Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх татварын багц хуулиар ЖДҮчид, ААН-үүд хэр хэмжээний татвар төлөх вэ?

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэчлэгдсэн Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Тэгвэл энэхүү татварын шинэчлэл нь бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх талаар Татварын ерөнхий газраас явуулсан “Татварын шинэчлэл” сургалт хэлэлцүүлгийн үеэр тайлбарласан юм. 

Тэр дундаа шинэ хууль жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөх талаар тоймлон хүргэж байна. 

Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид

  • Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд нэг удаа хялбаршуулсан горимоор тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын дүнгээс нэг хувиар албан татвар төлөх
  • Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын нэг хувиар татвар төлөх

Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид

  • Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах

Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид

  • Жилийн 1.0-1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах
  • Жилийн 1.5-2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлнө
 
Гэрэл зургийг MPA.mn

"Харин 25 хувийн татвар төлөх ААН-ийн жилийн орлогын босго 3.0 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлж, 6.0 тэрбум төгрөг болгосон бөгөөд татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр дөрвөн жилийн хугацаанд шилжүүлэн тооцох буюу энэ хугацаанд төлж болох нь. Энэ нь хувь хүн, аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийх, тайланд дарагдах асуудлаас чөлөөлж, бизнес нь өргөжиж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах боломжийг олгож буй хэрэг" хэмээн Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал хэлсэн юм.

2018 оны байдлаар бизнес регистрийн санд бүртгэлтэй 170,166 аж ахуйн нэгж байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 85,749 аж ахуйн нэгж байна.

Иймд Татварын шинэ хуулийн хүрээнд хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээний татвар төлөхөөр байгааг багцлан харуулъя. 

График 1. Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн статистикаас харвал /Бичил, Борлуулалтын орлого: 300.0 сая төгрөг/

График 2. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн статистикаас харвал /Жижиг, Борлуулалтын орлого: 0.3-1.0 тэрбум төгрөг/

График 3. Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн статистикаас харвал /Дунд, Борлуулалтын орлого: 1.0-2.5 тэрбум төгрөг/

Бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт болох гол хүчин зүйлүүдээс танилцуулбал. 

Татварын тайлангийн залруулга хийх боломж:

  • Татварын тайланг нэг жилийн дотор аливаа торгуульгүйгээр залруулах  
  • Татвар төлөгчийн ирүүлсэн татварын тайлангийн тоон мэдээлэл зөрүүтэй, алдаатай байвал татвар төлөгчид эргэн мэдэгдэж, гурав хоногийн дотор залруулах боломжийг олгосон.

Татварын хөөн хэлэлцэх хугацаа:

  • Татварын хяналт шалгалт хийх, нөхөн ногдуулалтын акт гаргах, алданги торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг таван жил байсныг дөрвөн жил болгож бууруулсан.

Албан татвараас хасагдах зардал:

  • Хасагдах зардлыг зөвхөн жагсаалтаар хязгаарлахгүйгээр хасагдах зардлын тодорхой шалгуур тавьж өгснөөр бизнесийн үйл ажиллагаатай холбоотой одоо хасаж чадахгүй байгаа зардлуудыг хасах боломж олгосон.

Татварын өр төлөх хугацаа:

  • Татварын өр төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгадаг байсныг хоёр жил хүртэл сунгах боломжтой болсон.

Татварын хяналтын шалгалт:

  • Татварын хяналт шалгалтыг бүх татвар төлөгчдөд бус, эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тохиолдолд хийнэ

Татвар төлөгчийн ангиллыг дүрслэн харуулбал /зураг дээр дарж, томруулж үзэх боломжтой/

 

Хөрөнгө оруулалтыг дэмжиж хүрээнд:

  • Элэгдэл тооцох хугацааг 40 жилээс 25 жил болгон багасгасан.
  • Алдагдал шилжүүлэх хугацааг 2 жилээс 4 жил болгон уртасгасан
  • Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын хасалт хийх боломж олгосон

Экспортыг дэмжих тухайд:

  • Гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасна

Алслагдсан орон нутагт татварын дэмжлэг үзүүлэх тухайд:

  • Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжийн төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50 хувиар, 1,000 км-ээс дээш алслагдсан бол төлсөн татварыг 90 хувиар хөнгөлнө.

Тодорхой салбарыг татварын бодлогоор дэмжсэн талаар:

  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50% хөнгөлнө.