• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын 1,753 иргэн солонгос хүнтэй гэр бүл болоод байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2018 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
БНСУ-д гэрээт ажилчин авах бүртгэлийн дараалал, УБ хот, 2017 он

БНСУ-д 46,212 Монгол иргэн оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлах үеэр тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд "Манай улсаас авах гэрээт ажилчдын тоог энэ жил нэмэгдүүлнэ" хэмээн хэлсэн. 

Ерөнхий сайдын айлчлалын дараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол, Солонгос иргэд визгүй зорчих боломж бий болох талаар мэдээлж байсан юм. Үүнээс үзэхэд манай улсаас БНСУ-д оршин суух иргэдийн тоо нэмэгдэх магадлалтай. 

БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээллээс харахад өнгөрсөн оны байдлаар БНСУ-д Монгол Улсаас 46 мянган иргэн оршин сууж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 33.7 хувиар өсжээ. 

График 1, БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн тоо

БНСУ-д оршин сууж байгаа 46,212 иргэнээс гэрээт ажилтан 6,881, аялал жуулчлалаар 22,062, оюутан 7,404, оршин суугчийн гэр бүл 1,109, хамтран амьдрагч 2,967, солонгос иргэнтэй гэр бүл болсон 1,753, бусад зорилгоор 4,308 иргэн оршин сууж байна. 

Харин визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар БНСУ-д оршин сууж байгаа иргэдийн тоо 12,476 байгаа ажээ. 

Түүнчлэн зөвхөн манай улсын иргэд БНСУ-д зорчих биш Монгол Улсад зорчсон БНСУ-ын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил гэхэд 65,388 солонгос иргэн манай улсад аялал жуулчлалаар иржээ. 

Монголд ирсэн солонгосын жуулчдын тоо эрс нэмэгдсэн нь Солонгос, Хятадын эдийн засгийн хоригтой холбогдолтой гарсан өөрчлөлт болохыг холбогдох хүмүүс мэдээлж байлаа. 

БНСУ-ын Хууль зүйн яамнаас гэмт хэргийн нөхцөл байдлын мэдээллийг мөн гаргасан байна. 

БНСУ-д 2016 онд 1,758 Монгол иргэн гэмт хэрэгт холбогдсон нь өмнөх 2015 оныхоос 26.6 хувиар өсжээ. 

Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэдийн 55 хүнийг хорьж шалгасан байна. Үүнээс хүн амины хэрэг 7, дээрэм 5, бэлгийн хүчирхийлэл 42, хулгай 279, хүчирхийлэл 431, оюуны өмчийн 77, мөрийтэй тоглоом 9, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 526, бусад гэмт хэрэг 382 байна. 

Хоёр орны дипломат болон албан паспорт эзэмшигчид 2012 онд байгуулсан "Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын" хэлэлцээрийн дагуу 90 хүртэл хоногоор харилцан визгүй зорчиж байна. Энгийн паспорттай иргэд 90 хоногийн визтэй харилцан зорчдог. 

Үүний зэрэгцээ сүүлийн хоёр жилд 4-өөс дээш удаа нийт 10 удаа зорчсон, оршин суухтай холбоотой зөрчил гаргаагүй, энгийн паспорттай иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд оршин суух 5 хүртэлх жилийн хүчинтэй хугацаатай олон удаагийн визийг 2017 оноос харилцан олгож байгаа юм. 

Сүүлийн үед Солонгос, Австрали, АНУ зэрэг орнууд манай улсын иргэдэд ажиллах хүч авах талаар олон хөнгөлөлттэй нөхцөл санал болгоод байна. 

Хэдийгээр Монголд хөдөлмөрийн үнэлгээ бага байгаа үед иргэд гадаадын хөгжил өндөртэй оронд очин амьдралаа дээшлүүлэх хүсэл зорилгыг үгүйсгэхгүй ч энэ талаар төрөөс ямар нэгэн бодлого боловсруулж байгаа нь тодорхойгүй байна. 

Хэдийгээр хөгжингүй орнууд руу ажиллах боломжийг нээж өгч байгаа нь одоогийн төр засгийн богино хугацаанд хийж буй алхам гэж байгаа ч монголд хөдөлмөрийн тохирсон үнэ хөлс бүхий ажлын байр бий болгох дээр төр засгийхан маань "болгоно" л гэж ярьсаар байгаа ч өнөөдрийг хүртэл нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлгүй. 

Олон ч судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар Монголчуудын хамгийн тулгамдсан асуудлын эхэнд ажилгүйдэл, амьжиргааны асуудал нэрлэгдсээр байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАРАМСАЛТАЙ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
yy [139.5.219.222] 2020/6/26
bugdiin mongol ulsiin ulsiin irgenii burtgelees hasah heregtei
0 | 0 Хариулах
gvrbazar [203.91.115.41] 2018/8/7
manai ulsiin 1753n irgen solongos hvntei ger bvl bolood bain gesen niitlel alga
0 | 0 Хариулах
Ashgui2 [27.123.214.103] 2018/2/4
Yamar ch hereggui husel zorilgogui amar hyalbar amidral haij hurim hiij bgaa bol ashgui2. Harin bitgii l zoduullaa ntr geed butsaj irne ntr geed baigaarai!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.74] 2018/2/3
Дурлаад суусныг нь буруутгах аргагүй. Мөнгөнд нь суусныг өрөвдөхөөс өөр аргагүй. Яалтай билээ! Амьдралаа аваад явж чадахгүй, авгай хүүхнүүдээ тэжээгээд явж чадахгүй сүрхий хиймортой эрчүүдтэй улс даа.
7 | 0 Хариулах
Зочин [175.223.17.120] 2018/2/3
Ядуу улс байх заяатай хойно яая гэхэв. Ямар хүчээр барьж аваачаад гэрлүүлээд бгаа биш. Ер нь монголын нийгэмд бгаа бүх болж бүтэхгүй зүйлүүд бүгд ядуугийн л гай ш дээ. Хүн шиг амьдрах боломжтой байсан бол юу гэж хулгай дээрэм, хүний наймаа гарч гадны ажиллах хүч болж, солонгосчуудтай суух вэ дээ
1 | 0 Хариулах
Иргэн [202.9.41.106] 2018/2/3
Нэгэн цагт боолчилж бсан улсдаа очиж хамаг хүний доод ажлыг нь хийж, өмхий солонгосчуудын дор барлаг болох гэж. эххххх
1 | 0 Хариулах
Би [202.21.99.142] 2018/2/2
Яахав дээ, Яах нь хувь хүний эрх шдээ
5 | 1 Хариулах
зочин [112.72.15.218] 2018/2/2
Өрөвдөлтөй юмаа,ядаж пөөнийсөн өнгө муутай,ингэж ч амьдрах гэж дээ. Ард түмнийг ийм байхад офшорт сая сая доллар хадгалуулсан төрийн түшээд Сү.Батболд,Цогтбаатар гэх мэт нөхөд яаж ард түмний төлөө ажиллана гэж сонгогдов оо? Тэд мэдээлэлд ойр байдагаа ашиглаж та бидний мөнгийг дээрэмдсэн байна, тэр мөнгөнөөсөө хуулийнханд өгч байгаа байх. Та бид ихгээд дээрэлхүүлээд л байх уу???дормжлуулаад л солонгосуудад хөөгдөөд нохой шиг гуйгаад л байх уу?? Солонгосын үнэт эдлэлийн дэлгүүрт монголчуудыг оруулахгүй гэж хаяг наасан байдаг гэсэн.Эрх баригчдын хуурамч үгэнд бүү итгээч, тэмцээч, үр хүүхэд чинь өлбөрч үхлээ. Баттулга офшорын мөнгийг олж ирнэ гэж сонгодоо биз дээ,одоо асууцгаая
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.229] 2018/2/2
Баттулга өөрөө оффшорчин шүү дээ түүний хамаарал бүхий төрсөн дүү нь гэхэд талх чихрийн ашгийг швейцарлуу тэнд үл хөдлөх.хөрөнгөтэй башин барилга аваад данс нээгээд оффшордоод сууж байна шүү дээ ард түмнийг энэ хоер намын хулгайч нар сайхан хуурч байна шүү дээ
3 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2018/2/2
Neeh olon bish l yum bna
1 | 0 Хариулах
Зочин [73.22.184.175] 2018/2/2
Ger bul bish sex bool geech
3 | 3 Хариулах
Зочин [66.181.161.63] 2018/2/4
Odort 5 Deesh udaa untdag gesen
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.66] 2018/2/2
mongold ern hun uldehnuu?
0 | 0 Хариулах
бороо [103.10.21.118] 2018/2/2
хятадууд үлдэнэ
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.205] 2018/2/2
Нөгөө чингисийн монгол ийм болж байна даа Улс орон нь мөнгөгүй өрөнд баригдсан ард иргэд ажилгүй аргаа бараад хүүхнүүдээ зарж байгаа байгаа юм биш үү тэгээд болоогүй ээ өндөр хөгжилтэй оронд ажилсаг монголчууд очоод но - хау сураад шинэ техник технологи эзэмшээд бөөн мөнгөтэй болоод эх орондоо ирээд монголыг өндөр хөгжилтэй болгох юм яриад байгаа төр засгийн удирдлагуудыг юу гэж ойлгох вэ яш нарийндаа 95% нь боолын хөдөлмөр эрхлэдэг юм биш үү хүний нутагт хоол идэхийн тулд ажиллахгүй яах юм түүнийг шал худлаа хөөргөөд монгол хүний нутагт сэргэлэн юм сурахдаа хурдан гэж ирээд хөөргөөд байх юм естой дүүрчихсэн малнууд
6 | 0 Хариулах
Зочин [203.91.115.249] 2018/2/2
Боолын хөдөлмөр гэхээрээ яадгийн. Нэг мангар үг тогтоочихсон тэнэгтэцгээгээд л. Үгүйдээ боолд цалин өгдөггү юм шүү дээ. Боол сайн дураараа хөдөлмөрлөдөггүй түүнийг баривчилж хорьж хүчээр ажил хийлгэдэг. Боолд ийш тийш явах нүүх эрх байдаггүй. Солонгост манай хөдөөнийхөн голдуу очиж байгаа дор хаяхад хотын соёл гадарлаад зам хөндлөн зөв гардаг болоод ирж байна.
8 | 0 Хариулах
Зочин [103.26.195.229] 2018/2/3
Боолын нийгэмд боолчууд үнэгүй хөдөлмөрлөж үнэгүй хоололдог юм 21- р зууны боолууд хүний нутагт өөрсдийхэн иргэд голоод хийдэггүй ажлыг нь гадныхан буюу боолууд багахан цалингаар урт цагаар ажилладаг юмдаа ийм ялгаа байна малаа чинийхээр бол феодалын нийгэмээс солонгост очиж зам хөндоөн гарах соёл сурч байгаа юм уудаа ёстой өөрөө боол байхадаа таарсан амьтан байна даа
0 | 3 Хариулах
Зочин [182.160.35.83] 2018/2/2
Эх Орон Газар Шороо Цэнхэр хошного Босоо унжлага гээдл хуцаач дээ. Хов Хов Ар Монголчууд хуцаж байна Нүүрсний үнэр ханхалж байна
4 | 0 Хариулах
Зочин [45.117.32.3] 2018/2/2
Эмгэнэлтэй=новшийн удирдагчид
0 | 0 Хариулах
Зочин [182.160.35.83] 2018/2/2
Ар Халх гэж үгээгүй харанхуй дорд бүдүүлэг газар байсныг Занабазар гэдэг хүн амьдрах нөхцөл бүрдүүлсэн. Хаад ноёд хүртэл хатуу хүйтэн гээд амьдардаггүй байв. Ер нь хэцүү газар шдээ гадагшаа дүрвэх нь зөв!
6 | 2 Хариулах
Түүхээ судал [202.179.26.157] 2018/2/2
"Өндөр гэгээн Занабазар Галдан бошигтийн цэргийн хөлөөс дайжин, Ерөөгийн рашаан, Хагийн хар нуур, Сэцэн ханы нутаг Өгөөмөрөөр дамжин Манж чин улсын мэдэлд орсон Өвөр Монголын нутагт дүрвэн орсон байна. 1688 оны билгийн улирлын 9-р сард Зүүнгарын Галдан болон, түүний холбоотон Орост ялагдан нутгаасаа дүрвэсэн, нөгөө талаар Манж чин гүрний Энх-Амгалан хааны хяхан хавчсан хэцүү цаг үед Өвөр Монголын Сөнид аймгийн Ар Элстэй хэмээх Халхын ноёд чуулган хийжээ. Үүнээс хойш Халхын Өндөр гэгээн Занабазар тэргүүлэн Манж чин гүрэнтэй олон удаагийн яриа зөвшлийн эцэст 1691онд Долнуурын хэлэлцээрийг хийж, тус тусдаа хатуу үүрэг харилцан хүлээсэн вассаль буюу түшмэг улс болох шийдвэрт хүрчээ" Үнэн нь ийм байна даа
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.29] 2018/2/2
Yu reclamdaad bn aa ! Muu hujaa tagnuul minee. Eh oron ezguireed bvgd garval chamd ashigtai baigaa biz. Amar hylbar amidrah gsen ni ingeed garjil baig, uls min mandanaa gaigui !!!
1 | 0 Хариулах
Зочин [182.160.35.83] 2018/2/2
Гадаадад очиж ажиллана уу Гадны хүнтэй сууна уу IKON ямар хамаа байнаа? lol Хаа сайгүй цагаачлалын хямрал болж сайн сайхан орон руу тэмжүүлж байхад
5 | 1 Хариулах
irgen [27.123.214.108] 2018/2/5
Neg amidrah amidraliig ooriin duraar sain saihan amidraad yavj bval boloo bizdee.Ikon.mn ug n gaigui gej bodson.Ork bodoltoi hymyys setgyylch ingej helj yarij bichne.
1 | 0 Хариулах