Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг өнгөрсөн сарын 15-ны өдөр эхлүүлсэн.
Мөн өмнө нь тус эмнэлгийн орчимд автозам явган зам, авто зогсоолыг шийдвэрлэж өгөөгүйн улмаас түгжрэл үүсч тус эмнэлгээр орж үйлчлүүлэхэд нэлээдгүй хүндрэл учирдаг байсныг шийдвэрлэж, эмнэлгийн орц гарцыг 2 болгон өөрчилж Дилав хутагт Жамсранжавын гудамж руу нээж өгч байгаа юм.
Уг ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдөр дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
