Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Миний аавын Хүннү ХХК төслөө зогсоож зээлийг хүүтэй нь хугацаанаас нь өмнө буцаан төлнө

ikon.mn
2018 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Н.Учрал өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Түүний аавын эзэмшлийн Хүннү ХХК нь 2017 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас “Чацарганы эфирийн тос гаргаж авах үндэсний үйлдвэрлэлийн төсөл”-өөр 4 жилийн хугацаатай 950 сая төгрөгийн зээл авсан явдалд олон түмэн дургүйцэж өнгөрсөн долоо хоногт шуугиан тарьсан.

Тэгвэл тэрээр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ:

“"Хүннү" ХХК бол 1992 онд байгуулагдсан миний аавын 100 хувь эзэмшлийн компани. Тус компанийн төслийн баг зохих шаардлагын дагуу төсөл бичиж, өөрсдийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл авсан байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. Тус компани надтай, надгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн компани.

Дөрвөн жилийн хугацаатай төсөл одоо 20 хувьтай байгаа учраас зээлээ эргүүлэн төлөх боломжтой.

Эх орондоо нэмүү өртөг, инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу чацарганаас эфирийн тосыг гарган авч гоо сайхны болон хүнсний 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл бичин зээл авсан. Бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ажлын байр бий болгох алсын хараатай төсөл байсан учир шалгарсан гэсэн мэдээлэл надад байна. 

Үүнийг намайг эрх мэдлээ урвуулан ашигласан мэтээр нийгэмд эгдүүцэл хүргэсэн мэдээлэл их байгаа учраас энэ асуудлыг анхаарах шаардлагатай гэдгийг "Хүннү" ХХК-ийн удирдлагуудад уламжилсан. Үүнтэй холбоотойгоор компани чанар стандартын дагуу ажил хэргээ явуулж байгаа ч УИХ-ын гишүүнтэй холбож байгаа бол хугацаанаас нь өмнө энэ зээлээ төлье гэдэг шийдвэр гаргасан.  

Дөрвөн жилийн хугацаатай төсөл одоо 20 хувьтай байгаа учраас зээлээ эргүүлэн төлөх боломжтой хэмээн тайлбарлаж байна. Тиймээс хугацаанаас нь өмнө энэхүү зээлийг дараа долоо хоногт (мэдэгдлийг өчигдөр хийсэн) эргүүлэн төлөхөө мэдэгдсэн. 

Би ямар нэг байдлаар хөнгөлөлттэй зээл, төсөл сонгон шалгаруулалтад өөрийн нөлөөг ашиглаж байгаагүй

Нэг зүйлийг онцлох хэрэгтэй, хэзээ ч би ямар нэг байдлаар хөнгөлөлттэй зээл, төсөл сонгон шалгаруулалтад өөрийн нөлөөг ашиглаж, ямар ч тохиолдолд хувийн бизнес компанидаа олгоход оролцож байгаагүй, цаашид ч оролцохгүй. Үүний төлөө би хариуцлагатай, ёсзүйтэй ажиллах болно, ажилласаар ч ирсэн гэдгээ хэлмээр байна. 

Хэрэв үнэхээр нөлөөллөө ашиглаж энэ хөнгөлөлттэй зээлд оролцсон байвал хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг шалгуулахад нээлттэй гэдгээ хэлье” гэсэн мэдэгдлийг өчигдөр хийсэн юм.

 

УИХ-ын гишүүн Н.Учралын ажлын алба