УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг дамжуулж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хэн нь илүү их идэж уусан зэргээр нь нэгнээ маш их гөвлөө.
Ерөнхий сайдаа төв цэвэрлэх байгууламжийн ажил юу болж байна вэ, энэ зун өмхийгөөсөө бид салж чадах уу? Нефть боловсруулах үйлдвэр барих боломж бидэнд байна уу? Энэ асуултуудад хариулт авмаар байна.
Одоо бүгдээрээ ажил ярих хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд би УИХ-д орж ирэхдээ ажил хийх гэж орж ирсэн. Ард түмэн рүүгээ хандсан ажил хийе, бүгдээрээ. Туул голыг хамгаалах гэж сүүлийн нэг жил нэлээд явлаа. Утаа бууруулах тал дээр энэ жил уг нь дорвитой ажил хийнэ гээд Засгийн газар ярьж байсан. Гэтэл одоо төр засгийн байдал ийм байна.
Хэрэлдсээр байтал энэ улс орон чинь дахиад л цөхөрлөө. Одоо ажлаа хийцгээе. Засгийн газраа тогтвортой байлгая"
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газар 3 зүйл дээр анхаарч байгаа. Нэгдүгээрт, ард түмнээ эрүүл хүнсээр хангах. Хоёрдугаарт, эрчим хүчээр хангах. Цахилгаан станцуудаа хурдан барьж байгуулмаар байна. Энэ ажлууд бүгд явж байгаа. Харамсалтай нь, энэ улс төр гэх хийрхлээс болж зогсоод байна.
Гуравдугаарт, бид нефтийн үйлдвэр барих асуудлыг хамгийн их чухалчилж байгаа. Нефтийн үйлдвэрийг бариулахгүй байгаасай гэсэн хүсэлтэй хүмүүс их байдаг. Бид дотоодод жилдээ 1.5 сая нефть үйлдвэрлэж, 40,000 тонн онгоцны бензин үйлдвэрлэнэ. Ингэж чадвал бид доллараар биш, монгол төгрөгөөг шатахуунаа худалдаж авна.
Энэ бол Монгол Улсад авчрах хамгийн том дэвшил.
Төв цэвэрлэх байгууламжийн асуудалд мөн Засгийн газар маш их анхаарч байгаа. Гэтэл энэ ажил зогсох эрсдэлтэй байна" гэв.
Чуулганы хуралдааныг ЭНД дарж шууд үзэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!