УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Л.Болд гишүүнийг Богд банканд Сангийн яамнаас дэмжлэг авах гэж байгаа талаар ярьсан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд: Манай гэр бүлийн гишүүд “Богд” гэдэг жижигхэн банк ажиллуулдаг болоод 2-3 жил болж байна. Гэтэл Монголбанк биднийг бүх талаар хавчиж байгаа М.Энхболд дарга аа, танай Монголбанк.
Чухамдаа ипотекийн зээлийг олон тэрбумаар нь хуваарилж байгаа. Та нар намайг шахалтад оруулж бохир арга хэрэглэж байна. Үүнд Сангийн сайд хариулт өгөөрэй. Ж.Мөнхбат гишүүн хүнийг гүтгэж гутааж болохгүй, чамтай шүүхээр явна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ж.Мөнхбат гишүүн гүтгэлэгийн шинжтэй зүйл тарааж байна. Мэдээллээ сайн нягтал. Би Сангийн сайдаар томилогдож очиход төрийн мөнгө руүү арилжааны банкууд дайраад орчихсон байсан. Үүнийг таслан зогсоосон. Одоо бүх арилжааны банкууд төрийн мөнгөнөөс савраа татсан. Энэ агуулгаар нь бидэн рүү дайрч байна.
“Богд” банканд ипотекийн зээлийг Сангийн яам олгосон гэж байна. Ипотекийн зээлийг Монголбанк шийддэг. Сангийн сайдаас ганцхан бичиг явсан. Хөдөөгийн иргэдэд ипотекийн зээлийг түлхүү олгооч гэсэн хүсэлт л явуулсан. Аль нэг банкны нэг дурдаагүй гэлээ.
Чуулганы хуралдааныг ЭНД дарж шууд үзэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!