ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор угтан авлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад хийж буй Төрийн айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ордонд угтах ёслол боллоо.  

 
 
 
 
 
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслолын дараа хоёр орны тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийв.

Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Ноён Ерөнхийлөгч тантай гурав дахь удаагаа уулзаж байна. Тиймээс бид хуучны найзууд болсон. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 25 жилийн ой тохиож байна. Хятад, Монгол уул усаараа холбогдсон хөршүүд. Бидний энэ удаагийн уулзалт хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпин таны урилгаар Төрийн айлчлал хийж,  таны санаачилсан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож,  тантай гурав дахь удаагаа уулзаж, 70 жилийн хамтын ажиллагаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, цаашдын зорилт чиглэлээ тодорхойлоход бидний энэ уулзалт хоёр орны хооронд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хамтдаа бүтээх, харилцан ашигтай хамтдаа хөгжих, хамтдаа үр ашгаа хүртэх уриан дор болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт үр дүнтэй болно гэж найдаж байна. Чуулга уулзалтад амжилт хүсье” гэсэн юм.    

Албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд байгуулсан баримт бичгийн жагсаалт:

  • Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө
  • “Хөгжлийн зам” болон “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол, Хятадын үзэсгэлэн зохион байгуулах тухай Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол Улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Хятад улс дахь итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежментийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын тохиролцоо
  • Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ЗТХЯ, БНХАУ-ын Зам тээврийн яам хоорондын протокол
  • Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн солилцох захидал

Ийнхүү хоёр орны тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурснаар Ерөнхийлөгч Х.Баттулгын тус улсад хийж буй Төрийн айлчлалын үндсэн хэсэг өндөрлөлөө.

Харин үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Үндэсний спортын төвд зочилж, Монгол, Хятадын жүдо бөхийн тамирчдын хамтарсан үзүүлэх тоглолтыг сонирхох юм. 

Хоёр орны харилцааны тухайд

Монгол Улс нь БНХАУ-тай 1949 оны аравдугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож байжээ. Монгол Улс нь тус улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай бөгөөд 1994 онд хоёр улсын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 1998, 2004, 2010, 2015 онуудад тус улсад айлчлал хийж байсан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд БНХАУ-д хийж буй анхны Төрийн айлчлал нь юм.

Хоёр орны худалдааны харилцааны тухайд 2018 оны эцсийн байдлаар 8.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 орчим хувиар өссөн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа нь манай улсын нийт гадаад худалдааны 65.2  хувийг эзэлж байна. Үүнээс БХАНУ-тай хийсэн экспорт 6.5 тэрбум ам.доллар бол импорт 1.9 тэрбум ам.долларт хүрсэн дүнтэй байна.

Түүнчлэн 2018 оны байдлаар Монгол Улсад БНХАУ-ын зүгээс 4.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Монгол Улсад бүртгэлтэй БНХАУ-ын нийт 10 мянга гаруй аж ахуйн нэгж байдаг тухай мэдээллийг тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас өгсөн.

Хамгийн сүүлд буюу 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалын үеэр БНХАУ-ын зүгээс 350 сая юанийн буцалтгүй тусламжийг манай улсад өгсөн бөгөөд ирэх гурван жилд хоёр тэрбум  юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ хятадын тал мэдэгдэж байсан билээ.    

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
55 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
с [202.9.43.166] 2019/4/26
2 нүүртэй улсын хөрөнгийг идэж цаддаггүй луйварчин, үнэхээр жижиг байна.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.43.67] 2019/4/26
МОНГОЛЫН АЛЬ Ч ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ИНГЭЖ УГТАЖ АВЧ БАЙСАН УДАА БАЙХГҮЙ ДЭ. ИХ Л ХҮНДЭЛЖ ДЭ. МУ Д ЖИНХЭН ӨӨРЧЛӨЛТИЙН САЛХИЙГ АВЧИРСАН ХҮН. МАНАНГ УСТГАЖ ЧАДАЖ БАЙГАА ДА.
4 | 0 Хариулах
zochin [66.181.161.126] 2019/4/26
haha
1 | 0 Хариулах
Unur [103.10.23.132] 2019/4/26
Humuusiin commentiig unshhaas ichih yumaa. Hiij uzeegui yumaa meddeg yum shig bichih yumaa.Uursduu ailchlaad uzeej uls baitgui geree oligtoihon avch yawch chadahgui baij bitgii olon yum yarij bai ta nar Ehleed urdah ajil oron geree uudun tatchih ur huuhdee hun shig humuujuuleed chadal chin hurwel eleg negt mongol ahan duusee hairlaad surchih daraan ter olon ulsiin hariltsaagaa yariwal arai duhuh bh daa
5 | 0 Хариулах
Зочин [103.116.46.5] 2019/4/26
best comment ever
1 | 0 Хариулах
Зочин [70.79.133.194] 2019/4/26
Баахан санамж бичиг, харилцан ойлголцол - нэг ч ажил хэрэг болох юманд гарых үсэг зураагүй юм бн. Очих хэрэг байсан уу? Тэр муу жүдоогоо зурагтаар л үзчихгүй
1 | 4 Хариулах
Зочин [207.244.149.26] 2019/4/28
chi zvgeer dutaj amidar
1 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/4/26
Хятадууд унэхээр ясны дипломтч улс гэдгээ харуулж байна. Тэгээд ч манай улс терийг алганы толион дээрх шигээ мэддэг гэдэг нь илт байна. Зугээр л хунд нь тааруулаад хулээгээд авч байна. Ганцаараа ирсэн бол ганцаараа л угтаад авчихлаа. Уулзалт дээр манай хун цаас шагайгаад л пар пар хийх юм. Адилхан л цаас хараад л еедеес нь хэдэн уг хэлчих юм, энэ Ши......... Яахав , баахан санамж бичиг узэглэв. 20 гаруй гэх шив. Ингээд л терийн айлчлал маань ендерлев...... Нэг л тиймэрхуу..... албаны яриагаар , найрсаг дотно, ур бутэйлтэй айлчлал боллоо л гэх байх. Элбэгдорж, Эрдэнэбат нарын айлчлалын зураг херегтэй харьцуулаад хараарай, тэнд жинхэнэ найрсаг дулаан мэдрэмж харагдана. Харин энэ удаагийнх нэг л хуйтэн сэруун, худал инээмсэглэл тодорсон юу ч гэмээр юм, хоер естенг хучээр эвлэруулэх гэж хучиндэж байгаа юм шиг, ядаж ханьсал хамгааллын билэг тэмдэг болсон гэргий нараа ч хажуудаа байлгаагуй..... Ер нь цаанаа но - той юм но - той л байх юм. Энэ нь тэгээд бухэл бутэн улсын дипломат харилцаанд
2 | 4 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/4/26
ямар нэг байдлаар нелеелех вий гэсэн хардлаг теруулэхээр .... Ер нь ийм терийн айлчлалд шийдвэр гаргах тувшний субьект ЕС нь айлчилж баймаар юм. Бух зуйл нь ном дурмийн дагуу.......
0 | 0 Хариулах
Зочин [103.116.46.5] 2019/4/26
batlaga ehneree daguulj irsen bol ehnerteigee ugtanashde
1 | 0 Хариулах
XN [66.181.161.25] 2019/4/25
манай Монгол дарга нар ямар бүдүүн юм бэ? 2020онд туранхай улс тѳрчид гарч улсын мѳнгѳнѳѳс идэхгүй ажлаа хийж туранхай байх болтугай. Айлчлал хийхдээ хараад ичдэггүй юм байхдаа ѳѳрсдѳѳсѳѳ
4 | 0 Хариулах
Зочин [147.135.254.228] 2019/4/25
ЭНД НӨГӨӨ ОРОСЫГ МУУУЛДАГ ГАРУУД АЛГА ШИВ. ГЭДЭГ НЬ ТЭД ХУЖAA БОЛОХ НЬ НОТЛОГДОЖ БАЙГАА ЮМ. ТЭД ҮНЭХЭЭР ЭХ ОРОНЧИД МӨН БАЙСАН БОЛ ЭНД БАС БЛА БЛА ГЭЭД СУУЖ БАЙХ БАЙСАН.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.177.91] 2019/4/25
Ерөнхийлөгч одоо сайн асуугаад авдаа танк орж ирүүлэхгүй биздээ гээд
19 | 1 Хариулах
Но [46.114.2.80] 2019/4/25
лол
3 | 0 Хариулах
Зочин [202.179.31.1] 2019/4/25
11 jin pin harahad их найрсаг хүн шүү.
3 | 2 Хариулах
123 [66.181.183.27] 2019/4/25
Энэ бөхийн чинь ам ажил 2 огт таарахгүй юмаа
7 | 3 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/4/25
бээжингийн агаар их л цэвэр байх чинь , 2,3-хан жилийн өмнө ийм биш л байсан даа
9 | 0 Хариулах
Зочин [66.181.161.84] 2019/4/26
Хятадууд дор нь шийдсэн гэсээн. Бодлого сайтай их гүрэн цаанаа л өөр бгам шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.23] 2019/4/25
Эрхэм ерөнхийлөгчөө та Си Жиньпин шиг авилгач түшмэлүүдээ талбай буудан хороож цаазалдаг болох хэрэгтэй! Өөдгүй хулгайч баячуудаасаа салахгүйгээр энэ улс өөдлөхгүй!
12 | 0 Хариулах
ШиЖиньпин мундаг удирдагч [139.5.216.179] 2019/4/25
МАНАЙХАН СУРАЛЦАХ ХЭРЭГТЭЙ
1 | 2 Хариулах
Jenco [112.72.11.117] 2019/4/25
Haana ochson ch boh uzuuleh yumaa nadad. Ugn turiin ailchlal hij bgaa yumsan
8 | 3 Хариулах
Зочин [202.126.89.74] 2019/4/25
Мундаг.
5 | 3 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/4/25
Мэлгэр Ерөнхийлөгч болоогүй нь аз
6 | 5 Хариулах
Badamaa [27.104.184.48] 2019/4/25
Ene olon hujaa nariin dund yalgagdahgui, yeronhiilogchoo haij olj harah gej ih yum boloh bsn bh daa
2 | 0 Хариулах
Хөха [66.181.161.111] 2019/4/25
Энэ муулаад байгаа [хориотой үг] нар си жинпин хүлээн аваад дайлсаны дараа авгайгаа охидуудтайгаа бэлэглэх эргүүнүүд байгаа шүү дээ яс юман дээрээ мэдийшүү та нарыг
2 | 5 Хариулах
Зочин [202.9.42.227] 2019/4/25
Энд яасан их эргүүтсэн төлөгнүүд байнаа. Дипломат ёс гэж юм байдаг юм. Та нар шиг муухай хараад эргүүтсэн царай гаргаад явах ёстой юу
3 | 3 Хариулах
Зочин [122.201.20.196] 2019/4/25
Эндээ шааж шаачихаад яаж тэнд очиж царайг нь харж чаддым бол доо хахаха
20 | 2 Хариулах
Зочин [202.126.89.211] 2019/4/25
Сүр сүр юм яриад бдаг Батлага Хятадад очоод пялдаганаж бна шд
18 | 6 Хариулах
Зочин [182.160.39.10] 2019/4/25
үхтэлээ муулж байснаа мэдкү далжийтлаа инээцэн шаажийнэ, МоЯ овгийнхон эзнээ хараад юу гэж боджийгаа болдаа, хаха
25 | 4 Хариулах
Зочин [202.55.188.40] 2019/4/25
Zahiin muu ereendee ch oligtoi amidarj chadahgui hujaa nar end ireed mungund durtai hyamdhan ohiduud avj suugaad mongolchuudiig ajiluulaad mungu huuleed baih yum, Bur urd zugiin hyataduud bol gaiguin bnlee, ene mongol ch bish hyatadad ch bish hujaa nar yostoi zavaan humuus shuu
7 | 0 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/4/25
ерөнхийлөгч өнгөлөг дажгүй гоё харагдаж байна
7 | 5 Хариулах
A [202.55.191.130] 2019/4/25
Mongol yalsaar. Nuguu tank mank geed bsan yasan be?
4 | 2 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/4/25
Хятадаар ёстой ни хао ч байхгүй хүн дээ. Харин Миеэ чинь хятадаар давгүй ярьчдаг гэсэн шүү. Дээхэн Наранхүү, Жасрайн Жанцан агсан гурвыг хятадаар хоорондоо ярьдаг гэж яригдаж л байсан.
4 | 6 Хариулах
Зочин [202.21.107.135] 2019/4/25
Ши ч агуу удирдагч л даа.чингис хааны үед төрсөн бол юли чуцай шиг л байх бсан бхдаа
6 | 2 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/4/25
энхтүвшингийн эрүү яасан уртсаа вэ
3 | 0 Хариулах
32 [202.131.227.82] 2019/4/25
Odoo tegeed Hytad nogoo ideh ni bat bolj bgaam bnaldaa
0 | 2 Хариулах
Зочин [66.181.177.240] 2019/4/25
Нөгөө ширүүн хардаг Бөх царай нь инээмсэглэл тодруулахаас өөр аргагүй болжээ хэ хэ ёстой онигоо юмаа
8 | 3 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/4/25
Ерөнхийлөгчийг маань сайхан л угтаж авч. Мөнхийн хөршүүдтэйгээ эвтэй найртай байвал зүгээр дээ.
23 | 1 Хариулах
Хүзүүгүй бүүбур [202.126.89.175] 2019/4/25
Уул усаараа холбогдсон хөршүүд нэг ёсондоо илүү харж билүү долоосон хэрэггүй гэж байна
4 | 0 Хариулах
Зочин [43.95.29.12] 2019/4/25
манай Ши дарга өөрөө л уурлаад байдаг болохоос хаанаас нь ч харсан Винни пух л харагджийн, доромжлоогүй шүү зүгээр адилхан л байгаамыг яалтайв ккк
14 | 0 Хариулах
Зочин [202.9.45.140] 2019/4/25
Танай дарга юм уу?
5 | 0 Хариулах
Зочин [202.9.43.145] 2019/4/25
эдний дарга гэнээ
4 | 0 Хариулах
Zochin [202.170.68.162] 2019/4/25
ShHAB zurchaad irehvii dee huur chin.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.78] 2019/4/25
Тоож угтаж авсан урд хөршдөө талархав
2 | 2 Хариулах
Xxxx [66.181.179.150] 2019/4/25
Terguun hadagtai alga baih chin........".
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/4/25
tanknuud zevreed ehneesee evdersen geseen
0 | 0 Хариулах
Зочин [103.229.176.130] 2019/4/25
hitad bolon mongol tsusniii yalgaa yariad baivaa, zugeer l tawan tolgoigoon hudulguchh, ter 267km tumur zamaa hitadiin taliin zeeiin munguur bariulad.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.125] 2019/4/25
Аятайхан яриад ажил бүтээж чадах болов уу. Эргэлзээл байна
1 | 0 Хариулах
Unshigch [43.242.243.130] 2019/4/25
Yu guihgaad aytaihan yriulah geed bgamb Dee bur neg pyldag
2 | 0 Хариулах
г [192.82.65.183] 2019/4/25
ард түмний эрх ашгийг хамгаалж харилцан ашигтай гэрээ хэлэлцжжр хийж улс орноо хурдан хөгжүүлэх хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.91] 2019/4/25
Yu yugui tanknuud n orj irlee balarlaa gd bsn hun shude
17 | 0 Хариулах
batsaikhan [203.91.114.244] 2019/4/26
Манай Баяраа гэдэг найз бүүр тэрэнд нь итгэсэн байсан. Яана даа.
1 | 0 Хариулах
Зочин [180.176.177.88] 2019/4/25
naaduuldaa mongol ylna gej helvee !?
32 | 0 Хариулах
Зочин [103.57.95.120] 2019/4/25
Хахаха, үнэн үнэн
2 | 0 Хариулах
Зочин [103.10.22.74] 2019/4/25
цус
2 | 0 Хариулах