Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Ч.Сайханбилэг нар яллагдагчаар татагджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудлаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин, О.Орхон, Г.Хүрэлбаатар нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. 

Өчигдөр буюу тавдугаар сарын 21-нд АТГ-аас дээрх дөрвөн хүнийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих саналаа прокуроор дамжуулан шүүхэд гаргасан. Тэр даруй цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн шүүхэд болсон ч яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан юм. 

Ингэснээр тус шүүхийн ерөнхий шүүгч уг хэргийг хэлэлцэх хүртэл Д.Эрдэнэбилэг нарын дөрвөн хүнийг цагдан хорих эсэх  асуудал хойшлоод байгаа юм.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр цагдан хорих асуудлыг шийдэх шүүх хурал товлогдоогүй  байна. 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудалд банк, бизнесийн салбарынхнаас гадна төрийн өндөр албан тушаалтнуудыг ч яллагдагчаар татжээ. 

Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор нараас гадна тухайн үед Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан одоогийн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарыг яллагдагчаар татсан байна.

Тэднийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хэрэгт буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа билээ.