Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Паркийн сансрын хөлөг тоглоом эвдэрч, дөрвөн хүүхэд эмнэлэгт хүргэгджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн сансрын хөлөг тоглоом эвдэрч, хүүхдүүд гэмтжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Өнөөдөр 15:13 цагт паркийн “Сансрын хөлөг” тоглоом эвдэрч дотор нь байсан найман хүүхэд гэмтсэн гэсэн дуудлага  ирсэн. 

Одоогоор хүний амь нас эрсдээгүй, дөрвөн хүүхэд бэртэж Гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн. Бид одоо хэргийн газар дээр шалгалт явуулж байна”. 

Харин ҮСАХ-ийн холбогдох албаны хүнээс тухайн тоглоомын хэдэн онд ашиглалтад орсон, яг хэдэн хүүхэд бэртсэн, тоглоомуудын аюулгүйн ажиллагааг хэрхэн шалгаж ажилладаг талаар тодруулахад  “Сансрын хөлөг тоглоом 2011 онд ашиглалтад орсон. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Бид хариуцлага хүлээх болно

ҮСАХ-гийн Гүйцэтгэх захирал Б.Батнягт "Жил бүр хүүхдийн паркийг нээхээс өмнө засвар хийж үйл ажиллагаагаа эхлэдэг. Мөн өдөр бүр  үйл ажиллагаагаа явуулахаасаа өмнө ч бас шалгадаг.

Өнөөдрийн хувьд ч гэсэн тоглоомууд хэвийн гэж үзээд ажиллаж эхэлсэн. Сансрын хөлөг тоглоом хоёр кабинтай. Дөрөв дөрвөөрөө найман хүүхэд суух боломжтой. Нэг кабинд нь гэмтэл гарч салж унасан. Одоо бэртсэн хүүхдүүдэд үзлэг хийгдэж байгаа. Ямар хэмжээний бэртэл авсан гэдгийг мэдэхгүй байна. Бид хариуцлага хүлээх болно” гэв.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг