Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Халдварт, Эх нялхсын эмнэлгийн гадна нисдэг тэрэгний зогсоол барьж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гаднах тохижилтын бүтээн байгуулалтын талаар Авто зам хөгжлийн газраас мэдээлэл өглөө.

ЭХЭМҮТ

Баянгол дүүрэг, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах тохижилтын ажил маргааш эхэлнэ. Энэхүү ажил нь нийслэлийн төсвөөр 2018 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын нэг юм. Тохижилтын ажлын хүрээнд авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух зогсоол барина. 

Зам барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Эх нялхас /хуучнаар/ руу орж гарах гарц, замыг ээлжлэн хаах тул анхаарал болгоомжтой зорчиж, бүтээн байгуулалтын ажлыг дэмжин, хүлээцтэй хандахыг нийслэлийн Авто зам хөгжлийн газраас зөвлөлөө.

Улсын их баяр наадмын өмнө ажлаа дуусган хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар гүйцэтгэж буй уг ажлыг “Энигма Констракш” ХХК гүйцэтгэж байгаа юм.

ХӨСҮТ

 

Мөн Баянзүрх дүүрэг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайд хийгдэх авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух талбай барих ажил эхэлсэн байна.

 

Нийслэлийн Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа энэ ажил наймдугаар сард дуусна.

"ӨРГӨӨ" амаржих

 

Сүхбаатар дүүрэг, “Өргөө” амаржих газрын гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдсан байна. Тус эмнэлгийн гаднах авто зогсоол, авто замын ажлыг гүйцэтгэх аж.