Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: Би тэр хэлээд байгаа 30 гэр бүлийн нэг чинь мөн үү? У.Хүрэлсүх: 30 гэр бүлийн нэг чи мөн

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "ЖДҮХС-гаас зээл авах нь байдаг л бизнесийн зарчим. Гэтэл үүнийг хэд хэдэн сайд олуулаа зохион байгуулалттайгаар зээл авсанд л асуудал байна. 

Надаас хууль бус зүйл битгий шаардаарай гэж та Ерөнхий сайд болохдоо хэлж байсан. 

Та Ерөнхий сайдын хувьд ЖДҮ-чин сайд нараасаа салаач ээ. Хуулийн хэрэгжилтийг та яагаад хангахгүй байгаа юм бэ. 

30 гэр бүл гэж яг хэн юм бэ? Яг одоо би нэрсийг нь сонсмоор байна. Би үүнд орж байгаа юу" гэлээ. 

У.Хүрэлсүх "Тэр 30 гэр бүлийн гишүүн нь та өөрөө мөн. Яагаад гэдгийг нь ард түмнээс асуу. Энэ Цагаансуварга бол танай гэр бүлийн өмч биш. Ганцхан айл 36 лиценз эзэмшихгүй ээ.

Төрийн эрх ард түмний гарт байгаа. ЖДҮХС-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд битгий манай сайд нараас хууль бус зүйл шаардаарай.  Авсан Цагаансуваргын лицензээ ард түмэндээ буцаагаад өгчих. Ард түмний өмч хөрөнгийг буцааж өгөөрэй" гэв. 

Н.Номтойбаяр "Ерөнхий сайддаа баярлалаа, тодорхой хариултууд өглөө. Хуулийн хэрэгжилтийг хангахгүй юм байна. Би яг ямар хууль зөрчиж лиценз эзэмшиж байна вэ. Та хэлж өгнө үү" гэв. 

Энэ тухай хэлэлцүүлгийг ЭНД дарж шууд үзэх боломжтой.