж, хичээлийг сонирхолтойгоор ордог. Ийм аргаа хичээл бүртээ оруулж өгвөл зүгээр байх. Америкт "Immersion" гэж иймэрхүү сургултын арга барил байдаг юм билээ. Баг болгож хувааж, хүүхдүүдийг өрсөлдөөнч байдалд сургаж, илүү идэвхтэй байлгавал хичээлээ сайн ойлгоно байх.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.19.249] 2020/1/20
Манай боловсролын систем үндэс сууриараа дампуурсан. Тэгээд шал хэрэгцээгүй баахан сонгон давтлага орж бн гээд орой болтол хашна. Ирээд даалгавар гэж үстэй толгойноос их. Гадуур хичээллэх сурах боломж олгохгүй.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.84.70] 2020/1/20
Багш нарт буруу байхгүй ээ хөөрхий, одоо байгаа яамны сайд нь гэж дүүрсэн гар бий, гэр бүлээрээ төрийн албанд чаацан ч байх шиг, тэр сайд нь, эрх барьж байгаа нам нь нотой
2 | 0 Хариулах
Орос хэл [192.82.65.162] 2020/1/20
Сургалтын цөм хөтөлбөрт заавал үзэх гээд орос хэлийг оруулсан нь хүүхдүүдэд ач холбогдол муутай дарамт болж байна, Учир нь долоо хоногт 2 цаг үзээд сурдаг хэл бол Орос хэл биш юм. Монгол хэл бичиг ээ сайн сурах хэрэгтэй байна. Англи хэлний хичээл дээрээс нь Орос хэл? Аль нэг гадаад хэлийг сонгох боломжтой болгомоор байна.нэг зүйлийг маш сайн сурмаар байна олон хичээл үзэж бүх зүйлд тааруу хүүхдүүд төгсөөд өнөөдөр ажил дээр гологдож байна
8 | 1 Хариулах
Зочин [182.160.38.238] 2020/1/20
Орос хэлийг заасан ч биш, заагаагүй ч биш халтурдаж, хүүхдүүдийн цагийг барж байснаас больчихсон нь дээр дээ. Сонирхсон хүүхдүүд нь сонгон сурна биз.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.111] 2020/1/20
Тийм ээ. Судалж буй хичээлийн тоо ихдээд. Зааж буй агуулга нь томдоод. Багшийн заах цагийг төр нь танаад. Хүүхдийн сурах боловсрох цагаас фэйс гэж нэг юм хумслаад. Эцэг эх нь хүүхдээ мартаж сургуульд даатгаад ер нь бол юм юмны хольцтой хярамцаг гэсэн үг болчлоо
5 | 0 Хариулах
Зочин [202.21.109.134] 2020/1/20
Bagsh mergejliig une tsenetei bolgoh heregtei zarimni husleeree bagsh boldog bh zarimni surguuligui hotsrohgui gsnde durtai durgui surj tugsuud mungu hereg bolhoor yaltchgu bagsh bolool ajildag
1 | 0 Хариулах
Зочин [220.97.183.19] 2020/1/20
Сурагчдыг муулах гэсэн боловч зарим багш нар хичээлээ үнэндээ л зааж чаддаггүйг саналаа би 17онд төгссөн зарим багш нар ямар ч утга учиргүй юм хуулуулж бичүүлдэг өөрөө бол хувийн ч юмуу нэг юм хийгээд л байдаг журналдээр шал худлаа юм тэмдэглээд л байна улсаас шалгалт ирхэд тэрийгээ үзүүлнэ заасан юм шиг харагдана. Тийм багш цөөхөн бишээ мундаг багш нар ч байна
7 | 0 Хариулах
Зочин [202.179.24.17] 2020/1/20
Судалгааны эх үүсвэрүүдээ оруулна уу ?
2 | 0 Хариулах
kk [202.55.180.58] 2020/1/20
Materiallag zuileer ursulduud baigaa hvvhdvvd yaj oligtoi surah ve dee bie bien dee bayan haragdah geel yadsan garuud zunduu bna daa
2 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/1/20
сайн байцгаана уу? Боловсрол гэж чухам юу болохоо тогтож тодорхойлчихож байгаад сургалтынхаа хөтөлбөрийг, сурах бичгүүдийг, заах аргачлалаа, багш нараа бэлдэлтээ боловсруулах нь ямар вэ. Хүүхдүүдэд заах хичээл гэдэг маань ой санамжийг нь л, ой тогтоолтыг нь л, цээж санамжийг нь л гол үзүүлэн болгож, заасангаа хүүхдүүдээсээ эргүүлж асууж яриулаад л тийм нэг ой тогтоолтын механик үйлдэл хийхээр сургуульд явдаг байж болмооргүй болчихсон хугацаа цаг үе бий буй болчихоод байгаа юм бишүү. Аль л болохоор хүүхдүүдийнхээ тархины нь үйлийг нь үйлсийг нь нээхэд задлахад дэм тус болох, шинжлэн ухааны мөн голын чансааг, хүмүүн хүн бүр онцлог өгөгдөлд олгогдол бүхийнхээ улмаас хүүхэд, хүмүүс бүрд оносон ур чадавх чадвар авьяас ойлгоц мэдрэмж агуулгадахуун ухагдахуун ойлгодохуун далайц эн ач холбогдол утга учир оньс оньч тайлга тунгаац гээд аливаа амьд ба амьгүй эдийн зүйлийн юмын нарийн торгон мяндсыг жинхэнээр нь буюу байгалийн жамыг нь жудагийг нь ёсыг нь мэдэж авалтын боловсролд/physical
1 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/1/20
/physical education анхаарлаа ч, сургалтаа ч, боловсрол олголтоо ч өгөлтөө ч хандуулдаг болоод буй юм бишүү. Жишээлэхэд л манай "оюу тогтоолтын академи"-ийг, -уучлаарай, андуу ташаа нэрлэсэн байж болзошгүй шүү-, гадаадын зарим орон улс снирхож буй мэдээлэл уншиж байсан. Хэргийн гол нь, тэд биднээр оюу тогтоолтын сургалт #хичээл заалгах гэж буй биш болвуу#. Харин ч бэлэн агаад жинхэнэ байгалийн өгөгдөл олгогдол бүхий ч тэр, сургагдсан ч тэр хүүхдүүдтэй танилцан шинжлэн ухааны судалгаа явагдах, хүмүүн хүн бид бие биендээ бий буй байгаа, эсвэл бий буй болгочихсон эдэд юмд зүйлд дөрөөлөөд удаах алхам шат руу гишгэж орох дөрөө болцгоодог. Үүний л нэгэ хэлбэр болвуу хэмээн үзэгдээд байгаа шүүдээ. Тэмүүллээр минь эрмэлзлээр минь болдогсон бол оюу санамж сайтай эдгээр хүүхдүүдээ улам олноор бэлдэхийнхээ сургахынхаа зэрэгцээ нэгэнт уралдаан тэмцээнд ороод үзчихсэн болчихсон хүүхдүүдээ удаах алхам гишгэдэл рүү нь буюу шинжлэн ухааны салбаруудад хөтлөөд зүглүүлээд чиглүүлээд явдаг эрдэмтэд, багш
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/1/20
багш нар, хүмүүс Монголд минь байдаг бол, байдаг болоосой, байгаасай гэж л чин сэтгэлээсээ, голт зүрхнээсээ санадаг, боддог, хүсдэг. Монголын минь Боловсролын Зүг Чиг Хандлага Улам Улам Сайжраасай, Хаана ч, Хэнд ч, Амьдралд ч Гологдохгүй Тийм Хүмүүнг Хүнг Бий Буй Болгодог Болчихвол САЙХАН.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/1/20
Муу сурдаг хүүхэд гэж байдаггүй. Заримдаа, хүмүүс бид чинь байгалиасаа буюу цаанаасаа угаасаа ярвигтай, төвөгтэй, ээдрээтэй төрцгөөдөг. Тухайлбал, dyslexia гээд нэг төрлийн "эмгэг" байна. Энэ мэтчлэн олон янзын л dys...-д бий буй байх ч өнөөх байгаль маань л гэхэд үүнийг минь нөхөөд ондоо зүйлд давуу давамгай хүчин зүйл буюу ухаан ур чадвар чадавх авьяас гэхчлэнгийн нэгэнг олгочихсон байх юм. Тухайлбал, миний нэг нүд тэр чигээрээ ойрын хараатай нөгөө нь тэр чигээрээ холын хараатай, ба энэ нь харааны асуудалтай хүмүүсийн ердөө л 5%-д тохиодог "ховор хомс" юм байх, эмч маань хэлснээр. Үүнийгээ ч мэддэггүй мэдэхгүй эдүгээг хүрсэн байгаа юмдаа. Мөн, надад буй бий байдаг "dys..." болохоор бүхий л төрлийн технологийг ерөөсөө огтоосоо хүлээж авдаггүй буюу уншаад бол "ойлгоод буй мэт ч" үнэндээ жинхэнэдээ бол ямар ч ойлголт ойлгоц ур чадвар чадавх надад цаанаасаа угаасаа байгалиасаа жинхэнээсээ байдаггүй, үгүй байдаг алга байдаг гэхчлэн биет бодь эд зүйл юм байх жишээний.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/1/20
dyslexia гэдэг нь унших чадвар сулралт/ доройтолт/ гэмтэлт/бэртэлт гэсэнг илтгэсэн илэрхийлсэн үг бөгөөд өөрөөр хэлбэл нэгэн төрлийн эмгэг, "өвчин", -яг "өвчин" гээд бидний нэрлэдэг #өвчин# гэдгээр хүлээгээд, ухаараад, сэхээрээд, ойлгоод авахад бас учир дутагдалтайг анхаарна уу. Учир нь, уг этгээд, -хүүхэд ч бай, насанд хүрсэн этгээд ч бай-, унших гэхээр л үсэг нь ч юмуу үг нь ч юмуу тухайн этгээдэд үзэгдэж харагдахдаа өөрөөр,- солбилцдог ч юмуу эсвэл, уруугаа ч юмуу, тонгорч харагдаж үзэгдэх ч юмуу- ердийн бусаар бишээр байх. Гэхдээ, уг этгээд бусдаар бол цоо эрүүл л дээ, гагцхүү, үсэг, үсэг холболт, уншилт л чухам ийн байчихаад, болчихоод байх.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/1/20
Эцэслээд дуугарчихад, БОЛОВСРОЛ ГЭДЭГ ЭЦЭГ ЭХИЙН Ч, БАГШ НАРЫН Ч, ТӨРИЙН Ч ХАМГИЙН НЭН ЧУХАМ ЧУХАЛ АСУУДАЛ. ОРОН, УЛС ХЭРХЭН ХӨГЖИЖ ДЭГЖИЖ ДЭВЖИЖ СЭРГЭЖ МАНДАХ ҮҮСВЭРИЙН ЭХ НЬ, УНДАРГА НЬ, БУЛАГ НЬ, ҮНДЭС НЬ, СУУРЬ НЬ, ШАНД НЬ.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.191] 2020/1/20
Сургуулийн хүрэлцээ гэхээсээ илүү сайн багш нарын хүрэлцээ хомс бна даа. Сургууль бариад ч дөнгөж МУБИС төгссөн охин очоод 60 70 хүүхэдтэй анги аваад дунд нь барьц алдаад ирээдүй болсон багачуудыг алж бна шд. Гэр бүлээс гадна бага ангийн багш гэдэг тухайн хүүхдийн хүмүүжил, сурах арга барил гээд ирээдүйн амьдралын чиг хандлагыг нь тогтоолцож өгдөг чухал хүн юм шүү. Бага ангийн багшийн цалинг тултал нь нэмээд чанаржуулаад хариуцлага нэмээд сургуулийн байрыг нэмж анги дүүргэлтийг 20-25д бариулаад явах л хамгийн хэрэгтэй дээ.
7 | 0 Хариулах
zochin [202.9.47.25] 2020/1/20
eronhiidoo nbol dongoj togsood ochson oyutan baitugai turshlaga suusan bagsh ch 60 70n hvvhdiig surgahad hvndreltei shvvdee. 1 chigiig barimtalj bish olon talaas ni tungaan bodoh heregtei sanagdlaa uuchlaarai
0 | 0 Хариулах
ch [202.21.100.164] 2020/1/20
Наймаг сурагч байхад лав улсын шалгалт болоход надад урд ард талд 2 муу сурагч суулгаад бодлогоо хуулуулж наад 2оо авар гэж багш захидаг байсан шд. Багш нар ч бас дундуур явж сурагчдад шипи өгдөг шд. Одоо ч хэвээрээ байгаа доо
14 | 0 Хариулах
s [202.131.243.190] 2020/1/20
ta nar ehleed bolovsrol gej bolohoo oilgoo mongol ulsaa !!! Huuhded zaaj surgahdaa bish tuhain huuhdiin biye daaj surah yund durtai ymar chigleleer amjilttai yawah bagaar ajillah niigemdee herhen zuw oroltsohiig olgohiig helne eeee
3 | 0 Хариулах
Зочин [93.132.27.106] 2020/1/20
yaanada basic bolovsrol ni iim bhar odoo yaanaaa .
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.3] 2020/1/20
Эдгээр худал дүн тавиулсан сурагчид оюутан болоод бас л худал дүн тавиулсаар төгсдөг шд. Нөгөө талаас багш робот биш хүн учир багшийн үзэмж гэж нэг юм байна. Зарим багш нар өөрт нь долигнож, тал засаж гүйдэг оюутнууад дуртай, тэр оюутнаа илүү үнэлж, яг хичээлээ хийгээд юм сурах гэж асуулт асуусан оюутнаа дарах тохиолдол лав их шүү. Тэгээд нэг их сайхан инээсэн, доктор гэсэн гуншигнтай багш байнаа байна.
13 | 0 Хариулах
Зочин [139.5.219.191] 2020/1/20
ШУТИС лав тийм багш нараар дүүрэн. Ёс зүйтэй ясны багш нар ховор. Миний сонгон суралцсан хичээлийг заасан 30 аад багш нараас 4 нь л ёстой тийм байх.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.109.134] 2020/1/20
Muisin zarim bagsh nar belgiin gaj dontnuud baidag
4 | 0 Хариулах
Зочин [103.9.90.50] 2020/1/20
Сурагчдын жинхэнэ сурлагын чанарыг дүгнэж үзвэл маш тааруу байгаа шүү, Боловсролын сайд аа, Тэр бүр анхаарч чаддаггүй байх л даа. Гэхдээ арай л дэндүү байх юмаа. нийслэлд л гэхэд миний мэдэхээр 2 дугаар сургуулийн 2 дугаар ангийн хүүхэд гэхэд л уншиж, бичиж чадахгүй байна шүү дээ. Бага ангийн багш нарын чадавхи үнэхээр сул байна. Энэ дээр тавьдаг хяналт бүр алга байгааг анхаарна уу
7 | 0 Хариулах
Zulaa [103.229.122.173] 2020/1/20
Багш нар л гэх юм. Эцэг эх нь тэгээд юу хийх юм бэ? Бүгд мал шиг тэнэг хүмүүс гэрт нь байгаа ш тээ
2 | 1 Хариулах
Зочин [103.229.120.44] 2020/1/20
Худал зовлон тоочиж ажлын хариуцлагаас зугтдагаа боль багш нар минь. Бидний багш нар та нар шиг сэтгэлгүй бгаагүй шүү. Би хичээлээ орсон танай хүүхдийн ойлгосон эсэх надад хамаагүй. Сургуулиас нь гаргахгүй юу гээд бж бдаг болсон шүү дээ та нар. Угаасаа үнэншт. Багш болох чинхүү сэтгэлтэй хүмүүс бкү болсон. Сайн сурдагуудын муу нь л багш болдог биз дээ. Хэн багшийн дээдэд орж бна. Хахаха. Эцэг эхчүүд чиний цалинг өгдөг юм шүү дээ. Үүнийгээ ч мэдэхгүй өөрсдийгөө өмөөрсөн юмнууд бхаар мэдээж хүүхдүүдэд юу зааж бгаа нь ойлгомжтой.
0 | 0 Хариулах