Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

248,900 ам.доллар, 200,000 юань бэлнээр хил нэвтрүүлэхийг завджээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна. Тодруулбал, зорчигчдын гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгах үеэр БНХАУ-ын нэгэн иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзжээ.

Нягтлан шалгах зорилгоор гар тээш болох чемоданыг нээж, үзлэг хийхэд 248,900 ам.доллар, 200,000 юань буюу 711.9 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют бэлнээр авч явсан нь илэрсэн байна. Зорчигч үүнийгээ гаалийн мэдүүлэгт бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж, их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байгаа аж.

Дээрх иргэн нь Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн тул уг валютыг хураан авахаас гадна валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах нь.

Гаалийн тухай хуулиар Монгол Улсын хилээр 5 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг бэлнээр авч яваа зорчигч үүнийгээ Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг бол Мөнгө угаах болон террорикмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд 15 хүртэл сая төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг мэдүүлснээр бэлнээр авч нэвтрэх боломжтой байна. 

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар