Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

KFC-ийн Зайсан салбараар үйлчлүүлсэн иргэд хордсон эсэх шинжилгээний хариу гараагүй байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Цагаан сарын баярын өдрүүдэд KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, Халдварт өвчин, судлалын төвд эмчлүүлж байгаа талаар мэдээлэл гараад байгаа.

Үүнтэй холбогдуулан байгууллагын зүгээс тус салбарын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Энэ тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахад эдгээр хоёр байгууллага тус тусдаа шинжилгээ хийж байгаа талаар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн хувьд шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна гэсэн бол НМХГ-аас "Шинжилгээний хариу эцсийн байдлаар ирэх долоо хоногийн Даваа гарагт гарна. Шинжилгээний хариунд үндэслэн мэдээлэл өгнө" гэлээ.