Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Драгоны авто вокзалыг нүүлгэх үү?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Dragon Bus Terminal / Драгон худалдаа үйлчилгээний төвийн фэйсбүүк хуудсаас авав

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн урд байх орон нутгийн зорчигч тээврийн вокзалыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх үүргийг 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох газарт даалгасан байдаг.

Энэ ажил ямар шатандаа явж байгаа талаар Авто худалдааны цогцолбор Нийслэлийн өмчит компаниас мэдээлэл өглөө.


 Авто худалдааны цогцолбор дахь “Олон улсын худалдаа логистикийн төв” ирэх онд ашиглалтад оруулна.

Логистикийн төвд 20 автобусны зогсоол бүхий баруун бүс, хот хоорондын автобус терминалыг Бриллиант Юнайтед ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 2019 ондоо ашиглалтад орохоор шавыг тавьсан. Шинэ авто вокзал нь Улаанбаатар хотоос аймаг орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчих зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв болно.  Жилдээ давхардсан тоогоор 800 мянгаас 1 сая хүртэл хүн нэвтрүүлэх хүчин чадалтай байна.

 "Драгоны авто вокзалыг 2019 онд шилжүүлэх талаар нийслэл, яамныхан ярьж байгаа.

Мөн тийз борлуулах үйлчилгээг дотоодын болон гадаадын аялагч, жуулчдад хялбар хүргэх үүднээс бүрэн автоматжсан онлайн худалдааны сүлжээг нэвтрүүлнэ. 

Зорчигч тээврийн маршрут болон цагийн хуваарь нь ухаалаг програмаар зохицуулагдаж авто вокзал дээр түгжрэл, давхардлыг үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. 

Шинэ авто вокзал 24 автобусны гарцтай байна

 

Нийт 24 автобусны гарцтай байх шинэ Авто вокзалын нийт талбай 4,200м2 байх ба нийтийн танхим нь 2,200м2 байна. Худалдаа үйлчилгээний хэсэг нь 2,000м2 талбайг хамарна. 

Тус авто вокзалын дэргэд орон нутгийн зорчигч болон нийслэлийн иргэдэд зориулсан төрөл бүрийн хүнс, барааны бөөний зах байгуулагдахаар төлөвлөсөн.

Нийслэлийн өмчит “Олон улсын худалдаа логистикийн төв” нь 4.7 тэрбум төгрөгийн төсөвтэй, 2019 оны долоодугаар сарын 31-ний дотор барьж дуусгана" гэлээ.

Авто тээврийн Үндэсний төвөөс өгсөн мэдээллээр, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Драгоны зорчигч тээврийн төвөөр 49 чиглэлд өдөрт дунджаар 4,500-5,000 хүн үйлчлүүлдэг байна.