Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мелбурны гудамжинд Улаанбаатарын утааны гамшгийг үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Саяхан Австралийн Мелбурн хотын гудамжинд Улаанбаатарын утааны гамшгийг харуулсан ханын зураг бий болжээ.

Уг бүтээлийг 1999 онд Монголоос Австралид шилжин ирсэн “Heesco” гэгддэг Х. Хоснаран хэмээх залуу бүтээсэн юм байна. Тэрээр Breathe Mongolia сайн дурын байгууллагад ажиллаж, Улаанбаатарын агаарын бохирдолд санаа зовж явдаг нэгэн гэнэ.

 

Heesco төрөлх нийслэлийнхээ утааны гамшгийг харуулсан гэрэл зургийг зурагчдаар авхуулснаа ашиглан энэхүү ханын зургийг бүтээжээ. Дараа нь зураг зурах үйл явцаа харуулсан видеог гаргасан байна. Энэ бүхэн нь Улаанбаатарын утааны гамшигт хүмүүсийн анхаарлыг хандуулах гэсэн түүний тэмцэл ажээ.

“Монгол улсад утааны асуудлыг шийдэх урт хугацааны шийдэл хэрэгтэй байна. Миний бүтээл уг асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулаасай гэж би хүсэж байна” гэж Австралийн хэвлэлд Heesco ярьжээ.

Эх сурвалж: ABC News