2018/08/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,458.64₮
B12
УЛААНБААТАР
18°
|
13°
B34
УЛААНБААТАР
22°
|
B34
УЛААНБААТАР
26°
|
11°
02:00
S101
15°
03:00
S101
15°
04:00
S26
15°
05:00
S28
15°
06:00
S101
14°
07:00
S101
14°
08:00
S101
15°
09:00
S101
15°
10:00
S101
15°
11:00
S101
16°
12:00
S28
16°
13:00
S44
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн 13 жилийн байдлаар 6,000 гаруй Монгол иргэн гадаадын 97 орны хүнтэй гэр бүл болжээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 8
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсын 1,753 иргэн Солонгос хүнтэй гэр бүл болоод байгаа тухай бид мэдээлсэн. Харин гадаад иргэнтэй гэр бүл болж буй иргэдийн нийт мэдээлийн талаар ОӨУБЕГ-ын иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс тодрууллаа. 

Тэрбээр "Сүүлийн 13 жилийн байдлаар 6,000 гаруй Монгол иргэн гадаадын 97 орны иргэнтэй гэр бүл болсон байна. Иргэдийн 50 гаруй хувь нь Солонгос улсын иргэдтэй гэр бүл болж байна

Манай улсын хувьд 2017 онд 20,616 иргэн гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдсэн тоо юм. 

Гэхдээ энд бас нэг зүйлийг хэлэхэд визний зөвшөөрөл авах зорилгоор иргэд хоорондоо гэр бүл болох тохиолдол цөөнгүй бий. Иргэний бүртгэлд ирж гэр бүлээ батлуулахдаа бид бие биенийгээ сайн мэддэг гэж хэлээд хэдэн жилийн дараа шүүх дээр очиж нэгнээ огт танихгүй гээд гэр бүлээ цуцлуулдаг. 

Өнгөрсөн жил 3,900 иргэн гэр бүлээ цуцлуулсан. Үүнээс захиргааны журмаар 1,300, шүүхийн журмаар 2,600 иргэн гэр бүлээ цуцлуулжээ. Захиргааны журмаар гэр бүлээ цуцлуулсан тоо 4 хувиар, шүүхийн журмаар гэр бүл цуцлалт 4.6 хувиар буурсан. Нийтдээ 2017 оны гэр бүл цуцлалтын тоог өмнөх жилтэй харьцуулахад 4 хувиар буурсан байгаа юм" гэсэн тайлбарыг өглөө. 

x