Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сүхбаатарын талбай хэдэн хүн багтааж чадах вэ?

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Улс төр, нийгмийн сэдэвтэй жагсаал цуглаан болох бүрт хэр их хэмжээний хүн оролцсон талаар маргаан дэгддэг.

2017 оны нэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Вашингтонд болоход Капитолын ордны гадна талбайд хэр олон хүн цугларсан талаар Дональд Трамп, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хооронд маргаан дэгдэж байв.

Трамп өөрийгөө хамгийн олон хүн цуглуулж чадсан гэж баталж байсан бол зарим хэвлэлүүд түүний мэдэгдлийг няцааж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болсон МАНАН-гийн дэглэмийн эсрэг жагсаалд хэр олон хүн цугларсан талаар бас маргалдаж байна.

Бид Францын мэргэжилтнүүдийн боловсруулсан Mapchecking.com онлайн тооцооллын хэрэгслийг ашиглан Улаанбаатар хотын төв талбайд хэдэн хүн дээд тал нь цугларах боломжтойг тооцооллоо. Ингэхэд нэг м.кв талбайд нэг хүн ноогдоно гэж үзвэл ямар ч зайгүй дүүргэхэд 30,000 гаруй хүн багтах боломжтой гэж харуулж байна.

Уг сайт руу нэвтрээд сонирхсон талбайгаа дэлхийн газрын зургаас сонгоод нэгж талбай дахь хүний нягтралыг тохируулахад багцаа тооцооллын үр дүн гарах юм.