• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ДАРАЛТ ИХСЭХ нь хөгшин хүний өвчин биш

hedu.mn
2017 оны 9 сарын 30
HEDU.MN
Зураг зураг

Цусны даралт ихсэх өвчнийг хөгшин, настай хүний өвчин гэж ойлгох ойлголт нийтийн дунд түгээмэл байдаг.

Гэвч орчин үед  хүн амын  таргалалт ихсэх, удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх, идэвхтэй хөдөлгөөн дутагдах,буруу хооллох зэргээр амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс даралт ихсэх өвчин эрс залуужиж байна.

Уг өвчний хүндрэл буюу зүрхний шигдээс, тархинд цус харвах өвчнөөр 40 дөнгөж гарч буй залуус "бурхны оронд одох" нь элбэгшиж байгаа юм. 

Энэ нь нэг талаасаа амьдралын хэв маягтай холбоотой боловч нөгөө талаасаа залуус хэнэггүй загнан, биеэ гаргуунд нь хаяж урьдчилан сэргийлдэггүйгээс  нэг л мэдэхэд хөгшин хүний өвчнөөр өвдсөн байдаг.

Иймд та яг одооноос энэ өвчний талаар ойлголттой болж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөе.

Цусны  даралт гэж юу вэ?

Зүрх өөрт орж ирсэн хүчилтөрөгчөөр баялаг цусыг эд эрхтэнд түгээхээр, эд эрхтнээс нүүрсхүчлээр баялаг цусыг уушгинд хүргэж дахин хүчилтөрөгчөөр баялаг цусыг хүлээн авдаг аж. 

Зүрхний шахах үйлдлээр цус урсаж байгаа бөгөөд шахагдсан цус судасны хананд үзүүлж байгаа хүчийг цусны даралт гэж нэрлэдэг.

Цусны даралтыг тусгай мөнгөн усны баганын хэмжээгээр хэмждэг. Эхний тоо нь их тоо бөгөөд зүрх цус шахах, дараагийн тоо нь бага тоо байх ба зүрх сулрах үеийн хэмжигдэхүүн юм. 

Даралт хэмжих багаж нь механик болон автомат гэсэн хоёр төрөлтэй байдаг.

Цусны даралтын хэмжээ

Дээд даралтын хэмжээ Доод даралтын хэмжээ  
120> 80> Хамгийн тохиромжтой 
120-129 80-84 Хэвийн түвшин
130-139 85-89 Хэвийн хамгийн дээд түвшинд байна 
Даралт ихсэлттэй
140-159 90-99 Даралт ихсэлтийн 1-р зэрэг 
160-179 100-109 Даралт ихсэлтийн 2-р зэрэг 
180 ба < 110 ба < Даралт ихсэлтийн 3-р зэрэг 

Даралтаа зөв хэмжиж сурахыг хүсвэл доорх видеог үзнэ үү

Даралт 140/90 -ээс дээш бол мөн даралт бууруулах эм хэрэглэдэг бол даралт ихсэлттэй гэж үздэг. Даралт ихсэх шалтгаан нь бидний амьдралын хэв маяг болон биед байгаа өвчлөлөөс шалтгаалан үүсч болно. Биеийн өвчлөл гэдэгт хамгийн түгээмэл нь бөөрний эмгэг, чихрийн шижин орно. 

Даралт ихсэх өвчний шинж тэмдэг

Даралт ихсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл:

  • Нас: эр 55<,  эм 65<
  • Удамшил – энэ нь голчлон тухайн айлын амьдралын хэв маягтай холбоотой байдаг. Хоол хүнсний сонголт, хооллолтын онцлог болон өртдөг эмгэгүүдийг /чихрийн шижин, бөөрний  эмгэгүүд/ анхааран авч үздэг.
  • Буруу хооллолт
  • Давсны хэрэглээ их
  • Хөдөлгөөний хомсдол
  • Цусан дахь муу өөх тосны хэмжээ их байх
  • Архи хэрэглэдэг
  • Тамхины хэрэглэдэг
  • Стресс зэрэг нь даралт ихсэхэд нөлөөлнө. 
  Эрсдэлт хүчин зүйлийн тоо Үр дүн
Даралт ихсэлтийн 1-р зэрэг Эрсдэлгүй буюу 1 эрсдэлтэй Эрсдэлийг арилгах, эмийн эмчилгээ
Даралт ихсэлтийн 2-р зэрэг Эрсдэлгүй буюу 1-ээс дээш эрсдэлтэй Эрсдэлийг арилгах, эмийн  хавсарсан эмчилгээ
Даралт ихсэлтийн 3-р зэрэг Эрсдэлгүй буюу 1-ээс дээш эрсдэлтэй Эмчийн хяналтад байх, эрсдэлийг аргилгах, даралт бууруулах болон хүндрэлээс сэргийлэх эмчилгээ

Шинж тэмдэг:

  • Ямар ч шинж тэмдэг илрэхгүй байж болно. ялангуяа харвалтаар өвдсөн хүмүүсийн 80 орчим хувь нь даралт ихсэлттэйгээ мэдэхгүй, эмээ тогтмол уудаггүйтэй холбоотой байдаг.
  • Толгой өвдөх,
  • Хүзүү хөших,
  • Нүд эрээлжилнэ,
  • Хараа муудна,
  • Толгой эргэнэ,
  • Чих шуугих
  • Нойр хулжина,
  • Ядрамтгай болно,
  • Зүрх хөндүүрлэнэ,
  • Зүрхээр хатгуулж өвдөнө.

Дээрх дурдсан шинжүүд танд илэрч байвал даралт ихсэх өвчин таныг "оролдоод" эхэлжээ гэж ойлгож болно. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх зөвлөмжийг дараагийн нийтлэлээрээ хүргэнэ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хүн [139.5.216.95] 2024/8/6
Манай дүү 12 настай даралт нь 160 болж ихэссэн бараг харвах гэж байна гэсэн
0 | 2 Хариулах
Нараа [203.91.115.41] 2019/1/27
Сайн байна уу ээжийн маань даралт 240 хэтэрч ихсээд байна ямар арга хэмжээ авах вэ хүчтэй эм уугаад ч сайн бууж өгөхгүй юм бүүр даралтыг нь аппрат заахгүй хүртэл ихсээд байна яах вэ туслаач
84 | 298 Хариулах
Зочин [66.181.160.27] 2018/8/8
Даралт 210 даралт 130 болсон одоо тайьарч болох уу Одоо дахин ихсэх эрсдэл байгаа юу
17 | 44 Хариулах
Daralt-sos [43.242.243.157] 2017/9/30
Uls tur ediin zasag ni default bolj bainga hyamardag sain zasaglal baihgui ulsiin niigem hyamarch stresst oron8 humuus uur buhimdaltai bolsoor zaluugaaraa daralttai boldog ajee. Muu zasaglal-sos.
11 | 10 Хариулах
зочин [66.181.161.180] 2023/9/17
даралт ихсэхэд чихэртэй цай уудаг уу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.92] 2024/1/19
Багасхаар чихэртэй байхуу цай уудаг
0 | 0 Хариулах