Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрхийн товчооны замд машин онхолдож жолооч нь амиа алджээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр амь нас хохирсон харамсалтой осол гарчээ.

Тухайлбал, Архангай аймаг Цахир сум “Солонготын даваа” гэх газар шороон замд Nissan Juke маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч хоёр амиа алдсан байна.

Мөн Улаанбаатарт Баянзүрхийн товчооны замд Toyota Prius-20 маркийн автомашин онхолдож, жолооч нь амиа алдсан ослууд гарчээ.

Сэрэмжлүүлэг

Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал,  гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явахыг анхаарууллаа.

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.