2018 оны 12 сарын 4
Өмнө хуралдсан НИТХ-ын ээлжит XX хуралдааны эхний хэлэлцүүлгээр “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцээд Хуралдааны дэгийн дагуу НИТХ-ын хороод, МАН, АН-ын бүлэгт шилжүүлж, хуралдаан түр завсарласан.