Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийн нээлт өнөөдөр боллоо.
Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг туршиж нэвтрүүлснээр нүхэн жорлонгоос үүсч буй хөрсний бохирдлыг бууруулах нь төслийн гол зорилго ажээ.
Гурван жил үргэлжилж, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжигдэх төслийн хүрээнд:
Хөрсний бохирдлыг бууруулах төслийг эхний ээлжинд Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэхээр болсон талаар Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлж байна.
Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд:
Уг төлөвлөгөөнд сайжруулсан ариун цэврийн байгууламж барих нэн шаардлагатай гэр хорооллын бусад хороо дүүргүүдийг тодорхойлон, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүд, хэрэгжүүлэх байгууллагуудын үүрэг хариуцлага, зардал, санхүүгийн механизм, ажлын хуваарь зэргийг тусгасан 5 жилийн стратеги болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө багтсан гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.