Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш ажлын өдөр тул цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ

ikon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гарагийн ажлын өдрийг энэ Бямба гарагт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 8-ны Пүрэв гарагт тохиож бүх нийтээр амарсан учир 11 дүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амарч, тус ажлын өдрийг арваннэгдүгээр сарын 17-нд ажиллах шийдвэр гаргасан юм. 

Уг шийдвэрийн дагуу маргааш аж ахуйн нэгж, албан байгууллагууд ажлын өдрийн хуваариар ажиллана. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хичээллэх эсэх талаар БСШУСЯ-наас тодруулахад "маргааш ажлын өдөр учир сургууль, цэцэрлэг ердийнхөөрөө хичээллэнэ" гэлээ.