2020/07/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
12:00
S30
22°
13:00
S30
23°
14:00
S30
23°
15:00
S30
23°
16:00
S30
23°
17:00
S30
23°
18:00
S30
22°
19:00
S30
21°
20:00
S30
19°
21:00
S29
17°
22:00
S29
15°
23:00
S29
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЭМҮТ Олон улсын жишигт нийцсэн нисдэг тэрэгний зогсоолтой боллоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг

Нийслэлийн удирдлагууд өчигдөр “Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ-ийн гадна зам, талбайн тохижилтын ажилтай нийслэлийн удирдлагууд  танилцлаа.

Тус үйл ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо. Өнөөдөр “Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ-ийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулсан ажлаа ийнхүү хүлээлгэж өгөх арга хэмжээ боллоо. 

Жилд 12 мянган эх амарждаг, 30 гаруй мянган эмэгтэйчүүдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг нийслэлийн “Өргөө” амаржих газрын хувьд амаржсан эхчүүд болон эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, мөн эх, нярайг эргэхээр ирсэн ар гэрийнхэний хувьд гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон 150 авто зогсоол зэргийг шийдэж өгснөөр ая тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болсон байна. 

Улсын хэмжээнд эх, нярайн болон эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн хувьд жилдээ мөн 12 мянган эхийг амаржуулдаг, 1,100 гаруй ажиллагсадтай томоохон эмнэлэг. Тус эмнэлгийн 15,900 м2 талбайг асфальтаар хучиж, 157 авто зогсоолыг бий болгосон бөгөөд 2,260 м2 талбайг явган хүний зам болгон тохижуулжээ.
Мөн 2,500 м2 талбайд ногоон төгөл байгуулан нийт 85 ширхэг нарс, 48 ширхэг зөөврийн мод суулгасан аж. Хоёр байршилд хүүхдийн тоглоомын талбай гарган тохижуулсан төдийгүй 70 ширхэг гэрэлтүүлэг, 74 хогийн сав, 16 ширхэг сандал бүхий 11 амралтын сүүдрэвчтэй болгожээ.  Түүнчлэн эмнэлгийн урд талбайд олон улсын жишигт нийцсэн, яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нисдэг тэрэгний зогсоолыг байгуулаад байна. Өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд нисдэг тэрэгний зогсоолыг байгуулсан билээ.

Эмнэлгийн байгууллагын гадна зам талбайд гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон авто зогсоолыг бий болгож, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНТ

x