Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.
Тодруулбал, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс "Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм.
Тус шүүхэд өнөөдөр (2019.11.18) 15:00 цагаас “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд асанд холбогдох шүүх хуралдаан болжээ.
"Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан маргаж буй “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагад:
Эх сурвалж: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!