ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ням гарагт захууд амарна, замууд хаагдана

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Есдүгээр сарын 15-ны Ням гарагт нийслэлд автомашингүй өдөр болно. Автомашингүй өдрөөр дараах чиглэлийн замууд 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд хаагдах юм байна.

  1. Жанжин Сүхбаатарын талбай
  2. Сөүлийн гудамж
  3. Партизаны гудамж
  4. Чоймболын гудамж
  5. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  6. Төмөрчний гудамж
  7. Гэсэр сүмийн уулзвар
  8. Самбуугийн гудамж
  9. Анкарагийн гудамж
  10. Бага тойруу
  11. Бээжингийн гудамж
  12. Токиогийн гудамж
  13. Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам
  14. Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замаас Баруун 4 зам
  15. Чингисийн өргөн чөлөөний Монгол шуудангийн уулзвараас Сөүлийн гудамжны зүүн үзүүр хүртэл хэсэг болон дотогш замууд.

Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулах аж.

Түүнчлэн Ням гарагт томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, тухайн өдрийг дараа долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарчээ. Тухайлбал, Нарантуул ОУХТ Ням гарагт, амраад Мягмар гарагт ажиллах болж байна. Уг зах Мягмар гарагт амардаг билээ.

Хотын даргын захирамж:

2019 оны 09 сарын 11-ний өдөр                                           Дугаар А/932                                      Улаанбаатар хот

“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”

зохион байгуулах талаар авах зарим

арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2018 оны 17/10, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд 2019 оны 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийн үйл ажиллагааг зохион байгуулан, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон зарласугай.
  2. “Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зохион байгуулах арга хэмжээг хоёрдугаар, автомашингүй өдрөөр амрах томоохон зах, худалдаа, үйлчилгээний газрын жагсаалтыг гуравдугаар, өдөрлөг зохион байгуулахад шаардлагатай зардлыг дөрөвдүгээр, автомашингүй өдрөөр замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах бүсийн зургийг тавдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
  3. Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай: 3.1.Энэ захирамжийн тавдугаар хавсралт ёсоор Жанжин Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Чоймболын гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам, Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замаас Баруун 4 зам, Чингисийн өргөн чөлөөний Монгол шуудангийн уулзвараас Сөүлийн гудамжны зүүн үзүүр хүртэл хэсэг болон дотогш замуудад 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлд зохицуулалт хийхийг Нийтийн тээврийн үйлчилгээний газар /Ч.Сайханбаяр/-т тус тус;

    3.2.“Автомашингүй өдөр”-өөр авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан замын гарцыг хааж, хамгаалалтын болон нэмэлт тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, замын эвдрэл гэмтлийг засаж, янзлах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ /Б.Баянмөнх/-т тус тус;

    3.3.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-өөр иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулан, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/, “Автомашингүй өдөр”-өөр тээврийн хэрэгслийн болон явган зорчигч нарын хөдөлгөөнийг зохион байгуулж ажиллахыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар /С.Энхтөр/-т, хөдөлгөөн зохицуулж байгаа гэрэл дохиогоор замын хөдөлгөөнийг зохицуулахыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ /Д.Одбаяр/-т тус тус;

    3.4.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-өөр автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, орон байраа дулаалах, эрчим хүч хэмнэх зөв дадлыг иргэд, олон нийтэд уриалж, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах талаар холбогдох арга хэмжээг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус;

    3.5.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-тэй холбогдуулан энэ захирамжийн гуравдугаар хавсралтад заасан зарим томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг амраан, тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэхээр зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т тус тус;

    3.6.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн дөрөвдүгээр хавсралтаар баталсан 29 555 000 /хорин есөн сая таван зуун тавин таван мянган/ төгрөгийг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Х.Галымбек/-т зөвшөөрсүгэй.

    3.7.“Цэвэр агаартай-автомашингүй өдөр”-ийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, явц, үр дүнг танилцуулж ажиллахыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалд, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” арга хэмжээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
БУРУУ
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.87] 2019/9/15
Энэ шийдвэрийг ядаж л 7 хоногийн өмнө гаргамаар юм.Иргэд ажил амралтаа төлөвөлсөн байгаа ш дээ
0 | 0 Хариулах
Иргэн [122.201.24.185] 2019/9/14
Метрог шоронгийн хоригдол.бам цэргүүдээ ухуулах хэрэгтэй.үнэ өртөг багатай.москвагийн метрог уурхайчид ухсан гэдэг биз дээ
1 | 6 Хариулах
Зочин [66.181.189.144] 2019/9/14
Uurhaichid haisha iin yaltan umuu. Zarim neg meneger zenejer gsn yumni hajuud jinhene mergejil shuu
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.107] 2019/9/14
Зассс жилд 2хон өдөр алхаж чадахгүй үхлээ юу.наад гэдэс гүзээ тахиан гуяа багасгаад заваан нэг нь
1 | 0 Хариулах
Зочин [64.119.20.41] 2019/9/14
Мэдрэлт муутай [хориотой үг]. Ямар тэдний гэрт нь амьдраад байгаа биш
0 | 0 Хариулах
Kaito [66.181.161.94] 2019/9/13
Bi aliisho ajil ih alduulad jargal ni dendsen **danuud yuma
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2019/9/13
Энэ өрний дэлэн төрийн бөөснүүд дандаа ард иргэдийн эсрэг ажил зохион байгуулна шүү хэзээ ч өөдлөхгүйээ тэнэг малнууд
4 | 0 Хариулах
зочин [202.21.108.106] 2019/9/13
дандаа ийм балай юм хийж байхаа болимоор юм дандаа хаана бооно хориглоно
5 | 0 Хариулах
bat [66.181.161.73] 2019/9/13
odoo boliosoi bainga l hachin balai ym zohioj daraagiin doloo honogt shiljvvlj zawaarah ym
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.70] 2019/9/13
Bars zah ajillana za
0 | 0 Хариулах
зочин [203.91.115.41] 2019/9/13
Баахан малнууд. Ийм ѳдѳр жилд 2 Байсан ч яалаа байгаагүй ч яалаа . Жаргалан гэж хулхины сургуулийн захирал байсан Онол ч билүү юу ч билээ нэг хогийн сураггүй сургууль тѳхсѳхчѳѳ аядсан Мѳнхжаргал гэж нэг залитай авгай мэтийн амьтад тѳрд шургалчхаар яалтайв айн гах гах.тэр нь тэгээд энийг нь батлана гуцлаа даа
0 | 0 Хариулах
иргэн [103.26.194.97] 2019/9/13
1 сар эсвэл бүүр 1 жилийн өмнө энийгээ баталж байгаасай. хамаг ажил алаад
7 | 0 Хариулах
Зочин [202.9.44.123] 2019/9/13
Энэ хэдэн гудамжыг хаана байдаг гэдгийг гь мэдэх хүн цөөхөн шүү. Олны хэлж заншсан нэршлээр бичмээр байна Амарсайхан нохоын бөөсөө. Жишээ нь: Дарь Эхийн 33-ын буудал / 33 архитай адилхан гоё сонсогдож байгааз /, Моторын тос, завсарын буудал гэх мэт.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.177.237] 2019/9/13
Chi muu alhaad yv
1 | 0 Хариулах
Зочин [150.129.140.191] 2019/9/13
Энэ ямар үр дүн байдаг юм болдоо ийм утгагүй шоугаа болимоор юм бид хашаа юм нэг өдөр машингүй явахаар ямар үр дүн байгаа юм болдоо харин амралтын өдрөөр жаахан өвлийн бэлтгэл ажлаа хиймээр байх юм энэ заваан утгагүй ажлаа болиосой билээ
5 | 4 Хариулах
Зочин [202.21.108.91] 2019/9/13
ИЛЖИГ
2 | 1 Хариулах
Зочин [202.179.26.73] 2019/9/13
Чам шиг тэнэг юмнуудаас болж улс хөгжихгүй байгаа юм. Хөдөө гарч дураараа тэнэж амьдар малаа.
1 | 1 Хариулах
Зочин [202.179.2.138] 2019/9/13
Haraal idsen amarsaikhand oor hiih ajil oldodguin bh daa.
5 | 3 Хариулах
Зочин [202.55.188.43] 2019/9/13
Хаах, хязгаарлах, амраахаас өөр юу хийж чадах вэ?
2 | 3 Хариулах
Зочин [150.129.140.229] 2019/9/13
Манай нийслэлийн удирдлага яг ард иргэдийнхээ тэвчээрийг шалгах тест хийгээд байх шиг байна тэ.
5 | 1 Хариулах
Зочин [182.160.36.204] 2019/9/13
ЯДАРГААТАЙ ЮМ.ӨВӨЛ ХИЙЛДЭЭ.ИД АЧААЛЛЫН ДУЛААН, АГААР ТЭРТЭЙ ТЭРЭНГҮЙ ЦЭВЭР БАЙХАД ХОТЫН ЗАХИРГААНЫХАН ХҮМҮҮСИЙГ ХИЙХ АЖИЛГҮЙ ӨӨРСӨД ШИГЭЭ БОДДОГ БОЛОЛТОЙ.ХАГАС БҮТЭН САЙНД Л ХҮМҮҮС ДЭЛГҮҮР ЗАХААС ЮМАА АВДАГСАН.ЯВГАН ТАВАРГАХ УУ?
9 | 2 Хариулах
Зочин [202.21.108.91] 2019/9/13
ИЛЖИГ
1 | 1 Хариулах
Иргэн [202.21.97.246] 2019/9/13
Хэдэн автобус шугаманд гаргадаг болоод өөр төрлийн хэрэгсэл сонгуулах гээд байгаам бээ. Нийтийн тээврийн хүрэлцээ угаасаа муу байгааг өглөө оройдоо харж болно. We need metro pls
5 | 3 Хариулах
Зочин [103.26.194.210] 2019/9/13
1.5 тэрбум доллар танд бэлэн байгаа бол засгийн газартаа зээлээч. Метро тавиад өгж болох байхаа. Жилийн төсөв 1 тэрбум доллар, урсгал зардал 60 хувь нь явчиж байхад юугаараа метро тавих гээд байгаам бэ. Тавьсан метроны зардлаа хэзээ нөхөх вэ. Автобусны төлбөр 500-аас нэмэгдэхэд боож үхэх гээд байгаа хүмүүс метроны зардлаа яаж даах гээд байнаа.
3 | 0 Хариулах
Иргэн [202.21.97.246] 2019/9/14
Тэгвэл тэгээд өөр ямар шийдэл байгаагааг хэлээд өгөөч. Аль нэг газар мэргэжилтэн хийдэг хүн бололтой. Бидэнд шийдэл байгаа гэж хэлээд засагт гарсан хүмүүс дээр сууж байгаа. Ямар нэг байдлааар ая тухтай амьдруулах талаар арга хэмжээ авах ёстой болохоос ингээд бизнес болон амьдарлын хэмнэл алдагдуулаад автомашингүй өдөр энэ тэр гэсэн балай юм хийгээд суух ёсгүйн
1 | 0 Хариулах
Иргэн Ч [202.21.97.246] 2019/9/13
Бидэнд зүгээр метро хэрэгтэй байна тэх үү. Ажилдаа хэзээ очих нь мэдэгдэхгүй байхад цагийн менежмент, хөгжил дэвшил гэж ярих ямар ч боломж алга байна .
6 | 0 Хариулах
Зочин [202.9.42.73] 2019/9/13
трамвай гоё жинхэнэ хотын унаа , метро бол үлгэр шүү
2 | 1 Хариулах