• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлээрээ тухлахад тохиромжтой ЕСӨН АМРАЛТЫН ГАЗАР

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Байгаль дэлхий өнгө өнгөөр алаглан гэрэлтэж, хүн бүхний баясан хүлээдэг зун цаг иржээ. Зуны дэлгэр сайхан өдрүүдэд бүгд л амарч, бүтэн жилийн ядаргаагаа тайлахын зэрэгцээ их хотын чимээ шуугианаас салж цэвэр агаарт гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ өнгөрүүлэхийг зорьдог билээ. 

Тэгвэл хайртай хүмүүстэйгээ амарч сувилуулахад тохиромжтой газар хаана байдаг талаар судалж амжаагүй бол энэ мэдээлэл танд хэрэг болох нь гарцаагүй.

Та бүхэнд гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ амрахад тохиромжтой амралтын газруудын дэлгэрэнгүй мэдээллийг сорчлон хүргэж байна.

1. “ХУСХАН” эх хүүхэд, гэр бүлийн амралт

 

ХУСХАН эх хүүхэд, гэр бүлийн амралт нь Дархан хот явах зам дагуу 52-н даваа, Өргөн булгийн аманд байрладаг. Улаанбаатар хотоос 53 км-н зайтай.

Эргэн тойрноо хус, нарсан ойгоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгаль, нам гүм орчин, цэвэр агаарт ээж хүүхэд, гэр бүлүүдэд зориулж ажилладгаараа онцлогтой.

 Эцэг, эхэд зориулж өдрийн үндсэн 3 хоолтой ба хоолны хооронд зундаа сүү тараг, үзэмний шүүсээр үйлчилдэг. Мөн амрах хоногоос үл хамааран өдөр бүр алжаал ядаргаа тайлах хэсэгчилсэн болон бүтэн биеийн массаж хийдэг. Ээжийг саун, массажинд орох болон хоол идэх үед хүүхдийг авч өгөн, агаарлуулж ээжийг амраах, хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг аж.  Харин хүүхдүүдэд зориулж 0-3 насны хүүхдийг өдөр бүр хар цай, ясны шөл, чийрэгжүүлэх үйлчилгээтэй шар сүү, айраг, сүүн массажтай бөгөөд  хүүхдэд зориулсан ор, манеж, саатуулагч бүүвэйлэгч, хүүхдийн хоолны зориулалтын ширээ, хүүхэд хөлд оруулагч, тохилог тоглоомын өрөөтэй юм байна.

Үнэ : Өрөө үйлчилгээнээс хамаараад том хүн: 58,000₮ – 110,000₮
Хүүхэд: 0-5 сар (нярай) үнэ төлбөргvй, бусад 15,000 ₮ -45,000 ₮
Холбогдох утас: 80109090

2. G Deluxe амралтын газар 

 

G Deluxe амралтын газар нь Гачууртаас 18 км , Улаанбаатар хотоос 38 км зайтай, Шар хоолойн даваатын аманд байрладаг.
Та байгалийн үзэсгэлэнт ой мод, ан амьтан, цэвэр агаар, гол горхи, ходоод, сахарын өвчнийг анагаах рашаан булгаар хүрээлэгдсэн амралтанд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж чөлөөт цагаа ая тухтай, зугаатай өнгөрөөх боломжтой.

Уг бааз нь тохилог орчин, Гэр бүл хүүхдэд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд, Мини баар, Караоке, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх билльярдын өрөө, хүүхэд салхилуулах тоглуулах тоглоомын талбай, теннис, сагс, гар бөмбөг, хөлбөмбөгийн засаж тохижуулсан талбайтай гэдгээрээ онцлогтой.

Холбогдох утас:  88090814

3. “Оршил ресорт” амралтын газар

 

“Оршил ресорт” амралтын газар нь Улаанбаатар хотоос 30км орчим зайд Гачуурт , Шар хоолойн аманд байрладаг. 

Хэнтийн нурууны салбар уулсын хэсэг болох 2,200 метрийн өндөртэй Хүүш хайрхны бэлд ойн төгөл, горхи, уул гээд байгалийн үзэсгэлэнт хэв шинжийг цогцлоосон тухлахад хамгийн тухлаг, нам гүм таатай орчны нэг юм.

Дотроо халуун, хүйтэн устай зочид буудлын өрөөнүүдээс болон шалны халаалттай модон байшин, гэр амралтаас сонголтоо хийж амрах боломжтойгоос гадна ресторан, гадна арга хэмжээ зохион байгуулах боломжтой задгай тайз, сагс болон волейболын талбай, ширээний теннис, дартс, хүүхдийн тоглоомын талбай, явган болон морин аялал зэрэг амралтыг илүү таатай болгох үйлчилгээг үзүүлдгээрээ онцлогтой.

Үнэ: 89,000₮- 170,000 ₮
Холбогдох утас: 86063266, 86073266

4. “Нархан” амралт

 

Нархан амралтын газар нь “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор”-оос хойш 4 км зайд, "Хаан жимс" амралтын газрын зэргэлдээ, Туул голын хөвөөнд  байрладаг. Улаанбаатар хотоос 54 км зайтай. 

Дотроо боловсон 00, шүршүүртэй орчин үеийн тохилог тохижилттойгоос гадна мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн амтат хоолыг зооглох боломжтой. Мөн таны алдрай бяцхан үрсэд тань зориулсан тоглоомын талбайтай бөгөөд оройн хоолны дараа хүүхэд бүрийг сүү таргаар дайлдаг. 

Үнэ : Нэг хүн 150,000 ₮ 
0-2 настай хүүхэд үнэ төлбөргүй.
2-12 насны хүүхэд 35,000 ₮
Утас: 99059421,99019421

5. “Baby sky” амралтын газар

 

Baby sky амралтын газар нь Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэр байрлалтай бөгөөд шинэ 22-ын товчооноос 24 км зайтай байрладаг бөгөөд харуул хамгаалалттай, тав тухтай орчныг бүрдүүлсэн гэр бүлийн амралтын газар юм.

Тохилог орчин, Гэр бүл хүүхдэд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд, Гэр бүлийн кино театр, Гоо сайхны үйлчилгээ, LPG тураах аппарат, Хүүхдийн номын сан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх билльярдын өрөө, хүүхэд салхилуулах тоглуулах тоглоомын талбай, сагс, гарбөмбөг, хөлбөмбөгийн засаж тохижуулсан талбайтай гэдгээрээ онцлогтой.

Байгалийн цэнгэг сайхан агаараар амьсгалан, ой модоор алхаж алжаал ядаргаа тайлах байгалийн сайхан зэрэг бүрдсэн болно.

Мөн өглөө, өдрийн цай 1, 2-р хоол, халуун жимсний ундаа, оройн хоол, бүтэн биеийн массаж, алжаал тайлах үйлчилгээ, хүүхдийн массаж арчилгаа болон салхилуулах асаргаа зэргээр үйлчилдэг байна.

Үнэ : Өрөө үйлчилгээнээс хамаараад нэг хүн 25,000- 185,000 ₮
Холбогдох утас: 80405252

6. “HERO” амралтын газар

 

“HERO” гэр бүлийн амралтын газар Улаанбаатар хотоос холгүй Төв аймаг явах замд 35.5 км-т оршдог. Гэр бүлийн өрөө, ресторан, гадаа тоглоомын талбай, дотор тоглоом, сагсан бөмбөгийн талбай, мини хөлбөмбөгийн талбай, элсэн талбайтай. 

Мөн тус амралтын газар нь архи, тамхиар үйлчилдэггүй гэдгээрээ онцлогтой.

Үнэ:  Өглөөний цайны үнэ ороод 1 ортой өрөө 80,000 ₮, 2 ортой өрөө 96,000 ₮ аж.
Холбогдох утас: 99156695, 93156695

7. “ГОРХИ” гэр бүлийн эко ресорт амралт

 

Алдрай бяцхан хүүхдүүдийнхээ тусгай арга хэмжээг эрүүл агаарт, эрүүл хоолтой, тав тухтай орчинд зохион байгуулахыг хүсэж буй бол дараах багцуудыг Танд санал болгож байна.

“ГОРХИ” гэр бүлийн эко ресорт амралт хотын төвөөс 48 км, Тэрэлжийн гүүрээс зам дагуу 2 км зайд Туул голын хөвөөнд байрладаг.

Таны гэр бүлийн амралтанд зориулж ресторан, лоунж, дэлгүүр болон өөртөө үйлчлэх хорхог, шорлогын цэгүүд зэрэг олон төрлийн үйлчилгээг бид санал болгодгоороо давуу талтай.
Мөн архигүй орчинг эрхэмлэдэг гэр бүлийн ресорт амралт бөгөөд оройн 23 цагт унтах дүрэмтэй байдаг аж.

Үнэ:  Гэр бүлийн /2 том ор, хүүхдийн 2 ортой/ гэр 150,000 ₮
Хосуудад зориулсан гэр 140,000 ₮
 2-4 хүний гэр 120,000 ₮
3-6 хүний гэр 180,000 ₮
4-8 хүний гэр 200,000 ₮

Мөн Баасан гарагаас бусад ажлын өдрүүдэд амралтын эко гэр 20%-иар хямдардаг аж.
Холбогдох утас: 96629606

8. “Монголын Нууц Товчоо” амралтын газар

 

Монголын Нууц Товчоо амралтын газар, аялал жуулчлалын цогцолбор нь Төв аймгийн Жаргалант сум, Улаанбаатар хотоос Дархан орох зам дагуу 114 км зайд байрладаг.

 Тус цогцолбор байрлах газрыг “Ноён уул” гэнэ. Далайн түвшнээс дээш 1,500 орчим метрт өргөгдөн байрладаг. Энэ ууланд буга, согоо, зэрлэг гахай, шилүүс, нохой зээхь, туулай, үнэг, дорго, мануул, чоно, тарвага, олон зүйлийн шувууд, ан амьтад байхаас гадна цээнийн ягаан, яргуй, цагаан уул, багваахай, жамьянмядаг зэрэг олон төрлийн цэцэг, эмчилгээний зориулалттай нохойн хошуу, сөд, таван салаа, егүшин, мөөг зэрэг ургамлууд ургадаг аж.

Мөн зочид буудал, 13-р зууны үеийн гэр, саун, душ, массажны үйлчилгээ, караоке, хурлын заал, Снукер билльярд, ширээний теннис, спорт болон хүүхдийн задгай тоглоомын талбай, ресторантай бөгөөд  Монголын Нууц Товчооны түүхэн бүтээлтэй холбогдолтой ном судар, соёлын дурсгалтай танилцаж  морь, тэмээ унах, малчин айлд зочлох, нум сум харвах, үндэсний хувцастай зураг авхуулах боломж олгодгоороо онцлогтой.

Үнэ: Гэрүүд: 49,000₮  - 166,000₮
Буудлын өрөөнүүд: 88,000₮ - 275,000 ₮
Нэмэлт ор: 33,000 ₮
Хүүхэд: 0-5 нас үнэгүй, 6-11 насанд хүүхэд  22,000 ₮
Холбогдох утас: 7000-0450, 99096841, 99906841

9. Бумбат ресорт амралтын газар

 

Бумбат ресорт амралтын газар нь Улаанбаатар хотын төв цэгээс 25 километрт Налайхын чиглэлийн замд  Богдхан уулын Бумбатын аманд оршдог.

Чадварлаг тогоочийн хийсэн монгол, европ амтат зоогоор болон билльярд, караоке, саун, машины дулаан гарааж зэргээр үйлчилж,  сагс, гар бөмбөг, теннис, шатар, нум сумаар наадан, мориор, дугуйгаар, явганаар гэр бүлтэйгээ Богдхан Ууланд аялах боломжийг олгодгоороо онцлогтой.

Зочид буудал нь цэвэр байгалийн чулуугаар баригдсан ба бүх өрөө нь  байгаль орчин, хүнд ээлтэй, орчин үеийн цэвэр модон тавилгатай. Мөн мини баар, шүршүүртэй ариун цэврийн өрөөтэй бөгөөд гаднаа хүүхдэд зориулсан тоглоомын талбайтай.   

Үнэ: 4 ортой гэр-120,000₮
Өрөө-120,000₮ -190,000₮
Холбогдох утас: 98285252; 98160975

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
41
Зураг
БАХАРХМААР
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
55 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.30] 2019/7/5
Eooo arai aimar unetei yu gui yu
6 | 7 Хариулах
Massaj [188.134.201.195] 2019/6/2
Amraltand hamt yavj massaj hiine:88020556
1 | 46 Хариулах
Зочин [49.195.153.153] 2019/6/6
Hunii utas tavihaa boli! Hun horloh gej baij asuudald unav!
0 | 3 Хариулах
Зочин [202.70.38.18] 2019/7/1
Чиний утас юм уу? Чи залгаж үзсэн юм уу? хаха
0 | 6 Хариулах
B [122.201.31.144] 2019/6/1
Hushan gej neg hachin ulun gazar bleeshdre hool und n neeh muuhai tostoi.ajilchid n gej neg humusuees tuvugshuusun uostoi muuhai gazar
15 | 0 Хариулах
Булган [66.181.177.211] 2019/5/31
Гэр бүлээрээн сайхан амраад явахад Майхан аваад бусад зүйлээн бэлдээд явахад болноо.Тэгэхдээн гэнэт цаг агаар муудах аадар бороо орох гм аюул хангайд их тулгарна тиймээс амралтын газар бараадсан нь зөвөө. Манайх хангайд амраад голын эрэг дээр байж байсан чинь аймаар үүл гараад аадар орох боловоо говийн Улс чинь айгаад сандарч байтал Ойрхон байсан хүмүүстэйгээн нийлээд Тэд хангайн хүмүүс байж бидэнд тусласан бид эсэн мэнд гарсан.Сайн хүмүүс байдаг юм билээ.Бид буцахадаан газ болон хээр хэрэглэх бүх юмаа тэр хүмүүсдээн үлдээгээд Явж билээ.
8 | 1 Хариулах
Гозгруушка [103.9.89.103] 2021/11/12
Тэнэг мал бэ...
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.60] 2019/5/27
Та нар хол гэхгүы бол Баатарван амралт үнэхээр сайхан газартай амралт байна лээ хоол унд, орчин байгаль ямар тайван гээч. Дээрх амралтуудаас хэд дахин дээр
52 | 5 Хариулах
Зочин [112.72.11.101] 2019/6/5
Haana baidag be
12 | 0 Хариулах
зочин [59.153.115.67] 2020/4/25
түүншиг худлаа юм байхгүй ээ. Хотоос тэр хол явж очоод зар сурталчилгаанаасаа ямар их зөруутэйг нь харсан. Арай гэж 2 хоноод буцсан. Уг нь 7-10 хонох байсан юм. Үйлчилгээ ариун цэвэр гэж "0". Дахиж зүглэхгүй. Өөр хэн нэгэнд би л хувьдаа хэзээ ч санал болгохгүй.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.22.9] 2021/8/13
Хоол бол ёстой хог өгдөг газар бнлээ тэр Баатарван, амрагчид очерлож зогсож байгаад хоолоо авдаг, дотуур байр шиг, аймаар тостой хачин муухай хоол хийдэг, бүх юм нь үнтэй, тэнд амраад нойр булчирхай өвдөөд сүйд болсон, бас илүү тооцоо авчаад одоо болтол буцааж өгөөгүй.
0 | 0 Хариулах
Гозгруушка [103.9.89.103] 2021/11/12
Хоол нь хог хог. Ор нь төмөр төмөр. Ажилчид нь орк орк.
1 | 0 Хариулах
Dorjsuren [202.126.89.13] 2019/5/10
Ene gazruudad orj bhr maihan awaad hool hunsee bazaagaad jinhene baigaltai gazar n ochson deer hairtsaglagdahgui amar bdiimdaa heeriin hool ntr gd kaip ihtei
3 | 0 Хариулах
Зочин [66.181.169.91] 2019/5/16
Нээрээ энэ нь дээр юм билээ. Санаа нийлсэн сайхан гэр бүлийн хүмүүс ханиндаа оффрод бишээр үзэсгэлэнт газруудаар хоноод хоноод аялахад ёстой гоё. Гол нь хөлдөөгч их хэрэгтэй. Том баллон газтай явахад бүхнийг хийхээр. Архи тамхи хэрэглэдэггүй, элдэв зангүй гэр бүл байвал хамт аялахад бэлэн. Имэйл хаягаа үлдээнэ үү.
25 | 9 Хариулах
зочин [43.228.129.211] 2019/5/8
Baby sky het mungunii hoinoos huutsuldsun gazar. Manager huuhen geed neg shaal hulduu huuhen ajilladag. Tiim hun manager hiij baigaa tsagt uudluhgui ene gazar. Uug ni baishin barilga saitai
10 | 0 Хариулах
Зочин [202.21.108.137] 2019/11/22
Яаг тийм шүү хөлдүү хүүхэн
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.140] 2019/1/10
крилээр бичдэг нь унэгуи шуу хэрэгжуулмээр байх юм яагаад латинаар бичэхгээд буруу зуруу зутгээд байдаг юм бол унэгуй ....! чадахгуй мэдэхгуй бол хуухдуудээрээ суулгуулчаарай гуйж байна
5 | 17 Хариулах
Зочин [103.57.93.250] 2019/5/9
Яагаад гэвэл яг чам шиг кирилээр бичиж чадахгүй байгаа тул. Ичмээр шаар
10 | 1 Хариулах
Ээж [103.57.92.234] 2018/7/21
Хэтэрхий үнэтэй юм. Хоол нь ямар байдаг юм бол доо.
11 | 0 Хариулах
Зочин [66.181.169.91] 2019/5/16
Хоол мяа. Нөгөө л тостой хоол.
3 | 0 Хариулах
Geser [103.229.120.75] 2019/5/24
Hushanii hool bol yanztai zugeer l ochood vz setgel hanam 100%
0 | 7 Хариулах
Зочин [66.181.161.40] 2018/7/17
Их хэрэгтэй мэдээлэл бн зун цагт амрахад давгүй газрууд бн
3 | 0 Хариулах
Jiikhuu [202.9.42.7] 2018/7/16
Bumbaas busad n hit unetei bna deedsuudiin amralt boltoi dundach humuusd bolomjgui
11 | 0 Хариулах
Yun uneteimbe aimaar [43.242.243.193] 2018/7/13
Yun unetein. Tgdch unende taarsan uilchilgetei gazar mongold baihgui. Hudalchuud
7 | 0 Хариулах
Sanjaa [103.212.116.168] 2018/7/3
End gants honoj baihaar honio awaad saihan lagertaa horhog boodogoo hiij ideed baij baisan deer yum bn unetei bn
10 | 0 Хариулах
Зочин [103.212.116.168] 2018/7/3
Za yadaj baihad humuus n uurduu uursdiin amraltaa magtaad bichdeed baih yumaa kkkk bolichoochee! Medegdeed baihad unee l bagasgachih bas uilchilgee orchinoo saijruul za!
7 | 2 Хариулах
Зочин [103.212.116.168] 2018/7/3
Mongoliin amidwrlaas tasarsan unetei bn joohon bodit amidraltaigaa oirtuuluul yasi arai l shunal heterchee 1 hunii honogiin 100 garsan unetei bn gedeg chin odoo yu gesen ug we ehner nuhur 2 dahiad 2 huuhedteigee gewel 3 honiy gewel za 1 honogiin dor hayaj 350 3 honohod 1 say boloh n bn shde yostoi shuluulj duusah yum bn daa! zaza bur arai l unetei bn shuu! Naa shuluultsan gazar chin hen amrah yum bee ter ezduud n joohon ergej haraach ys yuman deer 50 huwi buulgalaa ch onoo uyd ihdeh une bn shu garuudaa!!!!
22 | 0 Хариулах
Unermaa [103.212.116.168] 2018/7/3
Mongoliin amidwrlaas tasarsan ubetei bn joohon bodit amidraltaigaa oirtuuluul yasi arai l shunal heterchee 1 hunii honogiin 100 garsan unetei bn gedeg chin odoo yu gesen ug we ehner nuhur 2 huuhedteigee gewelza 1 honohod dor hayaj 350 3 say honohod 1 say boloh n bn shde yostoi shuluulj duusah n zaza bur arai l unetei bn shuu! Naa shuluultsan gazar chin hen amrah yum bee ter ezduud n joohon ergej haraach ys yuman deer 50 huwi buulgalaa ch onoo uyd ihdeh une bn shu garuudaa!!!!
8 | 0 Хариулах
Зочин [194.230.155.243] 2018/7/2
Babysky-iin taaz huurhii shivree boroo diilehgui dusaal dusaad bsan.Manager huuhend helsen chini bidnii buruu bolood duusaj bilee.kkk Unshaad uuruu sanah biz ter huuhen.
10 | 2 Хариулах
Иргэн [27.123.214.117] 2018/6/22
Нархан маш сайхан амралт шүү үйлчилгээ сайтай гоё энергитэй нэг хүний 150к биш өрөө нь хоногийн 100к-аас гэж байсан үнийн хувьд боломжийн өрөөндөө 5-8 хүн орж болдог илүү хүн орно гэвэл нэмэлт ор өгдөг аятайхан газар
10 | 6 Хариулах
ИРГЭН [103.26.194.89] 2018/6/22
БУМБАТ ТАСАРХАЙ ГОЁ ШУУ. ХООЛ НЬ Ч АМТТАЙ
4 | 0 Хариулах
зочин [202.179.25.202] 2018/6/19
үнэтэй юмаа, хэдүүлээ очоод хэд хонох вэ_ бид тийм тасарсан мөнгөтэй улс уу, худлаа нэрэлхээд яахав. Ядаж 50-60 мянга байж болохгүйн байх даа
35 | 0 Хариулах
chimka [202.9.42.3] 2018/6/26
Yag unen
2 | 0 Хариулах
Maraa [103.212.116.168] 2018/7/3
Yg uneen
2 | 0 Хариулах
Амраа [66.181.185.46] 2018/6/17
Эд нараас миний мэдхийн хүүхэд тоглох хамгийн дажгүй тоглоомын талбайтай нь горхи амралт байсан
3 | 3 Хариулах
Зочин [66.181.185.46] 2018/6/17
Горхи гэр бүлийн амралт хамгийн гоё нь
2 | 0 Хариулах
Зочин [37.224.14.138] 2018/6/16
хүний юм үнэгүй авчих санаатай хэдэн нөхдүүд. үнэтэй байгаа бол заавал энд бухимдах хэрэг юу билээ. майхан аваад голын эрэгт гэр бүлээрээ гарахд ч сайхан л бйадаг шүү дээ..
19 | 0 Хариулах
Зочин [103.212.116.168] 2018/7/3
Hahaha eleg awah yuma bugd ichihgui bol naa heden amraltiin gazarshuu yum n dampuuriishdee kkk
2 | 1 Хариулах
Зочин [202.179.31.118] 2018/6/15
Arai l herhii unetei bna. 500M tsalintai uls. Zarim humuus 7/24 ajillaad tatbar daatgalaas zugtsan tsalin avch bgaa. Manaihan uilchilgee deeres n muu bh
2 | 1 Хариулах
Зочин [202.179.31.118] 2018/6/15
7/24 ajillad tatvar daatgalaas zugtaalgasan 250m tsalin avch bga. Yamar vh sul tsagguigeer.
1 | 2 Хариулах
х [66.181.161.95] 2018/6/15
Бохир
6 | 0 Хариулах
Туту [43.228.131.229] 2018/6/15
Бумбат их гое шүү
7 | 0 Хариулах
Oyun [66.181.178.35] 2018/7/10
сайхан амралт. Хоол унд сайтай, үйлчилгээ дажгүй. Тэгээд энд сэтгэгдлээ бичихээр өөрийн амралтаа магтаад бна гээд байхын яасан хэцүү юм бэ дээ. Монголчууд бие биендээ еөр урам хайрлахгүй юмаа тээн.
2 | 0 Хариулах
hehe [202.21.97.210] 2018/6/15
bi getel ymar hyamdhan gazruud we. iim gazruud uilchilgee, hool mia bhdaa gej bodood vzjiideg naaasan. yu ch bicheed baigan. yugsen ch vgiin
5 | 36 Хариулах
Haha [110.70.15.160] 2018/6/21
Mgld dundaj orlogotoi humuus iim l bdag enend gaihaad bh yum bhku...tugaliin belcheereesee garmaar yum:pray::type_1_2: Commentiig chini unshsan chini buur taniig orovdchihloo
0 | 0 Хариулах
Buyan [64.119.17.215] 2018/6/15
Mongoliin nuuts tovchoo bol gamshig. Buudal ni aimaar bohir zavaan. Odoo heregselee shinechilmeer yum
2 | 0 Хариулах
zochin [202.170.68.38] 2018/6/15
neeh teneg unetei. ochihoor ayataihan hool ch hiichihgui. hudlaa gadnii nogootoi yanz buriin hiih gej yadaj baihaar erdiin mongol hooloo tseverhen hiivel hund hurteemjtei sh dee. geriin une tengert tuljee. eniig juuljlal hogjuuleh geh uu?
9 | 6 Хариулах
Зочин [202.179.26.93] 2018/6/15
Арай бага үнээр олон хүнд үйлчлээд ашиг олохыг боддоггүй, бага хөдөлж их мөнгө хийх гэдэг нь бүх үйлчилгээн дээр харагдах юмаа
31 | 8 Хариулах
Зочин [66.181.168.131] 2018/6/15
үйлчилгээний менежмент мэддэггүй газрууд харин маш олон юм билээ
7 | 0 Хариулах
Зочин [103.229.120.84] 2018/6/15
Яг зөв
3 | 0 Хариулах
Зочин [66.181.190.80] 2018/6/15
arhidaad zodoldood saldaggui biz.
13 | 2 Хариулах
Hz [66.181.160.36] 2018/6/18
Амралтын газрууд яалт ч үгүй ийм үнэтэй байхаас өөр аргагүй. Зорилтот таргет нь тийм л бол яахаас ч билээ. 20,000 р хүн авдаг газар тухайн төгрөгөндөө таарсан аюултай, архидан согтууралт болж тавилга ширээ эвддэг орчин хүлээнэ. Үнэ дээшилбэл арай аюулгүй болов уу
7 | 1 Хариулах
Зочин [66.181.178.35] 2018/7/10
бага үнээр болохоор хүмүүс очоод зөвхөн архиддаг сав газар болгодог байхаа. Тэгэхээр сайн үйлчилгээ, сайхан хоол, тав тухаа өндөрхөн үнэлээд соёлтой үйлчилгээнд сургах хэрэгтэй байнаа.
3 | 0 Хариулах
зочин [122.201.23.130] 2018/6/15
үнэ арай юу
39 | 13 Хариулах
arai arai [223.62.190.50] 2018/7/3
vnetei bol neg l ydaa ochihiim bn.. heterhii vnetei baival olon honoh chgvim bnaa....lager deeree bjiisan deer
7 | 0 Хариулах